Эрүүл мэндээ уруулаараа шинжихүй

2019-10-08, 13:31
11,950

Урууланд нэг саяас илүү мэдрэлийн цэг байдаг учраас хурууны өндөгнөөс маань хавь илүү мэдрэмтгий эрхтэн юм. Ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй учир төдийлөн анхаарч, арчилдаггүй. Зарим тохиолдолд эрүүл мэндийн тодорхой асуудал уруулаар дамжиж мэдэгдэх нь бий. Таны уруул орчим дараах шинж тэмдгүүд илэрвэл тохирсон арчилгаа хийх эсвэл яаралтай эмнэлэгт хандаарай. 

Эрүүл мэндээ уруулаараа шинжихүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уруулын хоёр талын арьс хагарах

Амны хоёр талаар хуримтлагдсан шүлс хатсанаар тэр орчмын арьс хагардаг. Уруулаа байнга долоож, норгодог хүмүүсийнх ерөнхийдөө ийм болдог ба энэ нь арьсыг эмзэг болгодог байна.

Ихэнх тохиолдолд үүнээс үүдэн арьс хагардаг боловч хэтэрхий олон давтамжтай ийм болоод байвал эмчид үзүүлэхэд гэмгүй.

Уруулын хоёр талын арьс хагарах

2 Уруул хуурайшиж хатах

Уруул хатаж хуурайших нь мэдээж биед шингэн дутагдсаны илрэл. Заримдаа стрессээс үүдэн ийм болох тохиолдол бий. Энэ тохиолдолд, илүү их ус ууж, чийгшүүлэх тос түрхээрэй.

Мөн, харшлаас шалтгаалан уруул хагардаг. Иймд, харшил болзошгүй загатнах ч юмуу өөр ямар шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.

Уруул хуурайшиж хатах

3 Уруул дээр бондгор зүйл гарах

Уруул дээр бондгор зүйл гарснаар өвчтэй, тухгүй байх нь тодорхой ч ихэнхдээ өөр ямар ч зовиургүйгээс гадна ямар ч эмчилгээ хийгээгүй байхад өөрөө аяндаа арилдаг.

Гиалуроны  хүчилтэй тарианаас ч юмуу шарх үүсч болдог. Мөн зарим хоол хүнснээс ийм хариу үйлдэл гарах тохиолдол байдаг. Ихэнх тохиолдолд херпсийн халдварт вирусээс үүддэг тул сайтар эмчлүүлэх шаардлагатай.

Уруул дээр бондгор зүйл гарах

4 Уруулын гадуур улаан юм туурах

Арьсны үрэвсэлтэй хүн уруулаа долоосноос уруулын гадуур улаан юм туурдаг байна. Уруулаа байнга долоосноор уруул орчмын арьсны тослогийг алдагдуулж, цаашлаад улаан өнгөтэй, загатнаа ихтэй болгодог. Энэ буруу зуршлынхаа оронд энгийн чийгшүүлэгч хэрэглэвэл үүнээс төвөггүй сална.

Уруулын гадуур улаан юм туурах

5 Дээд уруул дээрх үрчлээ

Дээд уруул тань үрчлээтэж байвал энэ нь бие мах бодь болон сэтгэл санаатай аль алинтай нь холбоотой. Энэ тохиолдолд, үргэлж соруулаар юм уух, ойр ойрхон тамхи татах зэрэг буруу зуршлуудаасаа ангижрах хэрэгтэй. 

Дээд уруул дээрх үрчлээ

6 Уруулын өнгө өөрчлөгдөх

Уруул хөхрөх нь цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй. Энэ тохиолдолд хөл, гарын хуруу мөн адил хөхөрдөг. Харин уруул цайх нь цусан дахь улаан бөөмийн дутагдалтай холбоотой бөгөөд энэ тохиолдолд зайлшгүй эмчилгээ хийлгэх ёстой. Энэ нь мөн цусан дахь сахарын хэмжээ багасах, цусны эргэлтэд асуудал үүсэх, витамин эрдэс бодисын дутагдал зэрэгтэй холбоотой байж болно.

Уруулын өнгө өөрчлөгдөх

7 Уруул хавдах

Ихэнх тохиолдолд харшлаас уруул хөөж хавддаг. Нэг төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх бүрд уруул нь тодорхой хэмжээнд хавдаж байгаа бол түүнийгээ хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Хэрэв богино хугацаанд уруулын хавдар чинь улам ихсээд байвал эмчид хандаарай.

Уруул хавдах

8 Уруул дээр хар толбонууд гарах

Хэд хэдэн шалтгаанаар уруулан дээр хар толбо гардаг бөгөөд үүнийг зүгээр орхиж болохгүй. Хамгийн сайн арга бол эмчид хандан оношлуулах явдал юм. Нөсөө толбо ихтэй хүний уруулан дээр мөн адил бор толбонууд байдаг. Энэ тохиолдолд мэдээж зөвхөн уруул бус хацар, хамар, дух гээд бүхий л хэсэгт гардаг.

Мөн сэвхнээс шалтгаалж болно. Хүндэрсэн тохиолдолд хүнд харахаас нь илүүтэй мэдрэгддэг байна. Ямар ч тохиолдолд хавдрын гаралтай эсэхийг шинжлүүлээд, хэрэв тийм бол яаралтай эмчилгээ хийлгээрэй. 

Эсвэл зүгээр л хэт их төмөртэй хоол хүнс хэрэглэснээс үүдсэн байж болно.

Уруул дээр хар толбонууд гарах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()