Миффлин - Жорын томъёо
1919 онд Америкийн эрдэмтэн Фрэнцис Бенедикт болон түүний хамтрагч Жеймс Харрис нар бодисын солилцооны хурд буюу хүний бие мах бодь хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд хэр их энерги хэрэгтэй талаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байна. Тус өгүүлэлд жин, өндөр, нас, хүйсээс шалтгаалан хүн өдөрт хэр их илчлэг идэх ёстойг тооцож гаргасан томъёо бичсэн байдаг. Тэр цагаас хойш хүний бие мах бодь, амьдрах орчин өөрчлөгдсөн учир тухайн томъог шинэчлэх шаардлагатай гэж үзэж 1990 онд эрдэмтэд Марк Миффлин болон Жор нар багахан өөрчлөлт оруулсан юм.
Эм: (10 × жин, кг) + (6,5 × өндөр, см) - (5× нас) - 161
Эр: (10 × жин, кг) + (6,5 × өндөр, см) – (5 × нас) + 5
Тухайлбал, биеийн өндөр нь 170, 65 кг жинтэй 30 настай эмэгтэй байсан тохиолдолд:
(10 × 65) + (6.25 × 170) – (5 × 30)- 161 = 1,401.5
Энэ томъёонд мөн хувь хүн дасгал хөдөлгөөн хийдэг эсэхээс шалтгаалан дээрх гарсан хариуг үржүүлж бодож болно.
- Хэрэв та идэвхтэй дасгал хийдэггүй бол гарсан хариуг 1.2-оор үржүүлнэ.
- Хэрэв та долоо хоногт 1-3 удаа гүйж, спортоор хичээллэдэг бол гарсан хариуг 1.375-аар үржүүлнэ.
- Хэрэв та долоо хоногт спортоор 3-5 удаа хичээллэдэг бол гарсан тоог 1.55-аар үржүүлнэ.
- Хэрэв та долоо хоногт 6-7 удаа биеэ чийрэгжүүлж, идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг бол гарсан тоог 1.725-аар үржүүлнэ.
- Хэрэв та биеийн хүчний ажил хийдэг мөн долоо хоногт багадаа хоёр удаа дасгал хийдэг бол гарсан тоог 1.9-өөр үржүүлнэ
Тухайлбал, биеийн өндөр нь 170, 65 кг жинтэй 30 настай эмэгтэй долоо хоногийн цөөн хэдэн өдөрт гүйж дасгал хийдэг тохиолдолд:
(10 × 65) + (6.25 × 170) – (5 × 30)- 161 = 1,401.5 × 1.375 = 1,927.06
Тэгэхээр эмэгтэй өдөрт 1,927.06 калори хоол хүнсээрээ авах ёстой болж байна.
Гэхдээ хүн болгоны бие харилцан адилгүй
Гэхдээ хүн болгоны бие харилцан адилгүй учраас энэ томъёо нь хүн болгонд таарахгүй. Жишээ нь хэт таргалалттай хүмүүст энэ томъёо үйлчлэхгүй гэсэн үг.
- Хоол сойж жингээ хасахаас татгалзаж байгаа хүн тухайн гарсан тооноос 250-ийг хасна. Хурдан хугацаанд жингээ хасахыг зорьсон хүн гарсан хариунаас 500-г хасна. Гэхдээ өдөрт эмэгтэй хүний биед дор хаяж 1200 эрэгтэй хүнд 1400 калори хэрэгтэй.
Дээрх эмэгтэйн жишээн дээр дахин ажиллая. Түүнийг одоо долоо хоногт 3-5 удаа дасгал хийдэг, мөн эрүүл замаар жингээ хасахыг хүсдэг гэж үзвэл:
(10 × 65) + (6.25 × 170) – (5 × 30)- 161 = 1,401.5 × 1.55 – 250 = 1,922.325 калор
Хэрвээ эмэгтэй өдөрт 1920-иос доошгүй калоритой хоол хүнс идвэл тэрээр долоо хоногт 250 гр жин хасна. Хэрвээ хурдан хугацаанд идэвхтэй жин хасахаар төлөвлөж, гарсан тооноос 500-г хассан бол эмэгтэй өдөрт 1420 калори илчлэгтэй хоол идэх хэрэгтэй болно.
Танд амжилт хүсье!