Биеийн онцлогоос шалтгаалж хүн өдөрт хэдэн калори илчлэг авах ёстой вэ?

2018-06-04, 15:46
14,080

Жингээ хасаж гуалиг туранхай биетэй болохын тулд дасгал хөдөлгөөн хийж хоолоо багасгах хэрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ хоолоо сойх, идэж байгаа зүйлдээ анхаарал хандуулах нь зарим хүмүүсийн хувьд тун түвэгтэй асуудал байдаг  Хэр их хэмжээгээр идэх вэ? Юу идвэл зохистой вэ? Өдөрт хэдэн калори авах ёстой вэ? Эхний хоёр асуултыг та мэргэжлийн эмчээс асуух хэрэгтэй. Сүүлийн асуултын тань хариуг олоход бид тусалъя. Ингэхдээ бид танд энгийн нэгэн тооцооллын аргыг танилцуулж байна.

Биеийн онцлогоос шалтгаалж хүн өдөрт хэдэн калори илчлэг авах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Миффлин - Жорын томъёо

1919 онд Америкийн эрдэмтэн Фрэнцис Бенедикт болон түүний хамтрагч Жеймс Харрис нар бодисын солилцооны хурд буюу хүний бие мах бодь хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд хэр их энерги хэрэгтэй талаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байна. Тус өгүүлэлд жин, өндөр, нас, хүйсээс шалтгаалан хүн өдөрт хэр их илчлэг идэх ёстойг тооцож гаргасан томъёо бичсэн байдаг. Тэр цагаас хойш хүний бие мах бодь, амьдрах орчин өөрчлөгдсөн учир тухайн томъог шинэчлэх шаардлагатай гэж үзэж 1990 онд эрдэмтэд Марк Миффлин болон Жор нар багахан өөрчлөлт оруулсан юм.

Миффлин - Жорын томъёо

Эм: (10 × жин, кг) + (6,5 × өндөр, см) - (5× нас) - 161

Эр: (10 × жин, кг) + (6,5 × өндөр, см) – (5 × нас) + 5

Тухайлбал, биеийн өндөр нь 170,  65 кг жинтэй  30 настай эмэгтэй байсан тохиолдолд:

(10 × 65) + (6.25 × 170) – (5 × 30)- 161 = 1,401.5

Энэ томъёонд мөн хувь хүн дасгал хөдөлгөөн хийдэг эсэхээс шалтгаалан дээрх гарсан хариуг үржүүлж бодож болно.

  • Хэрэв та идэвхтэй дасгал хийдэггүй бол гарсан хариуг 1.2-оор үржүүлнэ.
  • Хэрэв та долоо хоногт 1-3 удаа гүйж, спортоор хичээллэдэг бол гарсан хариуг 1.375-аар үржүүлнэ.
  • Хэрэв та долоо хоногт спортоор 3-5 удаа хичээллэдэг бол гарсан тоог 1.55-аар үржүүлнэ.
  • Хэрэв та долоо хоногт 6-7 удаа биеэ чийрэгжүүлж, идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг бол гарсан тоог 1.725-аар үржүүлнэ.
  • Хэрэв та биеийн хүчний ажил хийдэг мөн долоо хоногт багадаа хоёр удаа дасгал хийдэг бол гарсан тоог 1.9-өөр үржүүлнэ

Тухайлбал, биеийн өндөр нь 170,  65 кг жинтэй  30 настай эмэгтэй долоо хоногийн цөөн хэдэн өдөрт гүйж дасгал хийдэг тохиолдолд:

(10 × 65) + (6.25 × 170) – (5 × 30)- 161 = 1,401.5 × 1.375 = 1,927.06

Тэгэхээр эмэгтэй өдөрт 1,927.06 калори хоол хүнсээрээ авах ёстой болж байна.

Энэ томъёонд мөн хувь хүн дасгал хөдөлгөөн хийдэг эсэхээс шалтгаалан дээрх гарсан хариуг үржүүлж бодож болно.

Гэхдээ хүн болгоны бие харилцан адилгүй

Гэхдээ хүн болгоны бие харилцан адилгүй учраас энэ томъёо нь хүн болгонд таарахгүй. Жишээ нь хэт таргалалттай хүмүүст энэ томъёо үйлчлэхгүй гэсэн үг.

  • Хоол сойж жингээ хасахаас татгалзаж  байгаа хүн тухайн гарсан тооноос 250-ийг хасна. Хурдан хугацаанд жингээ хасахыг зорьсон хүн гарсан хариунаас 500-г хасна. Гэхдээ өдөрт эмэгтэй хүний биед дор хаяж 1200 эрэгтэй хүнд 1400 калори хэрэгтэй.

Дээрх эмэгтэйн жишээн дээр дахин ажиллая. Түүнийг одоо долоо хоногт 3-5 удаа дасгал хийдэг, мөн эрүүл замаар жингээ хасахыг хүсдэг гэж үзвэл:

(10 × 65) + (6.25 × 170) – (5 × 30)- 161 = 1,401.5 × 1.55 – 250 = 1,922.325 калор

Хэрвээ эмэгтэй өдөрт 1920-иос доошгүй калоритой хоол хүнс идвэл тэрээр долоо хоногт 250 гр жин хасна. Хэрвээ хурдан хугацаанд идэвхтэй жин хасахаар төлөвлөж, гарсан тооноос 500-г хассан бол эмэгтэй өдөрт 1420 калори илчлэгтэй хоол идэх хэрэгтэй болно.

Гэхдээ хүн болгоны бие харилцан адилгүй

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()