Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай!

Эрүүл бус, буруу хооллолт гэдэг нь бид өөрийн биед шаардлагатай амин дэм болон эрдэсүүдээ хангалттай хэмжээгээр хэрэглэхгүй байгаад оршино. Зарим төрлийн амин дэм дутагдсанаар төрөл бүрийн эмгэг илэрдэг учир та дараах шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулаарай.

Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амны хажууд хагарах

Шалтгаан:

  • В амин дэмийн дутагдал
  • Ходоодны хүчлийн өөрчлөлтөнд ихээр нөлөөлдөг ходоодны өвчин. Энэ нь уруулны салстыг гэмтээдэг.
  • Төмрийн дутагдал \цус багадалт\
  • Мөөгөнцрийн үрэвсэлтэй үед
  • Амны хөндийн ариун цэвэр сахихгүй байх
  • Их ярьж үргэлж амаа шүлсээрээ норгодог хүмүүс
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн дархлаа сул болохоор
  • Цинк, төмөр, В-ийн төрлийн амин дэм, В3, В2 болон В12 амин дэм дутагдсан үед

Эмчлэх арга: Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд та дупү, тослог багатай бяслаг, самар, бууцай, хатаасан чангаанз, бүх төрлийн үр, шош, брокколи болон байцаа хэрэглэх шаардлагатай.

Амны хажууд хагарах

2 Үс унах нь олон шалтгаантай байдаг.

Өвчин эсвэл хагалгааны дараа үс их хэмжээгээр унах магадлалтай. Учир нь энэ тохиолдолд стрессийн даавар нэмэгдсэнтэй холбоотой байдаг.

  • Бамбай булчирхайн өвчний үед ихэвчлэн үс унана.
  • Жирэмснээс хамгаалах эм үс уналтанд нөлөөлнө.
  • Төрсний  3 сарын дараа
  • Зүрхний өвчин, цус бүлэгнэлтээс хамгаалсан эм, даралт ихэсгэх эм зэргийг хэрэглэснээр үс унана.
  • Зарим төрлийн үс засалт үс унахад нөлөөлнө.
  • Үс засалтанд зориулж хэрэглэж буй химийн бүтээгдэхүүнүүд нь үсийг гэмтээж, үс унана.
  • Генетикийн нөлөө

Үс унах нь олон шалтгаантай байдаг.

3 Нүүр, духан дээр улаан тууралт гарах

Биотин дутагдснаар духан болон нүүрэн дээгүүр их хэмжээний улаан тууралт гарч загатнадаг.

Эмчлэх арга: Бүйлс, сүү, улаан лооль, газрын самар, лууван, сонгино, гадил, авокада, мөөг хэрэглэх.

Өсвөр насныханд гарах өвдөлттэй улаан тууралт нь дааврын тэнцвэргүй байдлыг илэрхийлнэ. Мөн өөхний хүчил болон А болон D амин дэмийн дутагдсанаас үүснэ.

Эмчлэх арга: эрүүл өөх тос хэрэглэх, самар, маалингын үр, ногоон өнгийн навчит ногоо, лууван, амтат чинжүү болон сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.

Нүүр, духан дээр улаан тууралт гарах

4 Гар, хөл болон биеийн бусад хэсэг мэдээгүй болох бадаарах

Богино хугацааны мэдээ алдалт өгөх болон чичрэх нь В9, В6 болон В12 амин дэм, фолийн  хүчил дутагдлаас үүсэлтэй. Эдгээр амин дэмүүд нь мэдрэлийн системтэй шууд холбоотой учир ядаргаа, стресст, цус багадалтанд хүргэх аюултай. Хэрвээ танд эдгээр амин дэмүүд дутагдаж байгаа бол:

Эмчлэх арга: Бууцай, хүрэн манжин, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Хэрвээ та ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол тухайн эм цусны эргэлтэнд нөлөөлдөг эсэхийг сайн судлаарай.

Гар, хөл болон биеийн бусад хэсэг мэдээгүй болох бадаарах

5 Шөрмөс татах, хөл өвдөх

Шөрмөс татах нь ихэнхидээ магни, кали, кальцийн дутагдлаас болж үүсдэг. Хэрвээ энэ шинж тэмдэг тогтмол илэрч байвал энэ нь архаг дутагдал байх магадлалтай учир хоолоо сайжруулахаас гадна нэмэлт эрдэс хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та тогтмол бэлтгэл хийдэг бол эдгээр амин дэмийг заавал хэрэглэх шаардагатай.

Эмчлэх арга: далайн замаг, гадил, ногоон навчит ногоо, халгай, самар, үр, бүйлс, интоор, жүрж болон алим идэх шаардлагатай.

Шөрмөс татах, хөл өвдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()