“Хужирт” брэнд "Пантом" загвараар гангарлаа

“Жем Хужирт“ ХХК нь нийгмийн өргөн хүрээг хамарсан олон төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлдэг. Энэ үүднээс 2018 оны зургадугаар сарын 25-аас эхлэн Сөүлийн гудамж буюу Шөнийн гэрэлт гудамжид "Хужирт ус" брэндийн пантом бүтээлийг олонд хүргэсэн байна. Энэхүү бүтээл нь хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлсөн шинэлэг маркетингийн сурталчилгаа төдийгүй иргэдийн үзэж сонирхох зүйлсийн нэг болжээ.

“Хужирт” брэнд "Пантом" загвараар гангарлаа

Тус бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, архитектор, зураач Д.Ганзориг 20 хоногийн хугацаанд авьяас чадвар, ур ухаанаа хослуулан бүтээсэн байна. Хаднаас урган гарсан мэт дүрслэгдсэн хужирт ус нь өөрөөсөө ногоон баян бүрдийг бий болгон цэнгэг усыг оргилуулж байгаа мэтээр пантомыг бүтээсэн нь Монголдоо анхдагч болж чадсан. Дашрамд дурдахад тус бүтээл нь 4 метр 50 см өндөртэй бөгөөд суурийг хоёр метр өргөнтэй хийгджээ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.