Америк охины гунигт түүх

Сэтгэл өмөлзүүлж, өмнөөс нь халаглан харуусмаар олон түүх байдаг. Тэдний нэг бол Нигерит төрж өссөн ч одоо Америкт амьдардаг 20 настай Шалом Нком бүсгүйн амьдрал юм. Түүнийг 8 настай байхад Нигери дэх гэр бүлийнх нь дэлгүүрт гал гарчээ. Жаалхан охин галд өртөж, гар хөл, нуруу, цээж, нүүрээ бүхэлд нь түлж, хэзээ ч арилхааргүй сорвитой үлджээ. Түүнээс хойш гудамжаар өнгөрөх бүх л хүмүүс “Инээмтгий хүн” рүү харж байгаа мэт гайхан, эргэн харж, өрөвдөж, басхүү жигшдэг болсон гэнэ.

Америк охины гунигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Удалгүй Шалон зураг зурдаг болж, сургуульдаа ч нэр хүндтэй болов. Өсөж томрохын хэрээр зургийн авьяасаа сонирхлын дагуу нүүр будалтаар сольж, олон ч газартай хамтран ажиллах саналыг хүлээж авч эхэлжээ.

Эцэст нь тэр нэг л зүйлийг ойлгож, бас өөртэй нь адилхан амьдрал туулж өнгөрүүлсэн хүмүүст нэг л зүйлийг өөрийн үйлдлээр батлан харуулахыг зорьжээ. "Гоо үзэсгэлэн гэдэг бол өө дарагчаар бусдад харуулахыг хүсээгүй царайгаа нуух биш, харин өөрөө өөрийгөө хайрлахыг хэлдэг" гэдгийг ойлгуулахыг хичээсэн нь өөр шигээ олон хүнд урам зориг өгчээ.

Тэр одоо Youtube сайтад өөрийн гэсэн сувагтай төдийгүй маш олон дагагч, үзэгчтэй болсон байна.

Түүний youtube суваг: https://www.youtube.com/user/shalomblaccocaine

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()