Дэлхийн хамгийн нууцлаг 10 газар

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц нууц нь үл тайлагдах учир битүүлэг зүйлсээр дүүрэн юм. Энэ их түүх, нууцыг хэзээ ч судалж дуусахгүй мэт... Хичнээнийг уншиж мэдсэн ч оргилон ундарсаар л байдаг болохоор хүн гэдэг өөрөө түүний хажууд үнэхээр жижигхэн оршихуй ажээ. Ингээд та бүхэндээ түүхийг гэрчлэх, хамгийн нууцлаг газруудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн нууцлаг 10 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “ADX Florence” хүнд дэглэмтэй эрчүүдийн хорих газар

Энэ хорих газар бол зүгээр л там гэсэн үг. Учир нь маш нарийн хамгаалалттай бөгөөд хатуу дэгтэй газруудын нэг юм. Мөн хатуу дэглэмтэй шоронгууд дундаа хамгийн тохь тух муутай, дарамт ихтэй газарт тооцогдоно. Энэхүү хориход, үймээн самуун тарьж, амиа золиослохоор оролдогсод, "Ал Кайда" бүлэглэлийн гишүүд, Олимпийн хүрээлэнг бөмбөгдөгч, 1993 оны Дэлхийн худалдааны төвийн бөмбөгдөгч этгээдүүд хоригдож байгаа гэнэ. 

Хоригдогсдын өрөөнд, шүршүүр, ариун цэврийн өрөө, жижиг ширээ, бетонон ор, 4 инчийн жижиг цонх байх аж. Тэд өдөрт 1 цагийг гадаа өнгөрүүлэх эрхтэй ч, ойр орчимд нь хараад байх зүйлгүй. Ердөө л агаарт салхилах боломжтой. Хорих газрын сүүлийн 20 жилийн түүхэнд, 7 хоригдол амиа хорлосон бол оргон зайлсан хүн байхгүй ажээ.

“ADX Florence” хүнд дэглэмтэй эрчүүдийн хорих газар

2 Букингхам ордон дахь хатан хаан II Элезабетийн унтлагын өрөө

Хатан хаан II Элизабет Букингемийн ордны 2-р давхрын зүүн жигүүрт амьдардаг ажээ. Мөн тус өрөөнд нууц өрөөгөөр дамжин орох боломжтой. Гэвч маш цөөн хүмүүс л тэрхүү хаалгыг хаана байдгийг мэддэг байна. Ордон нийт 19 өрөөнөөс бүрдэх бөгөөд тэдгээрийн ¼-ийг хаан болон хатны хувийн өрөөнүүд эзлэх аж. Гэвч 1982 онд, Майкл Фиган (Michael Fagan) хэмээх эр  тус ордонд нууцаар нэвтэрсэн төдийгүй, бүр хатан хааны унтлагын өрөөнд ч орж үзжээ.

Тухайн үед хатан хаан нойрсож байсан бөгөөд түүний унтлагын хувцас нь хээтэй, өвдөгнөөс доогуур урттай байсан гэдэг. Тэрээр өрөөний дотоод байдлыг дүрслэхдээ, ойролцоогоор 4 метр өндөр таазтай, 3 метрийн өргөнтэй байсан бөгөөд ханын цаас нь маш уйтгартай, хуучинсаг загвартай байсан гэжээ. Удалгүй хатан сэрж, тэрээр хатантай 10 минут хэртэй ярилцсан бөгөөд удалгүй хамгаалалтын ажилтнууд ирсэн байна. Түүгээр ч зогсохгүй Майкл хатнаас дарсны цуглуулганаасаа нэг дарс өгөхийг хүссэн гэдэг.

Букингхам ордон дахь хатан хаан II Элезабетийн унтлагын өрөө

3 “Cicada 3301” цахим нууц байгууллага

“The Washington Post” сонины газраас тус байгууллагыг хамгийн учир битүүлэг, хачирхалтай газрын нэгээр нэрлэжээ. 2014 онд тус байгууллагаас “Сайн байна уу? Бид хамгийн ухаантай, онцгой нэгнийг хайж байна. Танд амжилт хүсье” гэх мэдэгдлийг тараасан байна. Гэвч ямар ч албан байгууллага, хувь хүн түүнд нэгдээгүй юм. Тус байгууллага нь өндөр нууцлал бүхий, цахим байгууллага бөгөөд хүмүүсийг одоо хүртэл төөрөгдүүлсээр л байгаа юм. Энэхүү байгууллага хаана байдаг, ямар зорилготой газар болохыг хэн ч таамаглахгүй байгаа ажээ.

“Cicada 3301” цахим нууц байгууллага

4 “Iron Mountian” дэлхийн архивын газар

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй эрдэнэс, бичиг баримтыг хадгалдаг газар бол "Төмөр уул" юм. Маш сайн хамгаалалт, бат бөх чанартай учраас, бүхий л нууц бичиг баримтыг энд хадгалдаг байна. Ойролцоогоор 5000 газрын мэдээлэл, 27 сая гаруй алдартны зургийн эх хувь нь хадгалаатай байдаг. Энэ дунд Альберт Эйнштейн (Albert Einstein)–ны зургаас эхлүүлээд Фрэнк Синатра (Frank Sinatra)-ийн зургууд хүртэл хадгалагдана. Тиймдээ ч нэг бус удаа бусдын халдлагад өртөж байжээ. Тус газарт хүн хүн төрөлхтний 5000 жилийн түүхийг өгүүлэх баримтууд бий тул энэ жагсаалтанд албан ёсоор багтах эрхтэй юм.

“Iron Mountian” дэлхийн архивын газар

5 Кока колагийн нууц жор хадгалах газар

Өнөөдөр дэлхий дахинаа 200 гаруй улсад өдөрт 1.8 тэрбум удаа худалдаалагдаж байна. Тиймдээ ч дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндээр нэрлэгддэг. Мэдээж тус бүтээгдэхүүний түүхий эд, орц найрлагыг өндөр хамгаалалтан дор хадгалдаг. Маш цөөн хэдэн хүмүүс л тэрхүү нууцыг мэддэг аж. Коланы жорыг анх 1919 онд компанийн үүсгэн байгуулагч Аса Кандлер (Asa Candler)-ийн хүү өөрийн гараар бичсэн гэдэг.

Кока колагийн нууц жор хадгалах газар

6 Хойд Сентинелийн арал

Хойд Сентинелийн арал нь Энэтхэгийн далайн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг боловч хэн ч тийшээ хүрэх боломжгүй юм. Хэдийгээр арал гайхалтай сайхан далайн эргүүдтэй ч, битүү ширэнгэн ой модоор хүрээлэгдэх ажээ. Гэхдээ асуудал ганц үүнд байгаа юм биш. Нутгийн иргэд гадныханд дургүй бөгөөд амь насанд нь хүрч ч мэдэх гэнэ. Тэд гадаад ертөнц, соёл иргэншилтэй ямар нэгэн холбоо тогтоохыг огтоос хүсдэггүй. 

Өдгөөг хүртэл хүй нэгдлийн үеийн аж ахуй эрхлэн оршсоор байх уугуул иргэд дээгүүр нь ниссэн нисдэг тэрэгний зүг нум сумаар харваж, цучилтай мод чулуудаж харагддаг гэнэ. Нутгийн уугуул иргэдтэй тэртэй тэргүй холбоо тогтоох нь аюултай тул Энэтхэгийн Засгийн газар ч тэдний эрхийг хүндэтгэн үзэж, халдашгүй байдлыг нь сахин хамгаалдаг болжээ.

7 Чингис хааны булш

Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хvртэл эрсээр байна. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндэхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний хөндийгөөс хөдөлж, Говийг гатлан Хархорин хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэдэг. Товлосон өдөр бөө нар их хааны цогцсыг авсанд хийж, Бурхан Халдун уул руу авч одсон байна. Чухам энд л хааныг нутаглуулсан гэдэг ч, энэ нь мөн л цуу яриа төдий зүйл юм. Хааны нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрч, булш хөндөгдөхөөс сэргийлсэн гэдэг.

Чингис хааны булш

8 “Вароша” хориотой газар

Газар дундын тэнгисийн эрэгт орших Кипр улсын Вароша хэмээх жуулчны томоохон бааз нь 1970-аад оны үед хүний хөл тасардаггүй, зугаа цэнгэлийн газар байжээ. Үзэсгэлэнт далайн эрэг, цагаан элс, өндөр зэрэглэлийн зочид буудлууд нь зөвхөн баячуудыг цуглуулдаг байсан гэхэд болно. Гэвч 1974 онд Кипр улс руу довтлох дайралт ихэсч, Турк улсаас тус улс руу удаа дараа ширүүн дайралтыг хийжээ.

Дайн тулааны хөлд нэрвэгдэж байсан Кипр улс руу хүмүүс очих нь багасч тус улсын эдийн засаг ч хүндэрсэн нь ойлгомжтой. Тэрхүү тулаан Вароша арлын орчимд болсон бөгөөд тэр цагаас хойш тансаг зэрэглэлийн жуулчны бааз, томоохон сүнстэй байгууламж болон хувирсан гэдэг.  Тус газарт учир нь үл ойлгогдох аймшигт зүйлс болж, хаалга үүд нь хаагдаж, нээгдэн, гэрэл анивчин асаж, цэрэг эрсийн дуу сонсогддог байна. Улмаар 1984 он НҮБ-аас хориг гаргаж, тус газрыг хүчээр хаасан юм.

“Вароша” хориотой газар

9 “Гавал ба яс” хамгийн нууцлаг газар

Энэ нь Йелийн их сургуулийн нууц нийгэмлэг юм. Тус нийгэмлэгт Апачи омгийн домогт толгойлогч Жеронимогийн гавлын яс хадгалаатай байдаг хэмээх яриа бий. Домогт удирдагчийг 1909 оны хоёрдугаар сарын 17-нд Силл боомтын дэргэд буюу шоронгийн оршуулгын газарт оршуулжээ. Гэвч 1918 онд “Гавал ба яс” нууц нийгэмлэгийн гурван гишүүн шарилыг ухаж, гавлын ясыг авсан байна. Тэр гурвын нэг нь Жорж Буш (George Bush)-ийн өвөө Прескотт Буш (Prescott Bush) байсан гэдэг ч, яг баттай мэдээлэл байдаггүй юм. Мөн тэд Жеронимогийн гавлын ясаар шинэ гишүүн элсүүлэхдээ тэднийг үнсүүлдэг гэнэ.

“Гавал ба яс” хамгийн нууцлаг газар

10 Дэлхийн 8 дахь гайхамшиг “Амбер танхим”

Тус газрыг дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү танхим нь 150 сая доллараар үнэлэгддэг бөгөөд 1716 онд Пруссиагаас Петер хаанд өгүүлсэн бэлэг юм. Хүмүүс өдгөө үүнийг хамгийн нууцлаг, өнө эртний түүхтэй нууцлаг газраар нэрлэж байна.

Дэлхийн 8 дахь гайхамшиг “Амбер танхим”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()