Элтон Жон: "Майли Сайрус бол энэ дэлхийн хамгийн тачаангуй бүсгүй"

2018-04-27, 11:30
12,916

Сүүлийн 50 жилд хөгжмийн ертөнцийн нэгэн хэсэг байсаар ирсэн тэрээр 3 жилийн хугацаанд 300 тоглолт хийгээд кареьраа дуусгах болно хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл 71 настай Элтон Жон "Rocket Hour" хэмээх нэвтрүүлгээ хөтлөн явуулах үеэрээ шинэ үеийн уран бүтээлчдийн талаар ярилцхаас гадна өөрийн саяхан гаргасан цомог болох "Revamp: Reimagining Elton John"-ийхоо талаар ярьсан байна. 

Элтон Жон: "Майли Сайрус бол энэ дэлхийн хамгийн тачаангуй бүсгүй"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэвтрүүлгийн үеэр тэрээр Сам Смит (Sam Smith), Эд Шийрэн (Ed Sheeran), Лэйди Гага (Lady Gaga) нарыг биширдэг талаараа дурдахаас гадна залуу дуучидын нэг болох 25 настай Майли Сайрус (Miley Cyrus)-ыг бүр "Дэлхийн хамгийн тачаангуй эмэгтэй" хэмээн хэлжээ. 

Харин Лэйди Гага түүний хүүхдүүдийн нэгнийх нь загалмайлсан эх бөгөөд түүний талаар Элтон Жон "Тэр бол хамгийн үнэнч, миний уулзаж байсан хүмүүс дотроос хамгийн авъяастай нэгэн юм. Мөн тэрээр бусад хүмүүс өөрийнх нь талаар юу гэж бодож байгаа нь түүнд огтхон ч хамаагүй. Жинхэнэ өөрийнхөөрөө байдагт нь би дуртай" гэжээ. 

Харин Эд Шийрэн (Ed Sheeran)-ний дуулсан "Candle In The Wind" коверыг сонссон талаараа "Би өөр хэнийг ч энэ дууг дуулж чадна гэж бодож байгаагүй. Харин Эд Шийрэн зүгээр л гайхалтай сайхан дуулсан байсан. Түүний хувилбар нь 1960, 70-аад оны Петер Ашерын продюссер хийсэн "Crosby, Stills & Nash" шиг сонсогдсон. Үнэхээр гайхалтай байсан" гэжээ. 

Бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа талаараа "BBC Radio 5"-д өгсөн ярилцлагынхаа үеэр "Намайг үнэхээр догдлуулж чадаж байгаа юм бол шинэ зүйлс юм. 

Гайхалтай сайхан шинэ зүйлсийг сонсоход, би өөрийн эрхгүй догдолдог. Жишээ нь: Лорде (Lorde)-ийн анхны цомгийг сонсоод би дөнгөж 16-тай байж яаж ийм зүйл хийж чадваа гэж бодсон. Жинхэнэ уран бүтээлчид зөв зүйл хийж байна. Учир нь тэд амьдаар дуулж, олон мянган шүтэн бишрэгчидтэй болж байгаа юм. Тэгээд бас тэднийг олон нийтийн цахим сүлжээнд нэг их цаг гаргахгүй байгааг анзаарч байгаа байх. Жинхэнэ дуу бичдэг хүмүүсийн ирээдүй маш гэгээлэг харагдаж байна" гэжээ.

1 сард Элтон "Farewell Yellow Brick Road" хэмээх 3 жилийн хугацаанд 5 тивийг хамарсан  дэлхийг тойрон аялах 300 гаруй удаагийн тоглолтоо хийгээд карьераа өндөрлөнө хэмээн мэдэгдсэн билээ. Энэ шийдвэрээ олон нийтэд хэлэхдээ түүний "нэн тэргүүнд тавьдаг зүйлс өөрчлөгдсөн" бөгөөд хоёр хүү нь хосуудын амьдралыг бүрэн өөрчилсөн хэмээн нэмэж хэлсэн юм.

Түүний хүүхдүүд болох Элижах, Закари нар. "2015 онд бид сургуулийн үйл ажиллагаанд оролцсон. Тэр үед л би энэ бүгдээс юу ч алдахыг хүсээгүй юм. Одоо миний амьдрал өөрчлөгдсөн, мөн чухалчилдаг зүйлс маань ч эрс өөр болсон. Миний нэн тэргүүнд тавих зүйл бол одоо миний гэр бүл гэдгийг маш сайн ойлгосон" хэмээжээ. 

Эд Шийрэний дуулсанаар Элтон Жоны "Candle In The Wind" хэмээх дууг та бүхэндээ хүргэе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()