Германы хурдны замын тухай сонирхолтой баримтууд

Олон хүн дэлхийн хамгийн шилдэг замтай орноор Германыг тодруулдаг. Тус улсын хурдны замын "Autobahn" систем нь гайхалтай зохион байгуулалттай, хурдны хязгаар байдаггүй гэх мэт яриаг та сонсож байсан байх. Ингээд та бүхэнд "Autobahn"​-ы тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Германы хурдны замын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хурдны хязгаар бий

Германы хурдны зам дээр цагт 300 км хүртэл хурдалсан ч торгуулдаггүй гэдэг бол худал юм. Үнэндээ "Autobahn"-ы ихэнх хэсэгт цагт 130 км явбал "зохино" гэсэн заалт байдаг.  Харин хот суурин газрын ойролцоо бүст 100 км/цагаас хэтрүүлэхгүй.

2. Хурдны зам бол Гитлерийн санаа биш

Цэргийн техникийг Германы нутаг дундуур чөлөөтэй явуулахын тулд хязгаарлалттай хурдны зам барих санаачлагыг Гитлер гаргасан гэж үздэг. Хэдийгээр Гуравдугаар Рейхийн үед хурдны замын сүлжээ баригдаж эхэлсэн нь үнэн боловч төслийг нь аль эрт гаргачихсан байсан юм. 1913-1921 онд Берлинд "Avus" гэх туршилтын хурдны замыг тавьж байх үед Гитлер хараахан амжилтад хүрээгүй байв. 

3. Маш хурдан баригдсан

Кёльн, Бонн хотуудыг холбосон хурдны замын эхний хэсэг 1932 онд нээгдэж, 1938 он гэхэд 3000 орчим км урттай зам нэмэгдэн тавигдсан байжээ. Өнөөдрийн байдлаар Герман дахь хурдны замын нийт урт 11000 орчим км байгаа бөгөөд нэмж зам барих төлөвлөгөө гарсан боловч байгаль орчны төлөө тэмцэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.

4. Анхаарал болгоомжгүй явж болохгүй

Германд жолоо барих эрх авах маш хэцүү байдаг. Жолооч болох гэж байгаа хүн их хурдтай машин жолоодох хичээлд заавал суудаг. Учир нь машиныг цагт 150-аас дээш км хурдтай жолоодно гэдэг нь жирийн замд явахаас огт өөр.

Жолооны курс нь нийтдээ 14 цогц хичээл, хамгийн багадаа 10 гаруй жолоодлогын хичээлүүдтэй байдаг. 

5. Германы зам засварын ажил маш сайн явагддаг

Хурдны замд эвдрэл гэмтэл гарлаа гэхэд тэд маш хурдан, чанартай засвар хийдэг учир жолооч нар хөдөлгөөнд саадгүй оролцож чаддаг. Харин бусад орнуудад 160 км цагаас дээш хурдтай явахад л замын эвдрэлээс болж амь насаа алдах аюултай байдаг аж.

6. Дэг журамтай

"Autobahn"-ы хамгийн зүүн талын эгнээ бол зөвхөн гүйцэж түрүүлэх эгнээ. Тиймээс зүүн эгнээнд явахдаа эргэх дохио өгөөд 80 км/цагтай "мөлхөж" хэзээ ч болохгүй. Байр эзлэх дүрмийг чанд сахидаг, шаардлага гараагүй л бол ямагт баруун талын эгнээг барьж явах ёстой.

7. Аюулгүй байдал бол таны л асуудал.

2008 оны Европын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын зөвлөлийн /European Transport Safety Council/ тайланд Герман улсын хэмжээнд нийт 645 зам тээврийн осол гарсны 67 хувь нь хурдны замын хязгаарлалтгүй хэсэг дээр гарсан гэж бичжээ. Гэхдээ ослоос болж амиа алдсан тохиолдлын 60 хувь "Autobahn" дээр биш, орон нутгийн хурдны замууд дээр болсон байжээ. Германы зарим улс төрчид бүх замын системд хурдны хязгаар тогтоох санал гаргасан боловч дэмжигдэхгүй байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()