Нийгмийн сүлжээгээр аав хүү хоёр шуугиан тарьжээ

Хүн болгон л өөртөө ямар нэгэн зорилго тавьж, түүндээ хүрэхээр уйгагүй хөдөлмөрлөдөг. Харин зарим хэсэг нь спортоор хичээллэж өөрийгөө өөрчлөхийг зорьдог. БНХАУ-ын фэйсбүүк гэгддэг нийгмийн сүлжээний "Weibo" сайт дээр нэгэн гэр бүлийн фото зургууд шуугиан тариад байна. Аав хүү хоёр зургаахан сарын  дотор гадаад үзэмжээ эрс өөрчилж чадсан нь олон хүний гайхашруулсан юм.

Нийгмийн сүлжээгээр аав хүү хоёр шуугиан тарьжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жин хасах нь сэтгэлзүй, бие бялдрын хувьд маш том шалгуур болдог. 32 настай гэрэл зурагчин Жессе (Jesse) гэр бүлийнхэнтэйгээ хамт турахаар шийдсэн бөгөөд өөрсдийгөө зоригжуулахын тулд зургаа авч байхаар шийджээ. Тэд зургаан сарын турш бие биенээ дэмжиж хүссэн үр дүндээ хүрч чаджээ. 

Жессегийн ээж нь жирэмсэн бэрдээ туслахын тулд хүүгийндээ түр амьдрахаар шийджээ. Жессе тэр үед гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэхийн тулд жижиг хулсан эдлэлийн үйлдвэр ажиллуулдаг аавыгаа мөн гэртээ хамт амьдрахыг урьсан юм.

Гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээн авахын тулд 32 настай хүү 60 настай аавынхаа хамт гадаад төрх, эрүүл мэнддээ анхаарахаар шийджээ. Тэд шинэ дэглэм тогтоож зургаан сарын турш эрүүл, хоол хүнс хэрэглэж, спортоор хичээллэн илүүдэл жингээсээ салж чадсан аж. 

Гуравдугаар сарын 10-аас есдүгээр сарын 30-ны хооронд тэд гэртээ шинэ амьдралын хэв маягаа тогтоож чадсан бөгөөд спортын дэглэм нь гэр бүлийнх нь шинэ уламжлал болж чадсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()