Бразилын тухай сонирхолтой 15 баримт

Зуны Олимпын их наадмыг нутаг дээрээ зохион байгуулж байгаа Бразил улсын талаар та хэр сайн мэдэх вэ? Дэлхийн 7 гайхамшгийн нэг Аврагч Христийн хөшөө, хамгийн алдартай Маракана цэнгэлдэх хүрээлэн, Пеле, Роналдо, Роналдиньо зэрэг домогт хөл бөмбөгчид гээд энэ улсын талаар дурдаад байвал олон зүйлийг хэлж болох юм. Тэгвэл бид та бүхэндээ сонирхолтой байх үүднээс Өмнөд Америк тивд орших Бразил улсын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе гэж бодлоо. 

Бразилын тухай сонирхолтой 15 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Бразил улс нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 5 дугаарт ордог бөгөөд газар нутгийн нийт хэмжээ нь 8,515,767 км/кв юм. 

 

2

Дэлхийн 7 гайхамшгийн нэг болох "Аврагч Христ"-ийн хөшөө нь Бразил улсын Рио де Жанейро хотод байдаг. 

3

Бразил улсын нийслэл нь Бразилиа хот бөгөөд 1960 онд байгуулагдаж байжээ.

4

Хамгийн өндөрлөг газар нь Пико да Неблина уул юм. Нийт өндөр нь 2994 метр юм байна.

5

Хөл бөмбөгийн ДАШТ-нд Бразил улсын шигшээ баг нийтдээ 5 удаа түрүүлж байснаас гадна бидний мэдэх Пеле, Роналдо, Роналдиньо зэрэг тамирчид нь энэ улсын төдийгүй, хөл бөмбгийн спортын нүүр царай болсон домогт тамирчид юм.

6

Бразил улсад орших Амазон нуур нь дэлхий дээрх 2 дахь том нуур юм. Нуурын урт нь нийт 6992 км үргэлжилдэг байна. 

7

Түүнчлэн Амазоны ширэнгэн ой нь дэлхий дээрх хамгийн гайхалтай, биологийн олон төрөл зүйл оршдог ой гэдгээрээ алдартай. 

8

Бразил улс нь нийт 200 сая гаруй хүн амтай бөгөөд хүн амын тоогоороо дэлхийд 5 дугаарт ордог.  Хамгийн сүүлийн мэдээгээр 205,338,000 хүн энэ улсад амьдардаг гэсэн үзүүлэлт гарчээ. 

9

Бразилчууд 300 жилийн турш Португалчуудын колонид байсан бөгөөд тусгаар тогтнолоо 1822 онд тунхаглажээ. Үндсэн хэл нь португал хэл юм.

10

Рио де Жанейро хотод орших "Шюгерлоаф" уул нь жуулчдын ихээр очих дуртай газар юм. Тусгай татсан кабелийн утсаар 2 уулын хооронд аялангаа байгалийн сайхныг үзэж, сонирхох боломжтой энэхүү байгууламжийг анх 1907 онд Бразилын инженер Аугусто Феррейра Рамос санаачилж байжээ.

11

Бразил улс нь багт наадмаараа дэлхийд алдартай юм. Төрөл бүрийн карнавал наадмууд нь ихэвчлэн 5 дахь өдрөөс 2 дахь өдөр хүртэл үргэлжилдэг байна. 

12

Самба бүжиг нь хамгийн анх Бразил улсад 1800-аад оны үед үүссэн. Бразил улсын хувьд Самба бүжиг нь соёлын үнэт өвд тооцогддог байна.

13

Бразил улсад одоог хэр нь иргэншээгүй нийт 67 овог байдаг байна. Тэдний заримыг нь индианчуудаас гаралтай хүмүүс ч гэж үздэг байна.

14

Бразил улсын хамгийн том хот нь Сан Паулу хот юм. Энэ хотод 11 сая гаруй хүн оршин суудаг байна.

15

Дэлхийн хамгийн алдартай Маракана цэнгэлдэх хүрээлэн Рио де Жанейро хотод байдаг бөгөөд нийт 80000 хүний багтаамжтай юм байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()