30-аас дээш насныхан яагаад найзтай болж чаддаггүй вэ?

2015-06-04, 00:40
20,273
Яагаад нас ахихын хэрээр найз нөхөдтэй болоход тийм хэцүү бас бараг боломжгүй байдаг юм бол? Үүний гол шалтгаанууд нь юу гэж бодож байна? Үүний хариулт болохуйц нөхөрлөлийг бий болгоход саад болдог түгээмэл 9 шалтгаануудыг хүргэж байна.
30-аас дээш насныхан яагаад найзтай болж чаддаггүй вэ?


1. Ажлын тухай яриа
Та ажлаасаа ямар ч сэтгэлийн таашаал авдаг байлаа гэлээ амралтын өдрүүдээр бол толгойноосоо бүхий л ажил хэргийн асуудлуудаа авч хаяна, хүмүүсээс аль болох хол, гэртээ бүгэхийг илүүд үздэг болно.



2. Гэр бүл, ажил дээр хүлээсэн үүрэг
Гэр бүл болон ажлынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлага нь тэднээс багагүй цаг хугацаа болон хүч хөдөлмөрийг шаардаж байдаг. Түүнчлэн энэ ойлголт зөвхөн танд ч биш найзлаж нөхөрлөх боломжтой үеийнхэнд тань ч тохиолдож байгаа. Бүр та бүхэн хамтдаа боулинг тоглох гэх мэтээр цагийг өнгөрөөж байгаа үед ч амьдралын янз бүрийн асуудлууд толгойд эргэлдэж л байдаг. Энэ нь танд тайвшрах, жирийн харилцаанаас таашаал авах боломжийг үгүй хийдэг юм байна.



3. Өрсөлдөөн

Дунд болон дээд сургуульд байхад найз нөхдийн дунд өрсөлдөөн төдийлөн мэдрэгддэггүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр алдаа дутагдлыг хамтдаа үүрэх хэрэгтэй болдог. Харин ажил дээр гарсан тохиолдолд хамт ажилладаг нэг нөхрийн азгүйтэл танд тааламжтай бонус болон эргэж, карьераа өсгөх шат болж байдаг нь нууц биш.



4. Нийтлэг сонирхол багасах
Залуу байхад шинэ содон зүйл рүү их тэмүүлцгээдэг. Хэрэв та ангийнхандаа шүхрээр үсэрч байх үеийнхнээ хэд хэдэн зургийг харуулчихвал ийм зүйл хийхийг мөрөөдөгч болон яг одоо тантай хамт явж үсрэхийг хүссэн хэд хэдэн сайн дурынхан олдох болно.  Харин насанд хүрсэн хүмүүс бусдын сонирхолд автах нь багасдаг. Тэдэнд өөрийн гэсэн шалгагдсан хобби бий.



5. Орлогийн түвшин өөр
Хүүхэд байхад энэ асуулт ямар ч утга учиргүй санагддаг байв. Жишээ нь Бат гэдэг жаал танаас илүү олон тоглоомтой, гоёмсог дурантай байлаа гэж бодоход энэ бүхэн олон хүүхдийн дүрсгүйтэл, бөөн бөөн адал явдлын дунд мартагдаж орхино. Харин та одоо насанд хүрсэн, өөрөө мөнгө олдог хүн болжээ. Гэтэл таны орон байр, гэрийн доторх эд хогшилтойгоо Батын гаражид өлхөн багтчихна гээд төсөөл дөө. Та түүнтэй яаж найзлах вэ дээ?



6. Хувийн амьдрал
Ажлын шахуу график нь хайртай хүнтэйгээ харьцах цагаас багагүй хумсалж байдаг. Тиймээс найз нөхөдтэй болох гэж тэрхүү хомсхон үнэт цагаас хугаслахыг та хүсдэггүй.



7. Хүүхдүүд
Хүүхдүүд бол эцэг эхийнхээ үлдсэн цөөхөн чөлөөт цагийг нь булаачихдаг. Хэрэв таны найз нөхөд хүүхэдгүй бол үүнийг ойлгохгүй. Харин та ч, тэд ч хүүхэдтэй бол тоглоомын талбай эсвэл сүүнд дугаарлаж байгаад тааралдаж үг солих зам л үлдэх байх даа.



8. Өндөр шаардлага тавих
Та өмнө нь ямар ч хүмүүстэй дутагдалтай талыг нь харалгүйгээр найзлаж нөхөрлөдөг байлаа. Тэр уудаг эсвэл зодоон цохион хийдэг эсэх нь танд хамаагүй байв. Оюутан ахуй цагтаа бужигнуулж яваагүй ямар л хүн байлаа. Харин та одоо жишээ нь, банкны захирал... Танд тийм эсвэл иймэрхүү ( шалтаг тоочих ) найз нөхөд хэрэггүй.



9. Сэтгэлдээ нууц тээх
Хүн бүрт л өөрийн гэсэн зовлон, нууц байдаг. Тэр тусмаа насанд хүрэгсдийн хувьд хүүхэд болон өсвөр насныхнаас ялгаатай нь тэрхүү нууцаа хадгалахыг  илүүд үзэх нь бий.



Хэрэв та найз нөхөдтэй болохыг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол эдгээр хүчин зүйлс ямар ч асуудал биш. Багаас нь эхэл. Та үзсэн киноныхоо талаар санал солилцдог, хамт йогоор хичээллэдэг гэх зэрэг найзуудтай байж яагаад болохгүй гэж. Хувь тавилан танд найз нөхөд илгээхийг хүлээгээд суух хэрэггүй. Биеийн тамирын секцэнд бүртгүүл, цуврал кино үзэх сонирхол нэгтнийг хай, номын клубт элс.

Та заавал “түүнтэй” таарах болно. Найз нөхөд хэзээ ч нас харж ирдэггүй юм шүү. Өөрийнхөө толгойд орж ирсэн эдгээр шалтгаануудыг таягдан хаяж өөртөө итгэлтэйгээр танилын хүрээгээ тэлээрэй. Амжилт хүсье.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()