Ховор өвчнөөр өвчилсөн бүсгүй

2013-08-02, 17:06
43,129
Энэ нүдэнд дулаахан охиныг Шони Наммок (Shawnee Nammok) гэдэг. Шони-г эхлээд харахад үеийн бүсгүйчүүдээс юугаар ч ялгарахааргүй. Гэвч жирийн гадаад төрхний цаана түүнийг алгуур “чулуун хөшөө” болгон хувиргаж буй генетикийн аймшигтай өвчин нуугдаж байгаа ажээ.
Ховор өвчнөөр өвчилсөн бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лондонд амьдардаг энэ 17 настай охин булчин болон шөрмөсийг нь яс болгон хувиргадаг аймшигтай өвчин тусан, зовж байгаа ажээ. Түүний мөрөнд яс ургаснаас болж, бүсгүй бүсэлхийнээс дээш гараа өргөж чадахгүй болжээ. Тэр ч бүү хэл өөрөө шүд, үсээ угааж, эсвэл даашинзаа өмсөж чаддаггүй байна. Одоо түүний биеийн байдал улам дордож болох юм.

Шони ээж эгч нарын хамт.

www.caak.mn

Үл ялиг тогшилт эсвэл цохилт Шонид хүчтэй өвдөлт өгч улмаар яс ургах шалтгаан болдог байна. Бүсгүйд тариа хийж болохгүй, учир нь тариа яс ургахад нөлөөлдөг гэнэ.

www.caak.mn

2008 онд өвчнөө оношлуулахаас өмнө бүсгүй спортыг ихэд шүтэн бишрэгч байжээ. Шони тогтмол тренажёрийн зааланд очиж, регби тоглодог байжээ. Батутан дээр үсэрч байгаад гэмтэл авч эмнэлэгт очсоноор өвдсөн гэдгээ анх мэдсэн байна.

Харамсалтай нь орчин үеийн анагаах ухаан энэ өвчнийг эмчлэх эм гаргаж чадаагүй байгаа ажээ. Одоо энэ өвчнөөр дэлхийд нийт 600 орчим хүн өвчлөн шаналж байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()