Шүдийг хамгийн их шарлуулдаг зүйлс

Хэрвээ та "Холливуд смайл"-тай болохыг хүсэж байвал дараах зүйлсээс татгалзаарай.

Шүдийг хамгийн их шарлуулдаг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цитрусын гаралтай жимснүүд

Хүчиллэг хүнс нь шүдний пааланг элээж шарлуулахаас гадна аливаа хүйтэн халуунд хэт мэдрэг болгодог. Нимбэгний хүчилтэй ус, цай илүү амттай байдаг ч энэ нь амны хөндийн эрүүл мэндийн хувьд тийм ч сайн сонголт биш. Мөн жүрж, бэрсүүт жүрж гэх мэт цитрусын гаралтай жимс, шүүс мөн л амны хөндийн аливаа үрэвслийг сэдрээдэг. Хүчиллэг жимс идэж байхдаа цэвэр ус сайн уу гэж зөвлөе.

Цитрусын гаралтай жимснүүд

2 Энергийн ундаа

Тамирчдын хэрэглэдэг энергийн ундаануудад элсэн чихрийн агууламж маш өндөр байдаг. Маш их хүч, энерги шаардах бэлтгэл хийдэггүй л бол ийм ундаанууд хүний биед шаардлагагүй байдаг. 

Таны шүд хэзээ ч сэргэхээгүй шарлахаас гадна 40, 50 нас хүрсэн хойноо шүдний эмнэлгийн үүдийг харуул шиг сахихад хүргэнэ. 

Энергийн ундаа

3 Шарсан төмс

Сайхан амттай шаржигнасан төмс ч бас л гоё шүү, тийм ээ? Харамсалтай нь шарсан төмсөнд агуулагддаг их хэмжээний цардуул нь шүдэнд наалдаж үлдэх нь элбэг. Тиймээс амны хөндийд бөөгнөрч, шүдэнд чинь “гай зовлон” авчрахаас өмнө шүдээ сайтар угаагаарай.

Шарсан төмс

4 Улаан лооль

Улаан лооль нь хүний биенд хэрэгтэй төрөл бүрийн витамин агуулдаг ч цитрусын гаралтай жимснүүдтэй адил хүчиллэг чанартай учраас шүд шарлуулдаг юм. 

Улаан лооль

5 Кофе, цай

Байгалийн гаралтай кофе, цай эрүүл мэндэд хоргүй ч гэлээ элсэн чихэр нэмэхээр шүдийг гэмтээхгүй байж яаж чадах билээ? Мөн кофе, цайны аль аль нь каффейн их хэмжээгээр агуулдаг учраас тогтмол хэрэглэх нь шүдний өнгийг гандааж, шарлуулдаг юм.

Кофе, цай

6 Дарс

Тийм ээ, дарс шүдний пааланг маш хурдан шарлуулдаг. Ер нь цагаан улаан гэлтгүй бүх дарс шүдний өнгийг тань өөрчилнө. Мөн байнга дарс уудаг хүний шүлсний ялгаралт багасаж, улмаар шүд сулрал, буйлны үрэвсэлд хүрэх нь бий. Цаашилбал амны хөндийн хорт хавдартай болгох магадлалтай гэдгийг санаарай. 

Дарс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()