Хакерууд таны нууц үгийг хэрхэн хулгайлдаг вэ?

Интернэт хэрэглэгчдийн нууц үг тусгай алгоритм ашигладаг аюулгүйн системд хадгалагдаж байдаг. Хакерууд хэрэглэгчдийн нууц үгийг өөрийн болгохын тулд олон янзын техник ашиглаж байдаг ч хамгийн түгээмэл нь "Dictionary attack" юм. 2017 оны 7-р сард хакерууд HBO-ийн компьютеруудаас нийт 1.5 терабайт хэмжээтэй мэдээллийн санг хулгайлсан ба удахгүй кино театруудад нээлтээ хийх байсан "Game of Thrones" киноны зохиолыг өөрийн болгосон гэдгээ мэдэгдэж байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хакеруудын нууц үгийг өөрийн болгох арга улам нарийссаар л байгаа билээ. Тэгвэл бид нууц үгээ алдахгүйн тулд юу хийх ёстой вэ? 

Хакерууд таны нууц үгийг хэрхэн хулгайлдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Аюултай WiFi-ийг ашиглахгүй байх

Нууц үг шаарддаггүй WiFi сүлжээг ашигласнаар та өөрийнхөө бүхий л файлуудыг хакеруудын гарт зүгээр л өгчихөж байгаагаа мэдэх үү? Өөрөөр хэлбэл уг сүлжээг хэн нэгэн хакердвал таны бүх мэдээлэл түүний гарт ядах юмгүй орох болно л гэсэн үг. Хэрвээ ийм сүлжээг ашиглах зайлшгүй нөхцөл байдал үүсвэл VPN (Virtual Private Network)-ийг ашиглаарай. 

Аюултай WiFi-ийг ашиглахгүй байх

9 WiFi router PIN кодгүй эсвэл шифрлэлт сул байх

WPA нь WEP-ээсээ хүчтэй протоколыг л ашигла. Ингэснээр таныг хакердах магадлал буурах болно. Таныг WPA-ийг хэрэглэж байхад ч хакерууд таны нууц үгийг олж авахын тулд WPS (Wi-Fi Protected Setup)-ийг ашиглаж байдаг учраас та router-ийнхээ вэб хуудсан дээрх WPS-г идэвхигүй болгох хэрэгтэй. 

WiFi router PIN кодгүй эсвэл шифрлэлт сул байх

8 Хамгаалалт сул сайт

Дэлхий дээрх ихэнхи сайтууд түгжих тэмдэггүй байдаг бөгөөд хэрэглэгчийн бүртгэл авдаг бол таны мэдээллийг хакеруудад алдах боломжтой, хамгаалалт сул сайт гэсэн үг юм. Ийм тэмдэгтэй сайт таниас банкны мэдээллийг шаардаж байгаа бол даруй орхиж гарахыг зөвлөе. 

Хамгаалалт сул сайт

7 Сайн мэдэхгүй програмууд

Нэрийг нь ч сонсч байгаагүй, сайн мэдэхгүй програмыг ашигласнаар та хакеруудад өөрийнхөө нууц үгийг алдах эрсдэлтэй юм. Энэ нийтлэлийг уншсан даруйдаа өөрийнхөө компьютер дээрх сайн мэдэхгүй програмуудыг устган, вирусын эсрэг програмыг ажиллуулаарай. 

Сайн мэдэхгүй програмууд

6 Таны аккаунтыг нэхэж байгаа бол эрсдэлтэй гэсэн үг

Хэрэв таны Facebook, Twitter аккаунтыг нэхэж байгаа бол тун сэжигтэй шүү. Хакерууд аккаунтыг мэдэж аван таны хувийн мэдээллийг хулгайлж үүнийгээ таны эсрэг ашиглах өндөр магадлалтай учраас тун аюултай юм. 

Таны аккаунтыг нэхэж байгаа бол эрсдэлтэй гэсэн үг

5 Утасны дугаараа өгөхгүй байх

Нийгмийн сүлжээн дэх “Forgot Your Password” функц болон SS7 (Signalling system number 7)-ийг ашиглан хакерууд таны аккаунтанд нэвтрэн орж чаддаг учраас ямар ч сайтад бүртгүүлэхдээ утасны дугаараа бичихгүй байх. 

Утасны дугаараа өгөхгүй байх

4 Windows -ийг ашиглах хэрэггүй

Windows үйлдэлийн системын хуучин хувилбарыг ашиглах хэрэггүй. Windows XP болон бусад хуучин хувилбаруудын security update-ийг Microsoft компани хэдийнэ цуцалсан билээ. 

Windows -ийг ашиглах хэрэггүй

3 "Sandbox"-ийг хэрэглэ

Хэрэв та олон янзын сайтууд руу нэвтрэн ордог бол хакеруудаас өөрийнхөө мэдээллийг хамгаалахын тулд энэхүү програмыг ашиглаарай. 

"Sandbox"-ийг хэрэглэ

2 Сэжигтэй и-мэйл болон хавсралтыг нээх хэрэггүй

Хортой вирус болон спамыг илгээхийн тулд хакерууд SMTP (Simple Mail Transfer Protocol)-ийг ашиглах нь түгээмэл байдаг учраас хамаагүй танихгүй хүнээс ирсэн и-мэйл, хавсаргасан файл (attach file) зэргийг нээхээсээ өмнө заавал ч үгүй вирусын эсрэг програмаар шалгаж байх нь чухал байдаг. 

Сэжигтэй и-мэйл болон хавсралтыг нээх хэрэггүй

1 Хэрэгтэй мэдээллүүдээ хадгалж байх

Хакерууд DDOS (Distributed Denial of Service)-ийг ашиглан сайтуудын сервер компьютерлуу халдаж нууц үг болон хувийн мэдээллийг нь хулгайлж, устгаж чаддаг учир нэн чухал мэдээллүүдээ хатуу диск, флаш зэрэгтээ хадгалдаг байх хэрэгтэй юм. 

Хэрэгтэй мэдээллүүдээ хадгалж байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()