Согтууруулах ундаанд донтсон бүсгүй

2013-08-06, 20:21
23,609
45 настай Патриция Мерфи (Patricia Murphy) хэмээх эмэгтэй өдөрт 5 шил дарс уудаг байсан байна. Харин нэгэн удаа түүний биеийн байдалд маш ихээр муудсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэхэд элэгний цирроз гэх оношийг эмч нар тавьжээ. Тэрээр 3 долоо хоногийн турш хиймэл амьсгалын аппарат залгуулан хэвтэж эмчлүүлсний ачаар одоо амьд мэнд байгаа бөгөөд согтууруулах ундаанаас татгалзсан байна.
Согтууруулах ундаанд донтсон бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эмэгтэй хүн өдөрт 1-3 нэгж согтууруулах ундаа хэрэглэх нь тохиромжтой бөгөөд долоо хоногт 14-өөс хэтрэх ёсгүй байдаг аж. Харин Патриция өдөрт 350 нэгж согтууруулах ундааг хэрэглэдэг байсан учир ийнхүү сэхээн амьдруулах тасагт очиж байгаа нь гайхах зүйл биш. Ингээд алтан гартай эмч нарын ачаар амьд гарч чадсан бүсгүй өөрийн гашуун туршлагаас уншигч олонтой хуваалцахаар шийдсэн байна.

Патриция 17 настайгаасаа эхлэн согтууруулах ундаа хэрэглэх болсон бөгөөд зөвлөгчийн чиглэлээр суралцдаг байжээ. Харин согтууруулах ундаа нь ичимхий эгэл даруу охиныг өөртөө илүү итгэлтэй, нээлттэй болоход тусалж байсан байна.

Компьютерын дэлгүүрт ажиллах болсноор тэрээр үдэш бүр үйлчлүүлэгчидтэйгээ хоолонд орж, согтууруулах ундааг хэрэглэсээр... Харин түүнийг 28 настай байхад нь эцэг эх нь нас барсан бөгөөд зовлонгоо бага ч гэсэн мартахыг хүсэж архийг илүү ихээр хэрэглэх болжээ.

www.caak.mn

Согтууруулах ундаа намайг тайвшруулдаг байсан учир би өдөр бүрийг хундага дарсаар эхэлдэг байлаа. Ингээд өдрийн туршид үргэлжлүүлэн уудаг байсан бөгөөд ажлаа ч алдсан юм.

Ажил ч үгүй, сүйт залуу ч үгүй тэрээр өдөрт 5 шил дарсыг өлхөн уух болж, бүх мөнгөө дарсанд зарцуулах болжээ. Ингээд 35 настай байхдаа тэрээр Грэм хэмээх залуутай танилцжээ. Грэм согтууруулах ундааг төдийлөн хэрэглэдэггүй байсан учир Патрицияг энэ тал дээр асуудалтай болохыг ойлгосон байна.

www.caak.mn

Ингээд залуу Патрицияг хэд хэдэн удаа архинаас гаргах эмчилгээнд явуулж байсан ч, эмчилгээ дуусмагц ахин ууж байсан байна. Ийнхүү уусаар 4 жил өнгөрсөн бөгөөд нэгэн удаа Патрицияд элэгний циррозтой байна гэх оношийг эмч нар тавьжээ.

Ингээд хэсэг хугацааны дараа Патриция ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Хиймэл амьсгалын аппарат залгасан эмч нар түүнийг амьд гарч чадна гэдэг ердөө л 5%-ийн л итгэлтэй байсан байна. 2 сар хагасын эмчилгээний дүнд Патриция амьд гарч чадсан бөгөөд үүнээс хойш согтууруулах ундааг хэрэглэхээ больжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()