Бүсгүй та эмзэг эрхтнээ хэрхэн арчилдаг вэ?

Эмэгтэйчүүдийн нууц эрхтэн бол маш нарийн тэнцвэртэй системтэй боловч ариун цэврийг сахих гэж хэт хичээснээс бид энэ тэнцвэрт байдлыг алдагдуулдаг байна. Гэтэл бидний бие организмын хамгийн бохир хэсэг бол ам байдаг ч эмэгтэйчүүд нууц эрхтнээ л хамгийн сайн угаахыг эрмэлздэг нь нууц биш юм.  Харин эрчүүд бүсгүйчүүдийн эмзэг эрхтнээс цэцэгний үнэр үнэртэхэд дуртай байдаг гэсэн судалгаа ч байдаг байна. Тэгвэл бүсгүй танд нууц эрхтнээ хэрхэн арчлах талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Бүсгүй та эмзэг эрхтнээ хэрхэн арчилдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Би үтрээгээ хэзээ ч угаадаггүй” хэмээн "YouTube"-ын блог хөтлөгч Стивигийн видео эхэлсэн байна. Түүний энэхүү бичлэгийн дор 7000 орчим сэтгэгдэл бичигдсэн байжээ. Энэ мэдээ 2014 онд гарч байсан бөгөөд хоёр жилийн дараа нууц эрхтнээ өдөр бүр эмэгтэйчүүдийн шингэн саван хэрэглэr угааж болдог болов уу? гэсэн эргэлзээ үүссэн байна. Ингээд энэхүү эрхтнээ хэрхэн арчлах талаар зөвлөгөөг хүргэе.

 

 

1 Үтрээ бол тэнцвэртэй системтэй

Британийн эмэгтэйчүүдийн эмч болох Остин Угвумаду (Austin Ugwumadu) хэлэхдээ: Бидний үтрээ өөрөө өөрийгөө цэвэрлэх чадвартай чадварлаг эрхтэн гэжээ.

Харин Америкийн эмэгтэйчүүдийн эмч үүнийг батласан бөгөөд үтрээ нь өөрийн рН хүчлийг тэнцвэржүүлж,  нян хуримтлагдахаас хамгаалдаг гэсэн байна.

Йельскийн Их сургуулийн профессор, эмэгтэйчүүдийн эмч Мэри Жейн Минкин (Mary Jane Minkin): Үтрээгээ зүгээр л тайван орхихыг зөвлөсөн байна. Учир нь та хэт их оролдсоноор рН балансыг алдагдуулах эсвэл эрүүл мэндэд тустай үтрээний бактерийг устгах магадлалтай гэжээ.

Үтрээ нь 3.8-4.4 хүртэл рН-ийн түвшинтэй хүчиллэг орчин гэж үзвэл эмэгтэйчүүдийн шингэн саван нь өндөр хүчилтэй (pH 3.5 орчим), энгийн  хүчилтэй (pH 5 орчим) гэж 2 ангилна.

Эрдэм шинжилгээний мэргэжилтэн Татьяна Румянцева: Ph-ийн хүчилтэй гелийг бактерийн эсрэг үйлчилгээтэй эмчилгээтэй  хавсран эмчилгээ хийхэд дахин үтрээний бактери үүсэхээс урьдчилан сэргийлж чадна гэсэн судалгаа гаргасан байна. Хэрвээ энэ үнэн бол энэ төрлийн гелийг зөвхөн үтрээний бактеритай эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.

Үтрээ бол тэнцвэртэй системтэй

2 Шүршиж угаах нь буруу

Шүршиж угаах нь ихэнхидээ муу үр дагавартай байдаг.  Энэ нь pH-ийн тэнцвэрийг хадгалах ашигтай бактерийг устгах магадлалтай.  Гадуур зарагддаг шүршиж угаах зориулалттай зарим бүтээгдэхүүн нь үнэрт бодис агуулсан байдаг учир харшил өгөх, салслаг бүрхэвчийг гэмтээх аюултай.

Үтрээ нь өөрөө өөрийгөө цэвэрлэж чаддаг учир элдэв шингэнээр угаах хэрэггүй.

Цагаан юм эрүүл эмэгтэй хүн бүрээс ялгардаг учир та санаа зовох шаардлагагүй. Хэрвээ энэхүү ялгарал нь хэвийн өнгөтэй, элдэв үнэргүй бол таны үтрээний орчин хэвийн байна гэсэн үг.

Харин үтрээний ялгадасны өнгө нь өөрчлөгдсөн, үнэртэй, хэмжээ нь ихэссэн байвал эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.

Шүршиж угаах нь буруу

3 Бэлэг эрхтнээ угаах хэрэгтэй

Үтрээ өөрийгөө цэвэрлэж чаддаг бол бид гадна бэлэг эрхтнээ заавал угаах хэрэгтэй.  Гадна бэлэг эрхтний нугалаан дээр төрөл бүрийн нян, тос хуримтлагдах магадлалтай.  Гэхдээ та хэт хичээж угаах хэрэггүй бөгөөд бага зэргийн саван  байхад л болно. Бие угаагчаар эрчимтэй угаах хэрэггүй гэдгийг бүү мартаарай.  Хэрвээ саван байхгүй бол цэвэр усаар угаахад хангалттай.

Хэт их үнэр агуулсан саван нь харшил үүсгэж магадгүй учир үнэргүй саван сонгох нь зүйтэй.

Гэхдээ гадна бэлэг эрхтнээ өдөр бүр савантай угаах хэрэггүй бөгөөд хамгаалалтын бүрхүүлийг устгах магадлалтай гэж Двек эмч хэлсэн байна.  Та өдөрт 2 удаа шүршүүрт ордог байсан ч бэлэг эрхтнээ нэг л удаа савантай угаах хэрэгтэй.

Харин арчихдаа үрж арчих хэрэггүй бөгөөд зөөлөн алчуураар хөнгөн арчихад л болно.

Бэлэг эрхтнээ угаах хэрэгтэй

4 Ванны бөмбөлөг хийх үедээ болгоомжтой байгаарай

Сайхан үнэртэй лаа асаагаад халуун усанд орох нь мэдээж таатай зүйл. Гэхдээ та ванн руугаа үнэртүүлэгч хөөс, бөмбөлөг хийх үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Энэ нь  таны үтрээнд төдийлөн таалагдахгүй л болов уу.

Минкин эмчийн хэлж байгаагаар энэ төрлийн усанд орох нь үтрээний рН-ийн тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай гэнэ. Ийнхүү тэнцвэрт байдал алдагдсанаар илүү мэдрэг, халдвар авах магадлал ихэсдэг.

Энэ нь усанд орохдоо хэрэглэдэг бүх зүйлээ хая гэсэн үг биш бөгөөд сард 1-2 удаа хэрэглэхэд л хангалттай.  Хэрвээ та харшилтай, загатнах мэдрэмж төрж байвал ванны хөөс, бөмбөлөг огт хэрэглэсний хэрэггүй.  Мөн ямар нэг бүтээгдэхүүн  хэрэглэсний дараа харшлын шинж тэмдэг илэрч байна уу үгүй юу гэдгийг сайн ажиглаарай.

Ванны бөмбөлөг хийх үедээ болгоомжтой байгаарай

5 Үтрээ бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй

Ихэнхидээ бүсгүйчүүд үтрээнээс үнэр гарлаа хэмээн санаа зовж эхэлдэг. Үнэн хэрэгтээ энэ нь  таны үтрээ бохир байгаагийн шинж тэмдэг биш бөгөөд таныг үтрээтэй байгааг л илэрхийлнэ.

Эмэгтэй хүн бүрийн үтрээ өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй бөгөөд сарын тэмдгийн мөчлөг болон дэглэмээс хамаарч үнэр нь өөр өөр болдог байна. Энэ бол санаа зовох зүйл биш.

Ямар нэгэн үнэрт бодисоор үнэрийг нь дарах гэсний хэрэггүй.  Тиймээс өөрийн үтрээний үнэрийг тогтоож, хэрвээ үнэр нь өөрчлөгдөх, загатнах шинж тэмдэг ирвэл эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.

Үтрээ бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй

6 Үнэртэй ариун цэврийн хэрэглэл хэрэглэх хэрэггүй

Үнэртэй ариун цэврийн хэрэглэлд их хэмжээний нэмэлт бодис орсон байдаг тул эмзэг эрхтний ойр хавьд байх нь муу.

Үнэртэй ариун цэврийн хэрэглэл нь рН-ийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, үрэвсэл, харшил үүсгэх магадлалтай. Тиймээс үнэргүй ариун цэврийн хэрэглэлийг сонгох нь зөв гэж Двек эмч хэлжээ.

Ямар төрлийн ариун цэврийн хэрэглэл хэрэглэх нь таны сонголт бөгөөд хамгийн гол нь үнэргүй байх хэрэгтэй.

Үнэртэй ариун цэврийн хэрэглэл хэрэглэх хэрэггүй

7 Чанартай, эвтэйхэн дотуур хувцас сонгох хэрэгтэй

Хэрвээ биеийн галбирт тань тохирдоггүй эвгүй дотуур хувцас танд байгаа бол яг одоо хаях хэрэгтэй гэдгийг танд зөвлөж байна.

Судлаачид даавуун эсвэл даавууны орцтой дотуур хувцас сонгохыг зөвлөж байгаа гэнэ. Мөн л ямар загварын дотуур хувцас нь таны сонголт бөгөөд гол нь арьс тань амьсгалж байх хэрэгтэй.

Хэрвээ бэлэг эрхтэнд салхи нэвтрэхгүй бол үтрээний мөөгөнцөр үүсэх магадлалтай гэдгийг  мартаж болохгүй.

Чанартай, эвтэйхэн дотуур хувцас сонгох  хэрэгтэй

8 Өдөр тутмын ариун цэврийн хэрэглээний харшил

“Бидний өдөр тутам хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэл нь харшил, үрэвсэл үүсгэх магадлалтай” гэж Двек эмч хэлжээ.

Үүнд:  тос, саван, үс хусахад зориулсан хөөс, цацлага, биеийн шингэн саван гэх мэт таны эмзэг эрхтэнтэй шууд эсвэл шууд бусаар холбогдож буй зүйлүүд багтана.

Нойтон салфеткаар эмзэг эрхтнээ арчих нь мөн л үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлэх магадлалтай бөгөөд бэлэг эрхтэн дээр тань тууралт гарах нөхцлийг бүрдүүлнэ.

Өөрийнхөө аюулгүй байдлын төлөө үнэргүй, хамгийн бага орцтой бүтээгдэхүүн сонгоорой.

Өдөр тутмын ариун цэврийн хэрэглээний харшил

9 Гадна бэлэг эрхтнээ үргэлж шалгуулах хэрэгтэй

Гадна бэлэг эрхтнээ толины тусламжтайгаар үргэлж шалгаж байх хэрэгтэй. Хэрвээ та шинээр ургацаг, мэнгэ, батга гэх зүйл нэмэгдсэн байгааг олж харвал яаралтай арьс өнгөний эмчид үзүүлэх шаардлагатай. 

Гадна бэлэг эрхтнээ үргэлж шалгуулах хэрэгтэй

Дүгнэлт:

1.Үтрээ өөрөө өөрийгөө цэвэрлэдэг.

2. Шүршиж угаах нь муу.

3. Гадна бэлэг эрхтнийг өдөрт нэг удаа савангүй угаах хэрэгтэй.

4. Үнэр, будагч бодис агуулсан ванны хөөс, бөмбөлгийг их хэмжээгээр хэрэглэхгүй байх.

5.  Цагаан зүйл гарах нь хэвийн үзэгдэл бөгөөд ажиглах хэрэгтэй.

6.  Үтрээ өөрийн гэсэн үнэртэй учир санаа зовох хэрэггүй. Зөвхөн ажиглахад л хангалттай.

7. Эвтэйхэн дотуур хувцас өмсөх.

8. Үнэртэй ариун цэврийн хэрэглэл хэрэглэх хэрэггүй.

9.  Гадна бэлэг эрхтнээ ойр ойрхон шалгах.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()