10
Аюултай WiFi-ийг ашиглахгүй байх
Нууц үг шаарддаггүй WiFi сүлжээг ашигласнаар та өөрийнхөө бүхий л файлуудыг хакеруудын гарт зүгээр л өгчихөж байгаагаа мэдэх үү? Өөрөөр хэлбэл уг сүлжээг хэн нэгэн хакердвал таны бүх мэдээлэл түүний гарт ядах юмгүй орох болно л гэсэн үг. Хэрвээ ийм сүлжээг ашиглах зайлшгүй нөхцөл байдал үүсвэл VPN (Virtual Private Network)-ийг ашиглаарай.
9
WiFi router PIN кодгүй эсвэл шифрлэлт сул байх
WPA нь WEP-ээсээ хүчтэй протоколыг л ашигла. Ингэснээр таныг хакердах магадлал буурах болно. Таныг WPA-ийг хэрэглэж байхад ч хакерууд таны нууц үгийг олж авахын тулд WPS (Wi-Fi Protected Setup)-ийг ашиглаж байдаг учраас та router-ийнхээ вэб хуудсан дээрх WPS-г идэвхигүй болгох хэрэгтэй.
8
Хамгаалалт сул сайт
Дэлхий дээрх ихэнхи сайтууд түгжих тэмдэггүй байдаг бөгөөд хэрэглэгчийн бүртгэл авдаг бол таны мэдээллийг хакеруудад алдах боломжтой, хамгаалалт сул сайт гэсэн үг юм. Ийм тэмдэгтэй сайт таниас банкны мэдээллийг шаардаж байгаа бол даруй орхиж гарахыг зөвлөе.
7
Сайн мэдэхгүй програмууд
Нэрийг нь ч сонсч байгаагүй, сайн мэдэхгүй програмыг ашигласнаар та хакеруудад өөрийнхөө нууц үгийг алдах эрсдэлтэй юм. Энэ нийтлэлийг уншсан даруйдаа өөрийнхөө компьютер дээрх сайн мэдэхгүй програмуудыг устган, вирусын эсрэг програмыг ажиллуулаарай.
6
Таны аккаунтыг нэхэж байгаа бол эрсдэлтэй гэсэн үг
Хэрэв таны Facebook, Twitter аккаунтыг нэхэж байгаа бол тун сэжигтэй шүү. Хакерууд аккаунтыг мэдэж аван таны хувийн мэдээллийг хулгайлж үүнийгээ таны эсрэг ашиглах өндөр магадлалтай учраас тун аюултай юм.
5
Утасны дугаараа өгөхгүй байх
Нийгмийн сүлжээн дэх “Forgot Your Password” функц болон SS7 (Signalling system number 7)-ийг ашиглан хакерууд таны аккаунтанд нэвтрэн орж чаддаг учраас ямар ч сайтад бүртгүүлэхдээ утасны дугаараа бичихгүй байх.
4
Windows -ийг ашиглах хэрэггүй
Windows үйлдэлийн системын хуучин хувилбарыг ашиглах хэрэггүй. Windows XP болон бусад хуучин хувилбаруудын security update-ийг Microsoft компани хэдийнэ цуцалсан билээ.
3
"Sandbox"-ийг хэрэглэ
Хэрэв та олон янзын сайтууд руу нэвтрэн ордог бол хакеруудаас өөрийнхөө мэдээллийг хамгаалахын тулд энэхүү програмыг ашиглаарай.
2
Сэжигтэй и-мэйл болон хавсралтыг нээх хэрэггүй
Хортой вирус болон спамыг илгээхийн тулд хакерууд SMTP (Simple Mail Transfer Protocol)-ийг ашиглах нь түгээмэл байдаг учраас хамаагүй танихгүй хүнээс ирсэн и-мэйл, хавсаргасан файл (attach file) зэргийг нээхээсээ өмнө заавал ч үгүй вирусын эсрэг програмаар шалгаж байх нь чухал байдаг.
1
Хэрэгтэй мэдээллүүдээ хадгалж байх
Хакерууд DDOS (Distributed Denial of Service)-ийг ашиглан сайтуудын сервер компьютерлуу халдаж нууц үг болон хувийн мэдээллийг нь хулгайлж, устгаж чаддаг учир нэн чухал мэдээллүүдээ хатуу диск, флаш зэрэгтээ хадгалдаг байх хэрэгтэй юм.