Дэлхийн аваргын тэмцээн үзэхээр ирсэн хөлбөмбөгчдийн халуухан эхнэрүүд

ДАШТ-д оролцож байгаа баг, тамирчдаа дэмжихээр үнэнч хөгжөөн дэмжигчид, фанатууд нь ОХУ-ын цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дүүргээд буй билээ. Тэгвэл тэдэн дундаас хайрт хань, найз залуугаа дэмжихээр ирсэн үзэсгэлэн төгс, халуухан бүсгүйчүүд олны нүдийг хужирлаад байна. ДАШТ-д нөхөр, найз залуугаа дэмжихээр ирсэн бүсгүйчүүдийг уншигчдадаа танилцуулъя.

Дэлхийн аваргын тэмцээн үзэхээр ирсэн хөлбөмбөгчдийн халуухан эхнэрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орос

Александр Ерохин (Aleksander Yerokhin)-ы эхнэр Вероника Ерохина (Veronika Erokhina)

ОХУ-ын шигшээ багийн тамирчин Александр Ерохины гэргий Вероника бүжигчин аж. Хосууд өнгөрсөн жил анхныхаа хүүг өлгийдөн авчээ. ДАШТ-ий эхний хоёр тоглолтын үеэр Вероника олон нийтийн телевизэд ярилцлага өгсөн байна.

Орос

2 Исланд

Гильфи Сигурдссонсланд (Gylfi Sigurdsson)-ын найз бүсгүй Александре Иварсдоттир (Alexandre Ivarsdottir)

Тэднийг Исландын "Дэвид болон Виктория Бекхэм" хэмээдэг. Гильфи Исландын хамгийн алдартай хөл бөмбөгч бол хайртай бүсгүй нь “Miss Iceland 2008” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорч байжээ. Тэр бас шилдэг бизнес эмэгтэй болсон гэнэ.  

Исланд

Александре Москва хотын ресторанд Исландын багийн бусад тоглогчийн эхнэрүүдтэй оройн зоогонд хамт орсон зургаа инстаграмдаа оруулсан байна. 

3 Бразил

Маркиньос (Marquinhos)-ийн эхнэр Карол Кабрино (Carol Cabrino)

2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр алдарт хөл бөмбөгчин Маркиньос Бразилийн дуучин, телевизийн од Карол Кабринотой гэрлэжээ. Хөл бөмбөгчин маань анх Эйфелийн цамхаг дор гэрлэх санал тавьсан гэсэн шүү. Үнэхээр романтик юм аа.

Бразил

Өнгөрч оны арваннэгдүгээр сард хосууд охинтой болжээ. Карол нөхрөө дэмжихээр Орост очоод буй гэсэн. Карол инстаграмын идэвхтэй хэрэглэгч бөгөөд охиныхоо зургуудыг цахим хуудсандаа хийх дуртай гэсэн.

4

Роберто Фирмино (Roberto Firmino)-гийн эхнэр Ларисса Перейра Фирмино (Larissa Pereira Firmino)

Хосууд анх 2014 онд танилцаж, өнгөрсөн онд хуримаа хийсэн байна. Өдгөө тэд хоёр охинтой аж. Нөхрөө дэмжихээр Ларисса хүүхдүүдтэйгээ Орос улсад иржээ.  Тэрээр инстаграм хуудсандаа 157 мянган дагагчтай гэнэ.

5 Швед

Виктор Линделёф (Victor Lindelöf)-ын эхнэр Маяа Нилссон (Maja Nilsson)

"Манчестер Юнайтед"-ын хамгаалагч Шведийн тамирчин өнгөрсөн сард хуримаа хийжээ. Маяа гар утасны- радио нэвтрүүлэг хөтөлдөг ажээ. Тэрээр "Манчестер Юнайтед"-ын фэнүүдээс зэмлэл сонсож байсан удаатай.

Швед

6 Англи

Жейми Варди  (Jamie Vardy)-гийн эхнэр Рэбека Варди (Rebekah Vardy)

Английн хөлбөмбөгчдийн эхнэрүүдээс хамгийн алдартай нь Ребека юм.  Хосууд 2016 онд гэрлэсэн бөгөөд нийт дөрвөн хүүхэдтэй. Ребека олон нийтийн сүлжээний од мөн инстаграмдаа ойролцоогоор 340 мянган дагагчтай. Одоогийн байдлаар нөхөртэйгөө хамт Санкт- Петербург хотод байрлаж байна.

Англи

7 Польш

Камиль Гросицки (Kamil Grosicki)-гийн эхнэр Доминика Гросицка (Dominika Grosicka)

Доминка Гросицка модель бөгөөд олон олон сэтгүүлийн нүүрийг чимж байсан үзэсгэлэнтэй бүсгүй. Тэрээр нүүр будалт хийх хоббитой юм.

Доминика Орост Польшийн багийн бусад гишүүдийн эхнэрүүдтэй цагийг хамт өнгөрөөж байна.

Польш

8 Португаль

Кристиано Рональдо (Cristiano Ronaldо)-гийн найз бүсгүй Жеоржина Родригез (Georgina Rodriguez)

Жеоржина модель болохоосоо өмнө рестораны үйлчлэгч байсан гэнэ. ДАШТ-нд оролцож буй хайртай залуугаа балиашиглахаар Орост ирсэн бөгөөд саяхан Кристианогийн гоол хийсэн тэмцээнийг үзсэн байна.

Хосууд анх 2017 онд “FIFA Football Awards”-т цуг оролцож харилцаагаа олон нийтэд дэлгэжээ. Үерхээд жил ч болоогүй тэд анхныхаа охиныг өлгийдөн авсан билээ. 

Португаль

9

Седрик Суарез (Cédric Soares)-ийн найз бүсгүй Филипа Брандао (Filipa Brandão)

Филипа Седрик хоёр их удаан үерхэж байгаа. Филипа их загварлаг, сайхан өнгө төрхтэй эмэгтэй бөгөөд өөрийн инстаграм хуудсандаа загварын зургууд оруулдаг.

10 Австрали

Азиз Бехич (Aziz Behich)-ийн сүйт бүсгүй Роземари (Rosemarie)

Түүний талаар бидэнд олдсон ганц мэдээлэл нь Роземари 27 настай гэнэ. Хөлбөмбөгч Бехич хайртай бүсгүйтэйгээ хамт Туркт амьдардаг. Учир нь тэрээр Туркийн "Бурсаспор" багт тоглодог юм. Хосууд өнгөрсөн гуравдугаар сард сүй тавьцгаасан байна.

Австрали

Таны хувьд хэн нь ялагч вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()