1
Венецийн арал, Флорида
АНУ-ын Флорида мужид орших Венецийн арал нь 1920 онд баригдсан долоон хиймэл арлаас бүрддэг бөгөөд Майами болон Майами Бичийн дунд оршдог. Арал дээр амины орон сууц, зочид буудал байдаг аж. Мөн тэнд Флаглера гэх нэгэн эзэнгүй арал байдаг бөгөөд уг арал дээр хүмүүс үдэшлэг зохион байгуулж, завиар зугаалдаг байна. Флаглера арал дээр Флоридагийн төмөр замыг үүсгэн байгуулагч Хенри Флаглерт зориулан босгосон 34 метрийн өндөртэй хөшөө байдаг нь хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг.
2
Сюртсей арал, Исланд
1963 онд галт уулын дэлбэрэлтээс болоод Исландын зүүн зүгт Сюртсей хэмээх арал шинээр бий болжээ. Арал руу зөвхөн эрдэмтдийг л оруулдаг гэнэ. Харин жуулчид зөвхөн холоос л харах боломжтой. Сюртсей арал нь дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй юм байна. Үүнээс гадна арал дээр судалгааны болон цаг уурын станц, 24 цагийн камер бий.
3
"THUMS" газрын тосны арал, АНУ
"THUMS" газрын тосны арлыг 1965 онд Калифорнийн Сан-Педро тохойд байгуулсан бөгөөд Уилмингтоны газрын тосны уурхайтай холбожээ. Энэхүү дөрвөн арлыг газрын тосны олборлолтыг нуух, чимээ намсгах зорилготойгоор бүтээсэн аж. THUMS дээр усан хүрхрээ, дал мод, өндөр барилга гээд бүхий л зүйл бий. Гэхдээ энэ бол зөвхөн газрын тосны олборлолтыг нуух гэсэн нэгэн оролдлого юм.
4
Нисиносима арал, Япон
Нисиносима арал нь 1974 онд дэлбэрсэн усан доорх галт уулнаас болж үүсчээ. Гэхдээ 2013 онд идэвхтэй галт уул дахин дэлбэрсний дараа дэлхий даяар алдартай болсон байна. Үүнээс хойш Нисиносима арал биологичдын анхаарлыг ихэд татах болсон бөгөөд шувуудынх нь ачаар тус арлыг гайхалтай ургамлын аймагтай байх магадлалтай гэж үзжээ. Тиймээс арлыг гадаад орчноос тусгаарласан байна.
5
Тилафуши хогон арал, Мальдив
Мальдив зөвхөн аз жаргалын орон биш. Зарим тохиолдолд Мальдиваар аялах тийм ч таатай байдаггүй. Жишээлбэл тэндхийн Тилафуши хогон арлыг хэрэв харсан бол тийш зүглэхийг хэн ч хүсэхгүй биз. Тилафуши арлыг 1992 онд хог хаягдал хаях зорилгоор бүтээсэн боловч өдгөө Мальдивын томоохон асуудал болсон юм. Учир нь уг хогийн цэг дээр хогийг ангилж хаядаггүй аж. Хогнуудыг бөөгнүүлж нүхэнд хийгээд дээрээс нь барилгын хог хаягдал хаяж, дараа нь шүрэн элсээр тэгшилдэг байсан юм. 1997 оноос тус улсын удирдлагууд арлын зориулалтыг өөрчлөхөөр шийджээ. Ингээд уг арал аж үйлдвэрийн нэг салбар болсон бөгөөд цементийн үйлдвэр, усан онгоцны үйлдвэр байгуулснаас гадна төрөл бүрийн агуулах байдаг аж.
6
Пеберхольм арал, Дани
Пеберхольм хиймэл арал нь Дани болон Шведийг холбосон Эресуны гүүрийг "Drogden" тунельтэй холбож өгдөг юм. Арлыг 1995-1999 оны хооронд туннелийн хамт барьжээ. Энэ нь эзэнгүй арал бөгөөд эрдэмтэд жилд ганц удаа очиж судалгаа хийдэг гэнэ. Гэхдээ байгаль дэлхий Пеберхольмыг гайхалтай арал болгоно гэдэгт судлаачид итгэлтэй байгаа ажээ.
7
Дал модны арал, Дубай
Энэхүү сонирхолтой арлыг 2001-2015 оны хооронд барьсан бөгөөд гурван арал нь нийлээд дал модны хэлбэртэй болдог байна. Арал дээр амины орон сууц, зочид буудал, амралт зугаалгын газар хүртэл байдаг. Дал модны арлыг барихад экологийн олон асуудал тулгарч байсан учир эрдэмтэд энэхүү төслийг төдийлөн сайшаагаагүй аж.
8
Амваж арал, Бахрейн
2002-2016 оны хооронд Персидийн тохойд Амваж арлыг байгуулжээ. Ийнхүү хиймэл арал барих болсон шалтгаан нь Бахрейнд газар нутаг хангалттай хүрэлцэхгүй байсантай холбоотой аж. Гадаадын иргэд газар эзэмших боломжтой Бахрейны хамгийн анхны газар нь Амваж арал юм. Харин одоо Амваж арал нь аялал жуулчлалын нэг гайхалтай бүс болсон бөгөөд арал дээр амины орон сууц, зочид буудал, сургууль, их сургууль, эмнэлэг гээд бүхий л зүйл байдаг.
9
Найрамдлын арал, Дубай
Дэлхийн газрын зургийн хэлбэртэй Дубайн бас нэгэн гайхалтай бүтээн байгуулалт бол Найрамдлын арал юм. Уг хиймэл арлыг 2003 оноос барьж эхэлсэн хэдий ч барилгын ажил хараахан дуусаагүй байгаа аж. Гэхдээ арлын газар маш эрчимтэйгээр зарагдаж байгаа төдийгүй тусгай захиалгын дагуу худалдаалж байгаа гэнэ. Арал руу хүрэхийн тулд зөвхөн агаарын зам л ашиглах хэрэгтэй.
10
Катарын сувд, Доха
Катарын сувд хэмээх хотхон нь Ойрх Дорнодын орнууд тансаг амьдралтай болохын нэг баталгаа болж байгаа юм. Энэхүү хотхонд гадаадын иргэн өөртөө газар өмчлөх эрхтэй. Одоогийн байдлаар уг хотхон бүхий л цогц үйлчилгээтэй 13 арлаас бүрдсэн бөгөөд худалдах найман арал байгаа гэнэ. Амины орон сууцнаас гадна арал дээр зочид буудал, ресторан, дэлгүүр, оффис гээд бүхий л зүйл бий.
11
Камферс-дам фламинго арал, Өмнөд Африк
Камферс-дамд дэлхийн "Улаан ном"-нд багтсан фламинго шувуу маш олноороо байдаг. "S" хэлбэрийн энэхүү арлыг 2006 онд Кимберли хотод фламинго шувуудад зориулан барьсан аж. Камферс-Дам жуулчдын хувьд алдартай арал бол фламинго шувууд Кимберлигийн гол бахархал юм. Үүнээс гадна хотын ихэнх зүйлсийн нэрийг фламинго шувууг бэлгэдэн өгдөг.
12
Хунга Тонга-Хунга Хаапай арал, Тонга
Хунга Тонга-Хунга Хаапай арал нь Номхон далайн Полинезийн галан тойрогт оршдог бөгөөд энэхүү газар үргэлж газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болдог гэнэ. 2009 онд галт уулын дэлбэрэлтээс болоод энэхүү арал үүсчээ. Өөрөөр хэлбэл энэхүү арал нь газар доорх 36 галт уулын нэгэн тогоо юм. Эрдэмтэд Хунга Тонга-Хунга Хаапай арлыг урт удаан хугацаагаар оршин тогтноно хэмээн таамаг дэвшүүлж байгаа гэнэ.
13
Залзала арал, Пакистан
2013 онд газар хөдлөлтийн улмаас Арабын тэнгист Залзала нэртэй арал үүссэн байна. Арал дээр их хэмжээний шавар байдаг бөгөөд газар хөдлөлтийн улмаас тэнгис ийнхүү их шаврыг түрэн гаргасан гэх таамаг бий. Геологичид дахин газар хөдөлсөн тохиолдолд арал үгүй болох магадлалтай гэж үздэг аж. Залзала Пакистаны эргээс ердөө хоёр км-ийн зайд оршдог бөгөөд арлыг загас агнуурын зорилгоор ашигладаг юм байна.
14
Лаптевын далай дахь"ЯЯ" арал, Орос
ОХУ-ын хамгийн залуу арал бол ЯЯ юм. Хэдийгээр 2013 онд нээгдсэн ч одоог хүртэл газрын зурагт багтаагүй гэнэ. ЯЯ арал хэрхэн үүссэнтэй холбоотой олон таамаг байдаг ч хамгийн бодит нь хөрсөн галт уул хэмээн үздэг байна. Хамгийн анх энэ арлыг хэн илрүүлсэн бэ гэх асуултанд хүн бүр оросоор “Я”, “Я” буюу "Би", "Би" гэж орилж байсан учир ийнхүү “ЯЯ” хэмээн нэрлэх болжээ. “ЯЯ” нь 370х125 метрийн хэмжээтэй элсэн арал юм.
15
Хунгийн арал, Парис
Сенад байрлах энэхүү хиймэл арал маш эртний түүхтэй. Хунгийн арлыг 1827 онд далан байдлаар ашиглахын тулд барьсан ч өнөөдрийн хувьд залуусын зугаалах дуртай цэцэрлэгт хүрээлэн болсон юм. Гэхдээ арлын хамгийн гол давуу тал Эрх чөлөөний хөшөөний дуураймал баримал бөгөөд уг баримлыг 1889 онд америкчууд Францын хувьсгалын 100 жилийн ойд зориулан барьж өгч бэлэглэжээ.
16
Токиогийн Диснейлэнд
Хиймэл арал дээр орших хамгийн сонирхолтой байгууламж бол 1983 онд нээгдсэн Токиогийн Диснейлэнд юм. Энэ бол АНУ-ын Диснейлэндийг дуурайж барьсан анхны тоглоомын төв аж. Диснейлэндийг яг л Калифорнийн диснейлэндтэй ижил загвараар барьсан бөгөөд үндсэн хоёр хэсгээс бүрддэг.