Бизнесийн салбарт цахиур хагалж буй хүчирхэг эмэгтэйчүүд

Эрчүүд бизнесийн ертөнцийг атгадаг нь үнэн. Гэвч түүхийн урт хугацааны явцад эмэгтэйчүүд ч мөн тэднээс дутахгүй гэдгээ харуулж, энэ салбарт өөрсдийн байр сууриа эзлэх болжээ. Хэдий бид XXI зуунд амьдарч байгаа ч эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү хэмжээнд үнэлэгдэхгүй хэвээр байна. Гэвч үүнийг үл тоон өөрийн авьяас чадвараараа бизнесийн салбарт цойлон гарч ирсэн эмэгтэйчүүдийн талаар энд өгүүлнэ. 

Бизнесийн салбарт цахиур хагалж буй хүчирхэг эмэгтэйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

24 Ид шидийн ертөнцийг бидэнд бэлэглэсэн Ж.К.Ровлинг (650 сая ам.доллар)

Хүүхдүүдээ халамжийн мөнгөөр өсгөж байсан жирийн нэгэн ээжээс дэлхийн баян эмэгтэйчүүдийн нэг болж чадсан Ж.К.Ровлинг (J.K. Rowling) ид шидийн ертөнцийг бидэнд бэлэглэсэн билээ. Үргэлж өөртөө итгэдэг байсан түүний авьяас чадвар нь хамгийн их ашиг орлоготой зохиолчдын нэг болоход нь тусалсан юм. "Зохиолчид ямар байдгийг мэдсэн цагаасаа хойш л би зохиолч болохыг хүсдэг байсан. Зохиолч болоход хамгийн тохиромжтой зан чанар надад байсан нь өрөөндөө ганцаараа суугаад ямар нэгэн зүйлийг аз жаргалтайгаар зохиох" хэмээн ярьжээ. 

Ид шидийн ертөнцийг бидэнд бэлэглэсэн Ж.К.Ровлинг (650 сая ам.доллар)

23 Өөрийн хүчээр амжилтанд хүрсэн Кайли Женнер (900 сая ам.доллар)

Тэрбумтан болоход 100 сая ам.доллар дутуу байгаа гэсэн үндэслэлээр Кайли Женнер (Kylie Jenner) энэ жилийн "Forbes" сэтгүүлийн нүүрэн дээр заларсан юм. Түүнийг "21 насандаа өөрийн хүчээр хамгийн залуу тэрбумтан болох гэж буй Женнер онцгой нэр хүндийн эрин үед тавтай морил" гэж "Forbes" бичжээ. Баян гэр бүлээс гаралтай түүнийг "өөрийн хүчээр" гэж дурдсанд уншигчид тун таагүй хандсан юм. Ямартай ч гоо сайхны бүтээгдэхүүнээрээ өдий зэрэгтэй амжилттай явааг нь бас няцааж болохгүй. 

Өөрийн хүчээр амжилтанд хүрсэн Кайли Женнер (900 сая ам.доллар)

22 Жессика Симпсон Холливудыг орхисон ч бизнесийн салбарт одтой яваа (1 тэрбум ам.доллар)

Жессика Симпсон (Jessica Simpson) Холливудын амьдралаа орхисон ч одоо хэр нь амжилттай яваа, баян бүсгүйчүүдийн нэг. Тэрээр бизнест хүч сорихоор шийдсэн бөгөөд энэ нь маш зөв шийдвэр байсан бололтой. Хувцас хэрэглэлээс эхлээд үнэртэй ус, гэрийн интерьер чимэглэл хүртэл худалдаалдаг түүний компанийн зөвхөн хувцасны зах зээлийн хөрөнгө нь л гэхэд нэг тэрбум ам.доллар гэнэ. 

Жессика Симпсон Холливудыг орхисон ч бизнесийн салбарт одтой яваа  (1 тэрбум ам.доллар)

21 "J.B.Hunt Transport" компанийн эзэн Жонелле Хант (2.2 тэрбум ам.доллар)

1962 онд "J.B.Hunt Company" дөнгөж үүсгэн байгуулагдаж байхад цагийн ажилтнаас ажлынхаа гарааг эхэлж байсан тэрээр аажим аажмаар удирдах албан тушаалтны нэг болжээ. Жонелле Хант (Johnelle Hunt) "J.B.Hunt Transport" гэх тээвэрлэлтийн компанийг нөхрийнхөө хамт үүсгэн байгуулж байхдаа долоон ачааны машин, таван трактортой эхэлж байв. Харин 2004 он гэхэд 11.000 мянга гаруй ачааны машин, 16.000 ажилчинтай болтлоо өсөн дэвшжээ. Одоо компани нь 9.5 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. 

"J.B.Hunt Transport" компанийн эзэн  Жонелле Хант (2.2 тэрбум ам.доллар)

20 Шоколадны үйлдвэрийн босс хатагтай Мариа Франка Фиссоло (2.2 тэрбум ам.доллар)

Шоколад үйлдвэрлээд тэрбумтан болно гэж та хэзээ ч төсөөлж байгаагүй байж болох ч шоколадны жинхэнэ утга учрыг бидэнд "Willy Wonka" мэдрүүлээгүй гэж үү? Мариа Франка Фиссоло (Maria Franca Fissolo) хатагтай бол шоколадны компани худалдан авч, амжилтанд хүргэсэн Мичел Ферреро (Michele Ferrero)-гийн бэлэвсэн гэргий юм. Тэрээр хүү Жиованни (Giovanni)-даа компаниа өгөхөөс өмнө хэсэг хугацаанд өөрөө удирдаж байжээ. "Kinder", "Tic-Tacs", "Nutella" зэрэг бүтээгдэхүүнүүдийг тэд үйлдвэрлэдэг. Харин одоо Мариа нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, Монакод амьдарч байна. 

Шоколадны үйлдвэрийн босс хатагтай Мариа Франка Фиссоло (2.2 тэрбум ам.доллар)

19 Хөрөнгийнхөө 99 хувийг сайн үйлсэд зориулах Жүди Фаулнер (2.4 тэрбум ам.доллар)

Жүди Фаулнер (Judy Faulkner)-ийн өмч хөрөнгө нь эрүүл мэндийн програм хангамжийн "Epic Systems" хэмээх компаниас үүдэлтэй. Тэр хэдийгээр Марк Цукерберг шиг алдартай биш ч дэлхийн технологийн тэрбумтнуудтай эн зэрэгцэж байна. Жүди 2.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. 1979 оноос эхлэн өдийг хүртэл өөрийн гараар энэ бүхнийг босгосон тэрээр 2015 онд Билл Гейтс, Уоррен Буффет нарын адилаар өөрийн хөрөнгийн 99 хувийг сайн үйлсэд зориулна гэж амласан байна.  

Хөрөнгийнхөө 99 хувийг сайн үйлсэд зориулах Жүди Фаулнер (2.4 тэрбум ам.доллар)

18 Өөрийн шоугаараа алдаршсан Опра Уинфри (2.8 тэрбум ам.доллар)

Опра Уинфри (Oprah Winfrey)-гийн амьдралын түүхийг та өмнө нь сонсож байсан байх. Ядуу тарчиг өссөн тэрээр одоо харин 2.8 тэрбум ам.долларын өмч хөрөнгөтэй. Тэрээр "The Oprah Winfrey Show" нэвтрүүлгээрээ алдартай болсон бөгөөд номын клуб, сэтгүүл, кабелийн телевизийн эзэн юм. Мөн жин хаяхад тусладаг "Weight Watchers" хэмээх компанийн 10 хувийг эзэмшдэг. 

Өөрийн шоугаараа алдаршсан Опра Уинфри (2.8 тэрбум ам.доллар)

17 "GAP" брэндийг үүсгэн байгуулагч Дорис Фишер (2.8 тэрбум ам.доллар)

1960-аад онд Дорис Фишер (Doris Fisher)-ын нөхөр Дональд өөрт нь таарах жийнсэн өмд олдоогүй тул "GAP" брэндийг үүсгэн байгуулах санааг бодож олжээ. 1969 онд хамгийн анхны нэрийн дэлгүүрээ тэд нээсэн бөгөөд тухайн үед зөвхөн жийнсэн өмд болон хөгжим л зардаг байв. Хожим нь тэд өөр хувцаснууд үйлдвэрлэж эхэлжээ. Фишер одоо 2.8 тэрбум ам.долларын ашиг орлоготой. "Banana Republic", "Old Navy" зэрэг брэнд мөн тэднийх. 

"GAP" брэндийг үүсгэн байгуулагч Дорис Фишер (2.8 тэрбум ам.доллар)

16 "Benetton" группийн захирал Жиулиана Бенеттон (2.9 тэрбум ам.доллар)

"Benetton Grouр"-ын захирал Жиулиана Бенеттон (Giuliana Benetton)  2.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. 1950-иад оны үед дүүдээ цамц нэхэж өгч, улмаар ойр орчмынхондоо зардаг байснаар түүний бизнес эхэлжээ. Ингэж явсаар Италид өөрийн бараагаа худалдаалж, 1965 онд компаниа байгуулснаар өнөөгийн бидний мэдэх алдарт брэнд үүсэн байгуулагджээ. Энэхүү группэд "Killer Loop", "United Colors of Benetton", "Sisley", "Playlife" компаниуд багтдаг. 

"Benetton" группийн захирал Жиулиана Бенеттон (2.9 тэрбум ам.доллар)

15 Бээжинг бүтээсэн эмэгтэй Жанг Шин (3.6 тэрбум ам.доллар)

Үйлдвэрт ажиллаж карьераа анх эхэлсэн Жанг Шин (Zhang Xin) өдгөө 3.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Хонконгод нөхөртэйгээ хамтран "Soho China" хэмээх үл хөдлөх хөрөнгийн компаниа байгуулахаасаа өмнө тэрээр олон төрлийн ажил хийж байжээ. Хятадын хэвлэл мэдээлэлд түүнийг "Бээжинг бүтээсэн эмэгтэй" хэмээн хүндлэн бичдэг байна. 

Бээжинг бүтээсэн эмэгтэй  Жанг Шин (3.6 тэрбум ам.доллар)

14 Сурталчилгааны компаниас бизнесийн гараагаа эхэлсэн Линда Ресник (3.9 тэрбум ам.доллар)

74 настай Линда Ресник  (Lynda Resnick) 3.9 тэрбум ам.долларын өмч хөрөнгөтэй. Тэрээр алдартай кино продюсерын охин бөгөөд залуудаа жүжиглэдэг байжээ. Багаасаа өөрийн юу хүсдэгээ мэддэг байсан тэр коллежоо орхиж, өөрийн гэсэн сурталчилгааны компани болох "Lynda Limited"-ийг байгуулжээ. 1980-аад онд хөдөө аж ахуйн фермийг нөхрийн хамт 30 сая доллараар худалдан авсан байна. Одоо бол уг компанийн худалдааны орлого 4.2 тэрбум ам.долларт хүрдэг аж. 

Сурталчилгааны компаниас бизнесийн гараагаа эхэлсэн Линда Ресник (3.9 тэрбум ам.доллар)

13 "Forever 21" брэндийн үүсгэн байгуулагч Жин Сүүк Чанг(4 тэрбум ам.доллар)

"Forever 21" хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Жин Сүүк Чанг (Jin Sook Chang) нөхрийнхөө хамт Лос Анжелес хот руу анх нүүхдээ жирийн л цагаачид байсан аж. Ямар ч ажилгүй байсан хосууд 1984 онд "Fashion 21" дэлгүүрээ анх нээж байхдаа маш их эрсдэл хүлээж байв. Анхны жилээ л 700 мянган ам.долларын ашиг орлоготой байж, компанийнхаа нэрийг "Forever 21" болгон өөрчилжээ. Харин одоо тэрээр 4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн даяар 600 гаруй салбар дэлгүүртэй. 

"Forever 21" брэндийн үүсгэн байгуулагч Жин Сүүк Чанг(4 тэрбум ам.доллар)

12 Барилгын дэлгүүрээс бизнесээ эхэлсэн Дианэ Хэндрикс (4.3 тэрбум ам.доллар)

1980-аад онд Дианэ Хэндрикс (Diane Hendricks) нөхөр Кеннедийнхээ хамтаар барилгын материалын "ABC Suppl" дэлгүүрээ нээжээ. Тэдний компани асар хурдан хөл дээрээ босож, орон даяар материал нийлүүлж эхэлсэн байна. Өдгөө 4.3 тэрбум ам.долларын орлоготой ажилладаг бөгөөд дэлхий даяар 600 гаруй салбар дэлгүүртэй. 

Барилгын дэлгүүрээс бизнесээ эхэлсэн Дианэ Хэндрикс  (4.3 тэрбум ам.доллар)

11 Онлайн бизнесээрээ нэрд гарсан Денис Коатес (4.8 тэрбум ам.доллар)

2016 онд 117 сая ам.долларын орлого олсон  Денис Коатес (Denise Coates) Английн түүхэнд хамгийн өндөр орлоготой эмэгтэйгээр шалгарсан байна. Тэр хэрхэн амжилтанд хүрсэн бэ? Денис "Bet365" хэмээх цахим хуудас нээн ажиллуулсан онлайн бизнес эрхлэгч юм. Энэ завгүй хатагтай таван хүүхдийн ээж ажээ. 

Онлайн бизнесээрээ нэрд гарсан Денис Коатес (4.8 тэрбум ам.доллар)

10 "Wal-Mart"-ийн өв залгамжлагч Анн Валтон Кроенке (4.8 тэрбум ам.доллар)

"Wal-Mart"-ийн өв залгамжлагч Анн Валтон Кроенке (Ann Walton Kroenke) 4.8  тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Мөн тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч 8 тэрбумын өв хөрөнгөтэй залуутай гэрлэжээ. Тэд 2011 онд дэлхийн хамгийн үнэтэй байшин худалдан авч авч байсан ажээ. 

"Wal-Mart"-ийн өв залгамжлагч Анн Валтон Кроенке (4.8 тэрбум ам.доллар)

9 "Little Caesars" пиццагаараа танигдсан Мариан Илитч (5.1 тэрбум ам.доллар)

Америкийн "Little Caesars" пиццаны үүсгэн байгуулагч Мариан Илитч (Marian Ilitch)-ийн өмч хөрөнгийн эх үүсвэр нь хүүхэд байхаасаа ажилласан хоолны салбар юм. Мичиган дахь аавынхаа ресторанд 10 настайгаасаа ажиллаж эхэлсэн түүний одоогийн хөрөнгө 2.4 тэрбум ам.доллар юм. "Little Caesars" өдгөө АНУ даяар 4000 гаруй салбартай. 

"Little Caesars" пиццагаараа танигдсан Мариан Илитч (5.1 тэрбум ам.доллар)

8 Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамгийн том компанийн эзэн хатагтай Паулин Макмиллан Кениад (7.7 тэрбум ам.доллар)

Паулин Макмиллан Кениад (Pauline MacMillan Keinath) хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компаниас 7.7 тэрбум ам.долларын ашиг орлого олж чадсан бөгөөд зүгээр нэг өв залгамжлагч бус "Cargill" компанийн үүсгэн байгуулагч юм. Уг компани нь "Purina", "Nutrena" гэх мэт дэлхийн томоохон брэндүүдэд нийлүүлэлт хийдэг. Төв салбар нь Миннесотад байдаг ч дэлхийн 70 гаруй оронд тархсан салбар нэгжүүдэд нь 155 мянган ажилчин бий. "Forbes" сэтгүүлийн мэдээллээр Паулин бол компанийнхаа хамгийн их хувийг эзэмшигч гэнэ. 

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамгийн том компанийн эзэн хатагтай Паулин Макмиллан Кениад (7.7 тэрбум ам.доллар)

7 Хэвлэл мэдээллийн салбарын "акул" Катарин Рэйнер (8 тэрбум ам.доллар)

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад 8 тэрбум ам.доллар олсон энэ эмэгтэй бол "Cox Enterprises"-ийн хувьцаа эзэмшигч юм. Катарин Рэйнер (Katharine Rayner) компанийнхаа 17 хувийг эзэмшдэг. Хэвлэл мэдээллээс гадна цэцэг, ургамалд хайртай түүний Хамптон дахь гэрийнх нь цэцэрлэгийг "Vogue" сэтгүүл нэг бус удаа ашигласан. Мөн тэрээр Нью-Йорк хотын нийтийн номын сангийн ивээн тэтгэгч бөгөөд судалгааны ажилд нь зориулж 15 сая ам.доллар хандивлаж байжээ. 

Хэвлэл мэдээллийн салбарын "акул" Катарин Рэйнер (8 тэрбум ам.доллар)

6 "Kingston Financial Group"-ийн эзэн хатагтай Поллиана Чү (10.2 тэрбум ам.доллар)

"Kingston Financial Group"-ээс хөрөнгөжсөн Поллиана Чү (Pollyanna Chu) 10.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Сан Францискод их сургуулиа төгссөн ч аавынхаа зөвлөгөөг дагаж Хонконгод буцаж ирсэн байна. Тэрээр нөхрийнхөө хамт 1990-ээд онд ямар ч санхүүгийн мэдлэггүй байж "Kingston Financial Group"-ээ үүсгэн байгуулсан ч маш  хурдан хугацаанд суралцаж, компаниа өдий зэрэгт болтол нь хөгжүүлжээ. 

"Kingston Financial Group"-ийн эзэн хатагтай Поллиана Чү (10.2 тэрбум ам.доллар)

5 "Fidelity Investments"-ын ерөнхийлөгч Абигейл Жонсон (16.5 тэрбум ам.доллар)

Та "Fidelity Investments" хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн талаар өмнө нь сонсож байсан уу? Абигейл Жонсон (Abigail Johnson) уг компанийн ерөнхийлөгч юм. Тэрээр 16 тэрбум орчмын хөрөнгөтэй бөгөөд компанийнхаа 24.5 хувийг эзэмшдэг. Харвардын их сургуулийг 1988 онд төгссөн бүсгүй компанидаа анх санхүүгийн шинжээчээр ажилладаг байжээ. Түүнээс хойш хол зам туулж ирсэн нь ойлгомжтой. 

"Fidelity Investments"-ын ерөнхийлөгч Абигейл Жонсон  (16.5 тэрбум ам.доллар)

4 "Mars","M&M’s", "Snickers" шоколадаараа хөлжсөн Жеклин Марс (20 тэрбум ам.доллар)

20 тэрбум ам.долларын өмч хөрөнгөтэй Жеклин Марс (Jacqueline Mars)  нь дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад маш дээгүүр ордог. Бидний мэдэх амттан "Mars" түүнд энэ их хөрөнгөтэй болох боломжийг олгосон ч "Skittles", "M&M’s", "Snickers" ч гэсэн түүнийх. Мэдээж тэр баян гэр бүлээс гаралтай. Дээрх компаниа хоёр ахтайгаа хамтран эзэмшдэг. 

"Mars","M&M’s", "Snickers" шоколадаараа хөлжсөн Жеклин Марс (20 тэрбум ам.доллар)

3 Стив Жобсын эхнэр Лаурен Повелл (21.6 тэрбум ам.доллар)

Лаурен Повелл (Laurene Powell) "Apple" компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs)-ын бэлэвсэн эхнэр боловч өөрийн гэсэн хувийн бизнестэй. Тэрээр дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн гуравдугаарт тооцогддог бөгөөд мэдээж хэрэг Стивээс өвлөж авсан 11 тэрбум нь түүнийг ийм өндөрт бичигдэхэд нь тусласан байх. Гэхдээ тэр "Emerson Collective" компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч юм. 

Стив Жобсын эхнэр Лаурен Повелл (21.6 тэрбум ам.доллар)

2 "BMW" компанийн 50 хувийг эзэмшигч Сюзанн Клаттен (25.1 тэрбум ам.доллар)

"BMW" компанийн 50 хувийг эзэмшдэг Сюзанн Клаттен (Susanne Klatten)  эм зүйн салбарт мөн бизнес эрхэлдэг. 25.1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй энэ хатагтай эцэг эхээсээ химийн компанийг нь өвлөн авсан байна. Үүнээс гадна өөр хэд хэдэн компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд бал чулууны олборлолтоос эхлээд салхины эрчим хүчний компанид хүртэл гараа дүржээ. Тэр бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад хурдацтайгаар ойртож буй маш ухаалаг эмэгтэй юм. 

"BMW" компанийн 50 хувийг эзэмшигч Сюзанн Клаттен  (25.1 тэрбум ам.доллар)

1 "Wal-Mart"-ын захирал Алис Валтон (43.7 тэрбум ам.доллар)

АНУ-ын сүлжээ дэлгүүр "Wal-Mart"-ын захирал Алис Валтон (Alice Walton) 38.2 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Тэрээр ааваасаа компанийг нь өвлөж авсан юм. Түүний гэр бүл дэлхийн хамгийн баян хүмүүсээс бүрддэг байна. Валтон уран зурагт дуртайгаас гадна "K-12" зэрэг Арканзасын боловсрол, амьдралын түвшинг сайжруулах санд хандив өргөдөг аж. 

"Wal-Mart"-ын захирал Алис Валтон (43.7 тэрбум ам.доллар)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()