Хүний наймааны золиос болсон хүмүүс

Сүүлийн үед хүний наймаа газар авч, гэм зэмгүй хүүхэд, залуус үүний золиос болж, амьдралаа сүйрүүлэх явдал ихэссэн билээ. Бид та бүхэндээ хүний наймаа, хулгайнд өртсөн золгүй хүмүүсийн бодит түүхүүдийг өгүүлж, үүнээс сэрэмжилж, болгоомжтой байхыг зөвлөхийг зорилоо. Та үүнийг уншсаны дараа үр хүүхэддээ илүү анхаарал хандуулж, хянамгай болно гэдэгт итгэлтэй байна. 

Хүний наймааны золиос болсон хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 41 хоногийг угаалгын өрөөнд өнгөрүүлсэн

1998 оны 9-р сарын нэгэн дулаахан өглөө 13 настай Кендра Вилсон (Kendra Wilson) сургууль руугаа явсан байна. Харин түүний аав өдөр охиноо сургуулиас нь авч, өвлийн дулаахан хувцас авна хэмээн төлөвлөсөн байв. Гэтэл охиныг сургуулиа тартал аав нь ирээгүй, харин ээжийнх нь ээж буюу эмээ нь ирчихсэн машиндаа хүлээж байсан аж. Охин эмээдээ дургүй, түүнийг сонин, нууцлаг гэж боддог тул дурамжхан очиж, яах гэж ирснийг нь асуутал "аав чинь осолд орсон" хэмээж, Кендраг дагуулж явсан юм.

Кендрагийн эмээ түүнийг урьд нь харж байгаагүй хачирхалтай газар аваачиж, энд аав чинь байгаа гэж итгүүлэн, дотогш оруулжээ. Охин яаран дотогш ороход түүний өвөө нь хүлээж байсан бөгөөд Кендраг угаалгын өрөөнд цоожилж, хорьсон байна. Түүнийг хичнээн орилж хашхирсан боловч хэн ч сонсохгүй байсан төдийгүй охиныг 1 сар гаруй хугацаанд угаалгын өрөөнд амьдруулж, хүн идэхийн аргагүй хоолоор хооллож, уйлж, орилмогц нь хаалгыг нь хүчтэй нүдэн харааж, зоддог байв. Харин Кендрагийн аав ээж нь цагдаа нарын тусламжтайгаар охиноо хайж явсаар эмээ нь машиндаа суулгаж явсан болохыг олж мэдэн, мөрдөж явсаар байгаа газрыг нь илрүүлжээ. Охины ээж нь эмээ, өвөөг нь ийм аймшигт зүйл хийснийг уучилж чадалгүй цагдаад өгч, тэд тохирсон ял шийтгэлээ хүлээсэн юм. Кендра энэ аймшигт явдлаас болж сэтгэл гутралд орж, хэдэн жилийн турш эмчилгээ хийлгэсэн билээ. 

41 хоногийг угаалгын өрөөнд өнгөрүүлсэн

2 Тамд өнгөрүүлсэн 2 жил

1967 онд 16 настай Мишель Масгроув (Michelle Musgrove)-ийг хоёр залуу нийлж гэрээс нь хулгайлсан байна. Түүнийг гэрээс нь холгүй байрлах нууц газарт аваачиж, хүчээр амьдруулах болжээ. Бүсгүйд эхэндээ сайн хандаж, хоол хүнс өгч, агаарт гаргадаг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам аймшигт авир гаргаж, түүнийг дарамтлах болсон юм. Орой үдшийн цагаар чанга хөгжим тоглож, хачин үгтэй дуу дуулж, Мишелийг үүндээ донтуулж, шашны нэгэн үзэлд сургахыг оролддог байжээ.

Бүсгүйг хулгайлсан шалтгаан нь мөн л шашинтай холбоотой бөгөөд түүнийг үргэлж дарамталж, дууг нь дагаж дуулахыг шаарддаг байсан гэдэг. Тэрээр 1967 оны 3-р сараас 1969 оны 1-р сард хүртэл бүхэл бүтэн 2 жилийн хугацаанд бусдын эрхэнд байсан ба азаар цагдаа нар эрэл хайгуулаа үргэлжлүүлж явсаар түүнийг олж чадсан аж. Цагдаа нар бүсгүйг олоход тэрээр нойр, хоол тэжээлийн дутагдалд орсон байдалтай байсан юм. 

Тамд өнгөрүүлсэн 2 жил

3 Барбара Макки (Barbara Mackie)

Барбара Маккиг 1968 онд буудалд унтаж байхад нь хулгайлжээ. Түүнийг ухаан алдуулж авч явсан бөгөөд хэний ч мэдэхгүй газар аваачиж, авсанд хийн, газарт булж орхисон байна. Харин бүсгүй ухаан орж, авсанд байгаагаа мэдэж, хичнээн орилж, тусламж хүссэн хэдий ч харамсалтай нь хэн ч сонсоогүй юм. Гэмт хэрэгтнүүд бүсгүйг ааваас нь болж хулгайлсан аж. Учир нь түүний аав хөрөнгө чинээ ихтэй нэгэн бөгөөд тэд бүсгүйн ааваас 500,000 долларыг нэхэж, яаралтай мөнгө өгөхгүй бол охиных нь байгаа газрыг хэлж өгөхгүй хэмээн сүрдүүлжээ. Харин цагдаа нар шуурхай ажиллаж, гэмт хэрэгтнүүдэд мөнгө өгөхөөс өмнө бүсгүйг олж чадсан төдийгүй тэд Барбараг олоход бүсгүй маш их өлсөж, цангасан, хагас ухаантай байсан юм. Тэрээр газар дор бүхэл бүтэн 3 хоногийг өнгөрүүлсэн ба энэ нь түүний амьдралд арилшгүй хар толбыг үлдээсэн билээ. Харин гэмт этгээдүүдийг барьж аван, шоронд хорьсон боловч хугацаанаасаа өмнө суллагдсан байдаг. 

Барбара Макки (Barbara Mackie)

4 Завин дээрээс хулгайлагдсан

2001 онд Хосе Гарсия (Jose Garcia) гэх 11 настай хүү далайд завьтай зугаалж яваад хулгайлагдсан байна. Түүний аавын туслах нь хүүг завиар хүргэж өгөх ёстой байсан ч хулгайлж, замаа өөрчилсөн аж. Харин хүүг хулгайлсан эр цагдаа нар өөрийг нь хайж байгааг, бүр араас нь нэхэж явааг мэдмэгцээ далай руу үсэрч, хүүг ганцааранг нь үлдээсэн байна. Хосе далайн өвчтэй тул бөөлжиж, хүнд байдалтай байсан бөгөөд цагдаа нар түүнийг олоход ус ундгүй удаан байсан тул ухаан нь балартсан байдалтай байжээ.

Завин дээрээс хулгайлагдсан

5 Жеки Дэвис-Холмс (Jackie Davis-Holmes)

1979 оны 7-р сарын нэгэн орой Жеки гэх бүсгүйг машин руугаа явж байхад нь гурван залуу хулгайлж авч явсан аж. Тэд бүсгүйг машиндаа хүчээр суулган, хэний ч мэдэхгүй газар аваачиж, олсоор хүлж, хэдэн долоо хоног байлгасан байна. Дараа нь тэд ээлж ээлжээр бүсгүйг хүчирхийлж, сүүлдээ хоол ч өгөхөө больж, зодож, дарамталсан аж. Үхэхийн даваан дээр байсан бүсгүй нохой хуцах чимээг сонсмогцоо орилж, тусламж гуйсан бөгөөд үүнийг нь нохойгоо салхилуулж явсан эр сонсож, цагдаа дуудаж, улмаар бүсгүйн амийг аварчээ. 

Жеки Дэвис-Холмс (Jackie Davis-Holmes)

6 Төөрсөн нь

7 настай Эйвери Дакворт (Avery Duckworth) гэх хүү ээж аавтайгаа аялж яваад 48 настай Станлей гэх эрд хулгайлагджээ. Хөгшин эр хүүгийн гарыг хүлж, машиныхаа ард суулгаж, хөдлөсөн байна. Харин Эйвери сэргэлэн нэгэн байсан тул орилж, уйлахын оронд машин барьж яваа эрийг ажиглаж байгаад тохиромжтой мөч гармагц машины цонхыг сэмхэн онгойлгон үсэрчээ. Өнөөх эр хүүг барьж авахыг оролдсон боловч Эйвери хэдийн өтгөн ой руу орж, алга болсон байна. Хүү гэмт хэрэгтний гараас мултарч чадсан ч гэлээ зах нь үл харагдах өтгөн ойд орж, идэх хоол, уух ундгүй төөрсөн аж. Тэрээр 3 хоног юу ч идэлгүй, зөвхөн цэцэг, навчин дээр тогтсон шүүдрийг ууж явсан бөгөөд азаар аялагч нартай таарч, гэртээ хүргүүлсэн юм. 

Төөрсөн нь

7 Гурван сарын турш хорьсон

Жессика Малленберг (Jessyca Mullenberg)-ийг 13 настай байхад нь хөрш айлынх нь 38 настай багш Стив Оливер хулгайлсан аж. Багш эр охиныг худлаа хэлж авч яван машиндаа суулгаж, унтмагц нь хүлж, хэний ч үл мэдэх газар аваачсан байна. Охин түүнээс юу болоод байгааг асуухад "Чамайг одооноос Жессика биш Синди гэдэг болсон. Би чиний аав. Хүмүүс чамаас яагаад гунигтай байгааг асуухад чи ээж, дүү нараа саяхан машины ослоор алдсан гэж хэлэх ёстой" хэмээж, охиныг үгэнд орохгүй бол ална хэмээн сүрдүүлжээ. Бяцхан охин дуугүй л толгой дохив. Тэд хамтдаа хол газар очиж, хэд хэдэн зочид буудалд хоноглож, хамтдаа 101 өдрийг өнгөрүүлжээ. Ингэхдээ Стив охиныг байнга хүчирхийлж, сексийн дарамт үзүүлдэг байв. Охин сүүлдээ энэ бүхэнд дасал болж, түүнээс холдож зугтах тухай ч бодохоо больж, яг л үхсэн мэт сэтгэл хөдлөлгүй амьдрах болсон аж. Харин азаар зочид буудлын хүмүүс охиноо хайж байгаа аав ээжийнх нь зарыг олж харан мэдэгдэж, түүнийг тамын амьдралаас нь салгасан байдаг. 

Гурван сарын турш хорьсон

8 Сохор

Стюарт Ашленд (Stewart Ashland) гэх эр олон хүн хулгайлж, хүчирхийлдэг байжээ. Түүний хамгийн сүүлчийн хохирогч бол Роза байсан юм. Тэрээр бүсгүйг орой тардаг болохыг мэдэх тул ажлынх нь гадаа хүлээж байв. Түүнийг машиндаа суугаад хөдлөх гэж байхад нь Стюарт гүйж очиж, цонхыг нь тогшоод онгойлгомогц нь бүсгүйн нүдрүү хорт бодис цацаж, ухаан алдуулаад гэр рүүгээ авч явсан аж. Тэрээр бүсгүйг хэд хэдэн удаа хүчирхийлж, тамласны эцэст орхиж дараагийн хохирогчоо хайхаар гарчээ. Энэ хооронд бүсгүй гэрээс нь зугтаж цагдаа дуудаж амжсан юм. Хамгийн харамсалтай нь түүний хохирогчид бүгд тухайн бодисонд хордож, хараагүй болсон байдаг бөгөөд үүнээс нь болж хүмүүс түүнийг "сохор" хэмээн хочилдог байв. 

Сохор

9 Барьцаалагдсан хүү

Родней болон Элизабет Кендалл нар нь Чикаго хотод байрлах томоохон рестораныг ажиллуулдаг, хөрөнгө чинээ ихтэй хүмүүс юм. Тэд энэ их хөрөнгийг 20 жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст хурааж, хуримтлуулж чадсан байдаг. Харин 2000 оны 8-р сарын нэгэн орой тэдний 12 настай Матью гэх хүү нь алга болжээ. Удалгүй тэдний утсанд мессеж ирж хүүгээ авахыг хүсвэл 250,000,000 доллар төлөхийг шаардсан байна. Хэдий тэд чамгүй хөрөнгө хураасан гэсэн ч гэмт хэрэгтнүүдийн шаардсан хэмжээний мөнгө байхгүй тул хүмүүс рүү холбогдож, мөнгө хайж эхэлжээ. Харин энэ хооронд цагдаагийн ажилчид хүүг хайж байсан ч олж чадаагүй юм. Родней, Элизабет нар хүүгээ эргүүлж авахын тулд чадах бүхнээ хийж, мөнгөө цуглуулсаар холбоо барьсан ч гэмт хэрэгтнүүд хэтэрхий хожимдсон хэмээгээд ор сураггүй алга болсон билээ. Сүүлд 2012 онд цагдаагийн ажилчид хүүгийн цогцсыг олсон байдаг. 

Барьцаалагдсан хүү

10 Оршуулгын газар нуусан

Оршуулгын газрын ажилтан нэгэн бунханд хүүхэд байгааг олж мэджээ. Тэнд хүү бүхэл бүтэн 5 жилийг өнгөрүүлсэн байдаг. Түүнийг Портер хэмээх эр хулгайлж, бунханд нуусан бөгөөд ямар нэгэн шалтгаангүйгээр зүгээр л түүнийг өдөржин сахиж, түгждэг байсан гэдэг. Хожим нь хүүг бунханаас гаргаж, цагдаа нар хэрэгтэнг баривчилжээ. 

Оршуулгын газар нуусан

11 Сармис

Анна Растон (Anna Ruston) 15 насандаа хулгайлагдаж, 13 жил хөлөө жийгээд хэвтэж ч багтахгүй жижиг өрөөнд амьдарчээ. Түүнийг хулгайлсан Малик гэх эр нь өдөр бүр бүсгүйг хүчирхийлж, 4 удаа жирэмсэн болгосон ч хүүхдийг нь авахуулдаг байв. Сүүлд Малик хүүхдийг нь авахуулах биш, тэднийг зарж болох юм байна гэдгийг ойлгож хүүхэд гаргуулж, наймаалсан аж. Аннаг үргэлж сармис болон сармистай зүйлсээр хооллож байсан тул түүнээс зөвхөн сармис үнэртэж, нэрийг нь хүртэл "сармис" болгосон байдаг. Харин сүүлд бүсгүй тэр их дарамт, яргалалаас зугтаж чадсан юм. 

Сармис

12 Хүчирхийлэл

Шейла Уэмхорст (Sheila Wamhorst ) гэх бүсгүйг уул хад ихтэй хөдөө талд нүцгэн хэвтэж байхыг олжээ. Цагдаа нар бүсгүйг эмнэлэгт хүргэж, шинжилж үзээд 4-с дээш тооны эрчүүд түүнийг хүчирхийлсэн болохыг олж тогтоосон байна. Бүсгүй ухаан ороод түүнийг хэдэн залуус авч яваад хачин газар аваачиж, 2 хоног байлгаж, хүчирхийлсэн тухай мэдэгдсэн аж. Гэвч хэрэгтнүүдийг олж чадаагүй бөгөөд цагдаа нар тэднийг хил даван зугтсан байж мэднэ хэмээн дүгнэсэн билээ. 

Хүчирхийлэл

13 Боловсон алуурчин

9 настай Бенжамин Клоппер (Benjamin Klopper)-ийг сургуульдаа явж байхад нь нэгэн эр хулгайлжээ. Тэрээр хүүгийн эцэг эх рүү холбогдож маш боловсноор 50,000 доллар шаардаж, өгөхгүй бол хүүхдийг нь зарж мөнгө олох болно хэмээв. Аав ээж нь сандарч, мөнгө хайж олсон боловч өнөөх эртэй холбогдож чадаагүй байна. Тэд цагдаад мэдэгдэж хамтдаа хүүг хайсан бөгөөд түүний цогцсыг олж, гэмт хэрэгтнийг баривчилжээ. Хэрэгтэнг барихад тэрээр дэгжин хослол өмссөн боловсон нэгэн байсан нь хүн бүрийг гайхшруулж орхисон юм. 

Боловсон алуурчин

14 Төгс гэмт хэрэг

Бобби Фрэнкс (Bobby Franks) гэх хүүг Найтан Леополд болон Ричард Лоёб нар сургуулиасаа харьж явахад нь хулгайлжээ. Тэд хүүг гэмтээх, хөнөөх, худалдах гэсэндээ биш зүгээр өөрсдийгөө бусдаас хэр ухаантай болохыг батлах гэсэндээ хулгайлсан юм. Тэд ижил хүйстэн хосууд байсан бөгөөд төгс төлөвлөгөө боловсруулж, хамгийн түрүүнд таарсан хүүг хулгайлсан билээ. Хэдийгээр тэдний төлөвлөгөө төгс байсан хэдий ч хүүг авч явахдаа санамсаргүй нүдний шилээ унагаж, нотлох баримт үлдээсэн аж. Тэд цагдаа нарт баригдаж, шоронд хоригдсон бөгөөд Ричард шоронд хоригдож байх хугацаандаа нас барсан бол Леополд 33 насандаа амиа алдсан байна. 

Төгс гэмт хэрэг

15 Грейс Бадд (Grace Budd)

1928 оны 5-р сард Грэйс Баддын гэрт нэгэн үл таних хөгшин ирж, охинд аав ээж нь түүнийг авч ирэхийг хүссэн хэмээн худал хэлж итгүүлэн хулгайлжээ. Харин тэрхүү үл таних хөгшин эр нь түүхэнд нэрээ мөнхөлсөн цуутай гэмт хэрэгтэн, цуврал алуурчин Альберт Фиш (Albert Fish) байсан юм. Тэрээр бяцхан охиныг гэртээ аваачиж, хөнөөгөөд махыг нь идсэн аж. Аймшигт алуурчин охины аав ээжид "Тэр намайг та их дулаахан царайтай хүн юмаа гэсэн. Дараа нь миний өврийг дэрлэж, аль болох надтай дотно байх гэж хичээж байсан. Харин би түүний арга залинд огтхон ч хууртаагүй. Үүний оронд түүний хувцсыг тайлахыг хүссэн. Тэр зугтахыг хичээж намайг хазаж өшиглөсөн. Гэхдээ надад тэр жаахан охиныг дийлэх чадал бий. Би түүний үе мөчийг хэсэг хэсгээр нь тасдаж, мөчилсөн. Дараа нь махаар нь хоол хийж идсэн. Түүний ачаар би 9 хоног хоолтой байсан шүү. Тэр охины мах ямар амттай байсан гээч" хэмээн захидал бичин илгээжээ. Удалгүй түүнийг цагдаа нар баривчилж, цахилгаан сандал дээр суулгаж, цаазын ялыг гүйцэтгэсэн билээ. 

Грейс Бадд (Grace Budd)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()