Дуучин Игги Азалия эрчүүдийг хүсэж байгаагаа дэлхий нийтэд зарлалаа

Энэ сарын 7-ны өдөр дуучин, рэппэр бүсгүй Игги Азалия (Iggy Azalea)-гийн 28 насны төрсөн өдөр болжээ. "Fancy" дуугаараа нэрд гарсан үзэсгэлэнт австрали бүсгүй маань найз нөхөд, гэр бүл, фэнүүдтэйгээ баяраа тэмдэглэж өнгөрөөсөн байна. Уншигчдадаа Игги Азалиягийн төрсөн өдрийн сонин хачин мэдээлэл болон, түүний халуухан зургуудыг сонирхуулъя. 

Дуучин Игги Азалия эрчүүдийг хүсэж байгаагаа дэлхий нийтэд зарлалаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Дуучны жинхэнэ нэрийг Аметист Амелия Кэлли (Amethyst Amelia Kelly) гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэрээр пүрэв гаригийн дөнгөж сэрмэгцээ л селфи хийж, орондоо байгаа нүцгэн зургаа фэнүүдтэйгээ хуваалцсан бөгөөд хайрынх нь эзэн болох хүнийг хайж буйгаа илэрхийлсэн байна. 

2

Төрсөн өдрийнхөө өглөө оруулсан зургийнхаа доор “Дөнгөж сэрлээ, би албан ёсоор 28 хүрлээ. Чамайг олно гэж итгэж байна, чамдаа орныхоо баруун хэсгийг хадгалж байна” хэмээн бичжээ.

3

Алдартай дуучин маань үүнээс төд удалгүй усны хувцастай төгс биеэ наранд шарж байгаа зургаа инстаграмдаа тавьжээ. Нарийхан бэлхүүс, алим шиг өгзөг нь халуухан биш байна гэж үү. Төрсөн өдрөө тэр урд өдөр нь тэмдэглэсэн бөгөөд хувийн дарвуулт онгоцон дээр найз нөхөдтэйгөө зугаацсан гэсэн шүү.

4

Игги өмнө нь мэргэжлийн сагсан бөмбөгч Ник Янг (Nick Young)-тай үерхэж 2015 онд найз залуугийнхаа 30 насны төрсөн өдрөөр сүй тавьж байсан түүхтэй. Харамсалтай нь тэд 2016 онд Игги араараа тавиулаад салцгаасан.

5

Энэ гутамшигтай хууралтын дараа Игги "Никт аз жаргал, сайн сайхныг хүсээд салсан" гэж өөрийн твиттер хуудаснаа бичиж байсан юм. Үүнээс хойш дуучин Фрэнч Монтанатай (French Montana) хэсэг үерхээд мөн л салсан билээ. Одоо ганц бие тэрээр цөхрөлтгүй үнэнч хайр дурлалаа хайсаар байгаа бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()