Эрдэмтэд тамхи татах нь илүүдэл жинд нөлөөлдөг болохыг баталжээ

2018-04-11, 13:33
7,096

Тамхи татдаг хүн туранхай байдаг гэсэн ерөнхий ойлголт байдаг шүү дээ. Гэвч энэ нь эндүүрэл гэдгийг судлаачид тогтоосон байна. Бид та бүхэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг хүргэхээр бэлтгэлээ.

Эрдэмтэд тамхи татах нь илүүдэл жинд нөлөөлдөг болохыг баталжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдөр бүр 200ккал илүү хэрэглэдэг

Кейт Мосс, Наоми Камфбел зэрэг алдартай загвар өмсөгчдийн жишээгээр бол тамхи татах нь жин нэмэх шалтгаан болохгүй байх магадлалтай. Гэвч өдөр бүр тамхи татах нь жин нэмэх үндэс болдог байна. Учир нь тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүстэй харьцуулахад өдөр бүр 200ккал илүү авдаг байна.  

Өдөр бүр 200ккал илүү хэрэглэдэг

2 Ихэвчлэн эрүүл бус хооллолт

Хэдийгээр хоол идэх дур хүслийн бууруулдаг ч жингээ хасах гэж буй хэн нэгэнд тамхи татах нь зөв зүйтэй шийдэл ажээ. Энэхүү судалгаанд нийт 5300 хүнийг хамарсанаар тамхи татах нь жин нэмдэг болохыг баталжээ. Энэ нь тамхи татдаг хүмүүс ихэвчлэн эрүүл бус хооллолтын дэглэмтэй байдагтай холбон тайлбарлажээ. Тэд өдөрт нэг грамм хоол хүнс идэх бүртээ 0.23ккал илүү авдаг гэжээ. 

Ихэвчлэн эрүүл бус хооллолт

3 Эрүүл мэнддээ анхаардаггүй

Тамхи татдаг хүмүүс нь эрүүл мэнддээ тийм ч их анхаарал тавиад байдаггүйгээс гадна тэд идэж буй зүйлдээ ч анхаарал бага хандуулдаг байна. Мөн урьд нь хийгдэж байсан судалгаагаар тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсээс бага хэмжээний ногоо, жимсийг хэрэглэдэг гэжээ. 

Эрүүл мэнддээ анхаардаггүй

4 Их хэмжээний калори агуулсан бага хэмжээний хоол хүнс хэрэглэдэг

"Йель" болон "Фэйрфиелд" их сургуулийн багийнхан хамтран тамхичин болон тамхи татдаггүй хүмүүсийн өдөрт авч байгаа ккал-ын хэмжээг судласан байна. Харин "Фэйрфиелд" их сургуулийн судлаач Доктор Жакүйлин Вернажелли (Jacqueline Vernarelli): "Тамхи татдаг хүмүүс нь их калори агуулсан бага хэмжээний хоол хүнс хэрэглэдэг. Харин тамхи татдаггүй хүмүүс эсрэгээрээ их хэмжээтэй ч бага калоритой хоол, хүнс хэргэлдэг" гэжээ. 

Их хэмжээний калори агуулсан бага хэмжээний хоол хүнс хэрэглэдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()