82 настай япон өвөөгийн бахдам түүх

Японы бодибилдингийн тамирчин, хүндийн өргөлтийн мастер Тошисуке Каназава (Toshisuke Kanazawa) өдгөө 82 настай боловч наснаасаа залуу харагдах сайхан төрх, төгс бие галбираараа үеийнхнээ “ардаа орхижээ”. Тэрээр фитнессээр хичээллэж, бие галбираа хөгжүүлэхэд нас хамаардаггүй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж явна. Каназава гуай залуудаа Японы бодибилдингийн олон удаагийн аварга болж байсан бөгөөд 34 насандаа зодог тайлснаас хойш дасгалаа бүрмөсөн орхиж, архи ууж, тамхи татан юу тааралдсанаа идэх болжээ. Ийм маягаар амьдарсаар 50 насны босгон дээр бие нь өвдөж, эрч хүчгүй болсны дараа дахин фитнессээр хичээллэж, дэглэм барихаар шийдсэн гэнэ.

82 настай япон өвөөгийн бахдам түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хорт зуршлаасаа татгалзаж, тэрээр өндөгтэй мисо шөл, шар буурцагны шош идэхээс гадна нэмэлтээр уураг уух болсон байна. Мөн түүний ходоод муудаж, мах, загас шингээж чадахгүй болсон тул цагаан хоол идэж, өдөрт зургаан цагаар тогтмол дасгал хийж эхэлжээ. Удалгүй залуу цагийн эрч хүч нь сэргэж, булчин нь хөгжиж эхэлсэн бөгөөд наян настнууд шиг үе мөч нь өвддөггүй гэнэ. Одоо Каназава гуай өдөрт гурван цаг дасгал хийж, биеэ байнга тосолдог ажээ. Амьдралынхаа хэмнэлийг огцом өөрчилсний ачаар түүний арьс суларч, унжсангүй.

2016 онд Каназава 65-аас дээш насныхны дунд зохион байгуулагддаг бодибилдингийн дэлхийн аваргын тэмцээнд оролцож, зургадугаар байранд шалгарсан юм. Зохион байгуулагчид түүнийг хамгийн өндөр настай тамирчнаар өргөмжлөн, тусгай алтан медаль гардуулжээ. Тэрээр бие өвдөж, ядрахгүй л бол ядаж 85 нас хүртлээ спортоо орхихгүй гэж ярьдаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()