Ийм шинж тэмдгүүд илэрч байгаа хүмүүс эмнэлэгт үзүүлж цусны улаан эсээ тоолуулах хэрэгтэй. Цус багадалт нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн, бага насны хүүхдүүд болон өндөр настнуудад илүү тохиолддог. Хэрвээ таныг үнэхээр цус багадалттай хэмээн оношилсон бол та цаг алдалгүйгээр тохирох эм бэлдмэлийг хэрэглэж, хоол хүнсэндээ анхаарах шаардлагатай. Мөн бидний өгөх зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.
Цус багадалттай яаж тэмцэх вэ?
1. Витамин С
Эмч нар төмрийн бэлдмэлийг витамин С-тэй хавсарч хэрэглэхийг өвчтөнүүдэд зөвлөдөг юм. Ингэснээр төмрийн бэлдмэл таны биед илүү сайн шимэгдэх бололцоотой болно.
2. Исгэлэн жимснүүд
Хэрэв та жимсэнд дуртай бол киви, ананас, мандарин, лимон, манго, шийгуа зэрэг исгэлэн амттай жимсийг түлхүү хэрэглээрэй. Эдгээр жимснээс витамин С-г авах боломжтой байдаг. Мөн эдгээр жимсээр хийсэн 100% цэвэр шүүсийг төмрийн бэлдмэлээ уухынхаа өмнө ууж болно.
3. Ногоо
Судлаачдын олж тогтоосноор хар ногоон өнгийн ногоонуудад төмөр их хэмжээгээр агуулагдаж байдаг ажээ. Цоохор майлз, брокколи байцааг өдөр бүр хэрэглэж занших нь тун сайн эхлэл байх болно шүү.
4. Зууш
Хоол идэхийн хооронд хатаасан жимс, самар зэргийг идэхийг хоол зүйчид цус багадалттай хүмүүст зөвлөдөг. Хатаасан үзэм болон хасарваань жимсэнд витамин С, төмөр агуулагддаг учраас төмрийн бэлдмэлийг биед бүрэн шингэхэд туслана.
5. Бурам
Нэг цайны халбага бурмыг 1 аяга халуун бүлээн усанд хийж өдөр бүр уух нь цус төлжүүлэх үр дүнтэй аргуудын нэг байдаг.
6. Хориглох заалт
Кофе, цай, шоколад, антибиотик, кальци болон эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг төмрийн бэлдмэл ууснаас хойш 2 цагийн дотор хэрэглэхийг хориглодог. Эдгээр зүйлс нь төмрийн бэлдмэлийн биед шимэгдэх үйл явцыг сулруулах сөрөг талтай юм.