Майкль Фелпс Олимпоос 22 дахь алтан медалиа хүртлээ

Америкийн алдарт усанд сэлэгч Майкль Фелпс Рио де Жанейро Олимпын их наадмаас 22 дахь алтан медалиа хүртэж, олимпын түүхэнд өөрийн нэрээ тодоор үлдээлээ. Ийнхүү тэрээр 4 дэх Олимпоосоо дараалан алтан медаль хүртэж байгаа түүхэн дэх анхны тамирчин болж байгаа юм. 

Майкль Фелпс Олимпоос 22 дахь алтан медалиа хүртлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Домогт тамирчин Майкль Фелпс нь 1985.06.30-ны өдөр АНУ-ын Мэрилэнд, Балтиморд төрсөн бөгөөд Олимпын наадмаас хамгийн олон алтан медаль авсан тамирчин юм.

Усны хаан гэж хочийг түүнд зүгээр ч нэг өгөөгүй болохыг дахин батлаж харууллаа гэдгийг дэлхийн өнцөг булан бүрээс спортын сэтгүүлчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. 

Сонирхуулахад түүний өндөр нь 193см бөгөөд нь биеийн жин нь 88кг юм байна. Тэрээр одоо 31 настай.

Түүнийг спорт сонирхогчид хүн үү, эсвэл загас уу ч гэж эргэлзэхэд хүрдэг гэнэ. Усанд сэлэлтийн төрөлд сүүлийн 4 Олимпын турш хэнийг ч урдаа оруулаагүй түүнийг ингэж бодох нь арга ч үгүй биз ээ.

Тэрээр Рио 2016 зуны Олимпын их наадамд оролцсоноор өөрийн кареертаа таван Олимп дараалж оролцсон түүхэн амжилтын эзэн гэсэн алдар нэрийг авчраад байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()