Могойнд хатгуулсныхаа дараа эхнэрээ хазаж, хамт үхэхээр шийдсэн эрийн төлөвлөгөө бүтэлгүйтжээ

Энэтхэгийн нэгэн иргэн гэртээ унтаж байхдаа хортой могойд хатгуулж, улмаар бие нь хором мөч бүрээр муудаж эхэлсэн байна. Хорвоод амьд явах хугацаа нь дуусаж байгааг мэдсэн энэтхэг эр хайртай эхнэрээ ганцааранг нь орхиж үхэхийг хүсээгүй гэнэ. Тиймээс түүний толгойд хачирхалтай санаа орж ирсэн бөгөөд тэрээр могойд хатгуулсан хороо эхнэртээ шилжүүлж, хамтдаа үхэхээр шийджээ.

Могойнд хатгуулсныхаа дараа эхнэрээ хазаж, хамт үхэхээр шийдсэн эрийн төлөвлөгөө бүтэлгүйтжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэтхэгийн Бихарын Самастипур дүүрэгт оршин суудаг Шанкар Рай хэмээх эрэгтэй шөнийн цагаар гэртээ унтаж байхдаа могойнд хатгуулсан байна. Нар мандахад түүний бие эрс муудаж эхэлсэн тул өөртөө бараг хугацаа үлдээгүй болохыг ойлгосон тэрээр эхнэрийнхээ гарыг авч, хамаг чадлаараа хазсан гэнэ. Түүний эхнэр Амири Деви хорт могойд хатгуулсан нөхрөө асарч, дэргэд нь сууж байхдаа ийнхүү түүнд хазуулсан нь энэ аж.

Залуу энэ үйлдлээ эхнэрээ цор ганцааранг нь орхихгүйн тулд хамтдаа үхэхийг хүссэн гэж тайлбарлажээ. Түүний бодсоноор могойн хор өөрөөр нь дамжин эхнэрийнх нь аминд ч мөн хүрэх ёстой байсан гэнэ. 

Яаралтай тусламж ирэх үед эхнэр, нөхөр хоёр хоёул ухаан алдсан байсан бөгөөд харамсалтай нь, хорт могой Шанкар Райгийн амийг авч одсон ч эхнэр нь оройтолгүй эмчийн тусламж авч чадсан тул амьд үлдсэн байна. Болсон явдлын тухай түүний эхнэр Амири Деви "Нөхөр маань миний бугуйг хазахаасаа өмнө надад дэндүү их хайртай учраас бидний хайрыг үхэл ч салгаж чадахгүй байгаасай гэж хүсэж байна гэсэн. Тийм болохоор би ч гэсэн хамтдаа үхэхээр шийдсэн юм." хэмээн тайлбарлажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний аминд хүрч чадах могой голдуу Өмнөд Азиар нутагладаг гэж анхааруулж байсан бөгөөд зөвхөн Энэтхэгт л гэхэд жил бүр 1000 гаруй хүн могойд хатгуулж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алддаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()