Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Наранд түлэгдсэн бол
Ууттай хүйтэн цайг наранд түлэгдсэн газраа тавиарай. Энэ нь өвчин намдаах үйлчилгээтэй.

2. Тууралт болон амьтанд хазуулсан тохиолдолд
Хэрвээ загатнаад байвал, загатнаж буй газраа ууттай цайг тавиад хэсэг хугацаан боох эсвэл удаан тавиарай.

3. Шарх эдгээх
Шархалсан газраа ууттай цайг тавьж боогоорой. Энэ нь хурдан эдгэхэд тусална.

4. Үү арилгах
Үүн дээрээ өдөрт 2-3 удаа 10 минутын турш, ууттай бүлээхэн цайг тавиарай. Хэд хоногийн дараа үү жижгэрэх болно.

5. Хаван буулгах
Цайгаа бүлээхэн усанд дэвтээж, дараа нь 20 минутын турш нүднийхээ доор тавиарай.

6. Үс гялалзуулах
Хэрвээ та бараан үстэй бол, хандалсан цайгаар үсээ зайлаарай. Энэ нь үсийг тань гялалзсан өнгөтэй болгоно.

7. Үс будах
Харин цайвар үстэй бол цайгаар угаасны дараа таны үс өвөрмөц өнгөтэй болох болно.

8. Хөлний эвгүй үнэр арилгах
Өтгөн хандалсан цайнд хөлөө дэвтээгээрэй. Үүний үр дүнд таны хөлийг эвгүй үнэртэй болгож буй нянг устгана.

9. Нүүрний арчилгаа
Нүүрээ цайгаар шавшсаны дараа алчуураар арчаарай. Таны нүүр гайхалтай чийглэг байх болно.

10. Модон тавилга арчих
Цайгаар норгосон даавуугаар модон тавилгыг арчиж болно. Дараа нь хуурай даавуугаар арчаарай.

11. Тослог зүйл цэвэрлэх
Мөн цайгаар тостой шил, толь, хайруулын таваг гэх мэт зүйлсийг угааж болно.

12. Хөргөгчний эвгүй үнэр дарах
Хэрэглэсэн цайтай уутыг хөргөгчинд хийснээр, цай эвгүй үнэрийг өөртөө шингээх болно.

13. Ногоо тарих бордоо болгох
Бордоог түргэн хугацаанд боловсруулах болон түүнд нэмэлт болгон цайг хольж болно.

14. Нүдний доорх хар хүрээг арилгах
Бүлээн усанд дэвтээсэн цайтай уутыг 15-20 минутын турш нүднийхээ доор тавиарай.
