Япончуудын жингээ хасах өвөрмөц арга

Япончууд яагаад үргэлж туранхай байдаг юм бол гэсэн бодол таны толгойд орж ирж байсан уу? Тэгвэл тэд хэвтээд л турдаг гэнэ шүү. Ажлын ачааллын дараа гэртээ ирээд хэвтэж, амрангаа турах сайхан боломж байдаг юм байна. Ингээд Япончууд хэвтэхээс гадна өөр ямар аргаар жин хасдаг болохыг сонирхоцгооё.

Япончуудын жингээ хасах өвөрмөц арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэвтээд гэдэсгүй болцгооё

Ууцныхаа доор ороосон алчуур хийж хэвтсэнээр та гэдэсгүй болох боломжтой. Хэрвээ алчуураа далны доор тавьбал хөхөө өргөж, нуруугаа ч цэх болгох боломжтой гэнэ.

Шаардлагатай зүйлс:

Том алчуур

Бат бөх уяа

Хатуу шал

Өдөрт 5 минут

Хэрхэн хийх вэ?

1.Алчуураа 40см орчим урттай, 7-10 см-ийн өргөнтэй ороох хэрэгтэй. Алчуураа задрахгүйн тулд сайн уяна.

2. Хатуу газар суугаад ороосон алчуураа өөрийнхөө ард тавиарай.

3. Ингээд хэвтэх хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь алчуур таны хүйсний харалдаа, ууцны доор байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

4.Хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Хөлний тань эрхий хуруунууд хоорондоо шүргэлцэж байх хэрэгтэй бөгөөд хөлийн өсгий хоорондоо 20-25 см-ийн зайд байх хэрэгтэй.

5. Гараа эгцээр нь дээш болгоод алгаа доош нь харуулаад чигчий хуруунуудаа холбоно_

6. Хамгийн гол хөлийн эрхийн хуруу болон гарын чигчий хуруу хоорондоо шүргэлцэх ёстой  гэдгийг сайн санаарай. Энэ байрлалтай 5 минутын турш хэвтэнэ.

7. Босохдоо болгоомжтой босох хэрэгтэй бөгөөд таны  бүх үе мөч, яс бага зэрэг хөдөлсөн байгаа.

Хэвтээд гэдэсгүй болцгооё

2 Хорт бодис гадагшлуулах, тураах, эрүүлжүүлэх үйлчилгээтэй ундаа

Энэ ундаанаас та унтахын өмнө нэг аягыг уугаад л турах болно.  Маалингын гурил нь богино хугацаанд жин хасаж, хоол боловсруулах замыг цэвэрлэхэд туслана.  Энэхүү гурил нь эслэг, ханасан тосон хүчил, антиоксидант болон бусад амин дэмээр баялаг бөгөөд таны биеийг эрүүлжүүлж, тураах үйлчилгээтэй. Ингээд тураах, эрүүлжүүлэх үйлчилгээ бүхий шидэт ундааг хэрхэн хийх талаар  зөвлөгөөг хүргэе.

Орц:

Маалингын гурил – 1 цайны халбага

Зөгийн бал – 1 цайны халбага

Ус – 1 стакан

Хийх арга: 1 цайны халбага маалингын гурил дээр тал стакан буцалсан бүлээн ус хийгээд 5-10 минут дэвтээнэ. Үүний дараа дахин халуун ус нэмэх бөгөөд энэ нь буцалсан байх ёсгүй.  Ингээд ундаа хөрсний дараа дээрээс нь нэг халбага зөгийн бал хийнэ. Унтахынхаа хэдэн цагийн өмнө энэ ундааг уух хэрэгтэй.

Бодисын солилцоогоо сайжруулахын тулд та маалингыг өдөр тутмын хоолондоо нэмэх хэрэгтэй.

Хорт бодис гадагшлуулах, тураах, эрүүлжүүлэх үйлчилгээтэй ундаа

3 Бодисын солилцоо сайжруулах дэглэм!

Илүүдэл жин хуримтлагдах нэг шалтгаан бол бодисын солилцоо муудах, дааврын өөрчлөлт зэргээс болдог. Бодисын солилцоо сайжруулах дэглэм нь энэ тал дээр маш сайн нөлөөлөх учир жин хасахад ч тустай.

Жин хасахын тулд та тухайн үеийн оноонд таарсан хүнсийг  хэрэглэх хэрэгтэй. Я мар оноо болох талаар ойлголттой болохын тулд юуны түрүүнд хүнсний бүтээгдэхүүний оноотой танилцацгаая.

0 оноотой бүтээгдэхүүн: өндөг, тахианы цээж мах, цацагт хяруулын мах, туулайн мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, бүх төрлийн загас, мөөг,  шинэхэн хүнсний ногоо, ногоон вандуй, ногоон ургамал, далайн байцаа, гич, амтлагч, сонгино, сармис, лайм, нимбэг,уураг, алимны болон усан үзэмний цуу, 2% хүртэл тослогтой сүү сүүн бүтээгдэхүүн

1 оноотой бүтээгдэхүүн: жимс, шинэхэн жимсний шүүс, шош

2 оноотой бүтээндэхүүн: ургамлын тос (оливын, маалингын, ургамлын, самрын), самар (бүйлс, газрын самар, хушга, ангаахай самар гэх мэт), наранцэцгийн самар, хүрэн манжин, лууван (зөвхөн чанасан), тахианы мах (цээж махнаас бусад), үхэр болон хонины мах, олив, жимс (исгэлэн байвал зүгээр), бяслаг буюу сыр, гурвалжин будаа, овъёос, цэвэрлээгүй зэрлэг будаа, мюсли, бүхэл үрийн талх, 4%-ийн тослогтой сүү сүүн бүтээгдэхүүн

Бодисын солилцоо сайжруулах дэглэм!

3 оноотой бүтээгдэхүүн: шар будааны каш, эрдэнэ шиш, хатуу болон зөөлөн сыр, йогурт, хар шоколад, жимсний шинэхэн шүүс

4 оноотой бүтээгдэхүүн:  бүх төрлийн согтууруулах ундаа, шар айраг,  чихэртэй ус, пакеттай ундаа, лаазалсан бүтээгдэхүүн, майонез, хиам, зайдас, гахайн өөх, галууны мах, цагаан гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүн, гурил, хүүхдийн будаа, төмс, чипс, хатаасан жимс, зөгийн бал, элсэн чихэр, сүүтэй шоколад, бүх төрлийн чихэр, молоко, зайрмаг, 4%-иас дээш тослогтой сүү, сүүн бүтээгдэхүүн

Оноогоо тоолохоос гадна өдөрт 2 литрээс багагүй ус уух шаардлагатай.

Эхний үед жин маш хурдан хасагдах бөгөөд нэгдүгээр үе 10-14 хоног үргэлжлэх хэрэгтэй. Үүний дараа хоёрдугаар үед шилжих хэрэгтэй бөгөөд шаардлагатай бол дэглэмээ дуусгаад 2 долоо хоногийн дараа дахин давтаж болно.

Энэ үед та дараах дүрмийг баримтлах шаардлагатай.

Өглөөний цай 10 цагаас өмнө – 4 оноо

Хоёрдахь цай 12 цагаас өмнө – 2 оноо

Өдрийн хоол 14 цагаас өмнө – 2 оноо

Хоёрдахь өдрийн хоол 18 цагаас өмнө –1 оноо

Оройн хоол 20 цагаас өмнө – 0 оноо

Жингээ тогтоох үе:  Энэ үеийн гол зорилго нь 2-р үеийг таны амьдралын хэвшил болгох юм. Тиймээс та өөрийн идэж буй хоолон дээр нэг оноог нэмнэ. Хэрвээ жин тань хасагдаж байвал дахин нэг оноо нэмнэ. Энэ мэтээр жингээ хэлбэлзэлгүй болтол нь нэг нэг оноогоор нэмэх явдал юм.

4 5 төрлийн ургамлын хандны дэглэм

Хамгийн үр дүнтэй дэглэмүүдийн нэг бөгөөд маш хялбар дэглэм юм.  Өлсөх шаардлагагүй ч таны жин гэрлийн хурдаар багасах болно. Тиймээс энэхүү дэглэм нь жин хасах гэж буй хүмүүсийн хувьд их алдартай.

Давуу тал:

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа болон бусад бодисын солилцоо сайжирснаар энэ дэглэмийн ачаар та жин хаях боломжтой.  Ургамлын гаралтай цайг уухын хажуугаар зөв хоолны дэглэм сонгох нь жин хаяхад илүү сайн нөлөөлнө.

Үргэлжлэх хугацаа:

Дүрмийг чандлан баримтлаж чадвал, та долоо хоногт ч турж чадна.  Дэглэмийг дахин барихын тулд 1.5-2 сарын завсарлага авах хэрэгтэй.  Хурдан жин хаях нь эрүүл мэндэд муу нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй.

Шаардлагатай зүйл:

Нэрнээс нь харахад энэхүү дэглэмийн үндсэн орц нь өвс байна гэдэг нь тодорхой боллоо.  Эдгээр өвсийг хандлаж, цай хэлбэрээр уух хэрэгтэй. Дэглэмийг барих явцдаа уураг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ багасгаж, согтууруулах ундааны хэрэглээгээ бүр мөсөн хязгаарлах шаардлагатай.

Хэрвээ дэглэмийг зөв барьж чадвал 8 кг хүртэл илүүдэл жинг хаяах боломжтой.

5 төрлийн ургамлын хандны дэглэм

Дэглэмийн цэс:

Нэг дэх өдөр:

Ногоон цай болон цагаан будаа

Энэ тохиолдолд будаа нь шингээгчийн үүрэг гүйцэтгэнэ. Ногоон цайг өөртөө шингээснээр түүний биед байх хугацааг илүү уртасгах болно.

200гр цагаан будаа агшаагаад бүтэн өдрийн турш буюу 5-6 хэсэгт хувааж иднэ. Үүнээс гадна 4-5 аяга ногоон цай уух хэрэгтэй бөгөөд дээр нь цагаан гаа болон шанцай нэмэх шаардлагатай.

Дэглэмийн цэс:

Хоёр дахь өдөр:

Сүүтэй календула болон ванильтай ээдэм

Календула нь биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй.  Сүүтэй хамт хэрэглэсний ачаар гэдэсний ашигтай бактери нэмэгддэг.

Харин ээдэм нь цадах мэдрэмжийг төрүүлдэг хэдий  ч илчлэг багатай.

500 гр тослог багатай ээдэм дээр бага зэрэг ванилин нэмээд 5-6 хэсэгт хувааж иднэ.  Мөн 4-5 аяга календулагийн хандыг сүүтэй хольж ууна.

Гурав дахь өдөр:

Балжингарам, зөгийн балтай цай болон овъёостой каш

Балжингарам нь ядрахгүй, стресстэхгүй аргаар жин хасахад нөлөөлдөг.  Харин зөгийн бал нь биеийг глюкозоор хангаж өгдөг бөгөөд жин хасахад биеийн сахрын хэмжээ буурдаг юм.

Овъёос нь илчлэг багатай, эслэг ихтэй учир ходоод гэдэс цэвэрлэхэд сайнаар нөлөөлнө.

200-300гр овъёосыг чанах хэрэгтэй. Хүсвэл бага зэргийн давс нэмж болох бөгөөд өдрийн 5-6 хэсэгт хувааж иднэ.

5-6 удаа балжингарамын ханд уух хэрэгтэй. Аяга бүрт нэг цайны халбага зөгийн бал нэмж хийнэ.

Дөрөв дэхь өдөр:

Алтан цэгцүүхэйтэй цай болон гурвалжин будааны каш

Алтан цэгцүүхэй нь хоолны дуршил багасгадаг бөгөөд бодисын солилцоог түргэсгэдэг.

Гурвалжин будаа нь  мөн илчлэг багатай, ходоод гэдэс цэвэрлэхэд сайнаар нөлөөлдөг учир бүхий л жин хасах дэглэмд эрчимтэйгээр ашиглагддаг.

Өдөрт 200-300гр чанасан гурвалжин будаа иднэ. Гурвалжин будаагаа идэхдээ нэг аяга алтан цэгцүүхэйний хандан дээр бага зэрэг нимбэгний шүүс нэмж ууна. Ийнхүү 5-6 хуваасан будаагаа, 5-6 аяга алтан цэгцүүхэйний хандаар даруулж уух юм.

Тав дахь өдөр:

Нохойн хошууны ханд болон алим

Нохойн хошууны ханд нь өөх хайлуулахад тустай бөгөөд өл дарахад нэмэртэй. Харин алим нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн илчлэг багатай.

Өдөр 1кг алим идэх хэрэгтэй бөгөөд мэдээж алимаа 5-7 хувааж иднэ.

Алимнаас гадна 4-5 аяга нохойн хошууны ханд уух хэрэгтэй.

Энэхүү дэглэмийн давуу тал нь:

Ургамлын гаралтай дэглэм нь богино хугацаанд эрчимтэй жин хасахад тусална.  Гол давуу тал нь бүх орц нь байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байгаад оршино.

Ногоон цай эрч хүчээр цэнэглэж, календула нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, балжингарам тайвшруулах үйлчилгээ үзүүлж, алтан цэгцүүхэй нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, харин нохойн хошуу нь эд эсийг залуужуулах үүрэгтэй. Долоо хоногт 10 кг хасахыг хүссэн хүн бүрт тохиромжтой гайхалтай дэглэм.

 

Сул тал:

Сул тал нь маш хурдан жин хасах бөгөөд таван хоногоос илүү барихгүй байхыг зөвлөе. Мөн хэрвээ дээрх бүтээгдэхүүнүүдэд харшилтай бол эрүүл мэндэд тань муугаар нөлөөлөх магадлалтай.

Зарим цайг хэрэглэхэд даралт ихсэх магадлалтай учир энэхүү дэглэмийг барихын өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()