Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Японы бодибилдингийн тамирчин, хүндийн өргөлтийн мастер Тошисуке Каназава (Toshisuke Kanazawa) өдгөө 82 настай боловч наснаасаа залуу харагдах сайхан төрх, төгс бие галбираараа үеийнхнээ “ардаа орхижээ”. Тэрээр фитнессээр хичээллэж, бие галбираа хөгжүүлэхэд нас хамаардаггүй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж явна. Каназава гуай залуудаа Японы бодибилдингийн олон удаагийн аварга болж байсан бөгөөд 34 насандаа зодог тайлснаас хойш дасгалаа бүрмөсөн орхиж, архи ууж, тамхи татан юу тааралдсанаа идэх болжээ. Ийм маягаар амьдарсаар 50 насны босгон дээр бие нь өвдөж, эрч хүчгүй болсны дараа дахин фитнессээр хичээллэж, дэглэм барихаар шийдсэн гэнэ.