Америкийн хамгийн хачирхалтай секс хуулиуд

АНУ садар самуун явдалтай холбоотой хамгийн олон хуультай орон гэхэд болно. Учир нь Америкийн ихэнх иргэд Христийн шашинтай учраас ард иргэдийнхээ нандин харилцааны цэвэр ариун байдлыг хадгалахын тулд хуульчилж өгөхийг зорьдог ажээ. Гэхдээ эдгээр хууль тогтоомжийн ихэнх нь дагаж мөрдөх нь битгий хэл ойлгоход ч бэрх байдаг нь хачирхалтай. Тэдгээрийн заримаас нь та бүхэнд хүргэе. 

Америкийн хамгийн хачирхалтай секс хуулиуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Юта

  • Юта (Utah) мужид сэхээн амьдруулахад байгаа эрэгтэй хүнтэй унтаж болохгүй хэмээсэн хууль бий. Мөн унтаж эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орохыг хориглодог. 
  • Бас нэг хачирхалтай заалт нь 65 нас хүртлээ үеэлтэйгээ унтах хориотой.

Юта

2 Вашингтон

  • Вашингтон (Washington) мужид цорын ганц уламжлалт байрлал буюу эмэгтэй нь доороо, эрэгтэй нь дээрээ байрлалаар бэлгийн харилцаанд орох ёстой.
  • Тус мужид онгон бүсгүйтэй бэлгийн харилцаанд орохыг хориглодог.
  • Харин Вашингтон мужийн эрчүүд 20 кг-аас дээш жинтэй амьтныг сексийн хамтрагчаараа сонгож болдог. 

Вашингтон

3 Орегон

  • Орегон (Oregon) мужид бэлгийн харилцаа хийх үедээ хараал хэлэхийг хориглоно. 
  • Мөн Орегонд дур тавих үедээ буугаар буудах хориотой.

Орегон

4 Вайоминг

  • Вайоминг (Wyoming) мужид дэлгүүрийн орох хаалганы дэргэд бэлгийн харилцаанд орохыг хориглосон хууль бий.

Вайоминг

5 Миннесота

  • Миннесота (Minnesota) мужид эхнэр нөхрийн аль нэгнээс нь муухай үнэр үнэртэж байвал бэлгийн ажил хийхийг хориглодог. 

Миннесота

6 Монтана

  • Монтана (Montana) мужид нар жаргасны дараа бэлгийн харилцаанд орох хориотой.

Монтана

7 Небраска

  • Небраска (Nebraska) муж улсад зочид буудалд бэлгийн харилцаанд орохыг хүсвэл ор нь заавал цэвэрхэн даавуутай байх ёстой гэнэ. Энэ мужид бас бэлгэвчгүйгээр секс хийхийг хориглосон нь төрөлтийг эрс бууруулсан гэдэг. 

Небраска

8 Пенсильвани

  • Пенсильвани (Pennsylvania) мужид ачааны машины жолоочтой унтаж болохгүй гэсэн хууль бий.

Пенсильвани

9 Флорида

  • Флорида (Florida) мужид бэлгийн харилцааны үеэр эмэгтэй хүний хөхийг үнсэх хориотой. 
  • Флоридад мөн зараатай унтах хориотой.

Флорида

10 Бусад

  • АНУ-ын 18 мужид аман секс хийх хориотой.
  • Өмнөд Дакота (South Dakota) болон Аризона (Arizona) мужид хиймэл эрхтэн хэрэглэх хуулиар хориотой. 

Бусад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()