Аль болох залуу насандаа жингээ хасах хэрэгтэй

Саяхан хийгдсэн судалгаагаар залуу насандаа таргалж, илүүдэл жинтэй болсон хүмүүс дунд насандаа алив төрлийн өвчний улмаас амь насаа алдах эрсдэл өндөр болдог тухай баталжээ. Хамгийн гол нь дунд насны иргэд эрүүл мэндээ бодолцон жингээ хасаж, турж болох ч энэ нь өвчлөх эрсдэлийг бууруулдаггүй ажээ.

Аль болох залуу насандаа жингээ хасах хэрэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн жил эрүүл мэндийн сэтгүүлд дунд насны эсвэл ахмад настай иргэд жингээ хасах оролдлого хийх нь илүү эрсдэлтэй талаар нийтэлсэн юм. Учир нь хожуу насанд жин хасах нь эрүүлжихээс илүү биеийн байдал, эрүүл мэндийг муутгах нөхцөл болдог байна. Энэ тухай судалгааг хийсэн Бостоны Их Сургуулийн эрүүл мэндийн тэнхимийн доктор Сиэ ВуБин "Бидний хийсэн судалгааны ачаар цаашид насан туршдаа эрүүл байх боломжтой болно" гэв.

Тэд судалгаандаа 40-өөс 74 хүртэлх насны 24,205 хүнийг оролцуулсан бөгөөд уг мэдээллийн сан нь АНУ-ын эрүүл мэндийн яаманд хадгалагдаж байгаа гэнэ. Судалгааг ярилцлага, биеийн ерөнхий үзлэг, цусны шинжилгээ болон биеийн байдал хянах төхөөрөмжийн тусламжтай гүйцэтгэсэн байна.

Тэд уг туршилтаа хийхээс өмнө 25 орчим насны 10 оролцогч дээр ч мөн ижил байдлаар судалгаа хийж үзсэн гэнэ. Судалгааны үр дүнгээс үзэхэд бэлгийн замын өвчин болон тамхидалт зэрэг гаднын нөлөөгөөр нас барж болох шалтгааныг тооцолгүйгээр залуу болон дундаж насандаа туранхай байсан, мөн турсан оролцогчид тарган болон хожуу таргалалттайгаа тэмцэж эхэлсэн оролцогчидтой харьцуулбал таргалалтаас шалтгаалах өвчин, эмгэгээр нас барах магадлал 54 хувиар бага байсан ажээ.

Түүнчлэн бага зэргийн жингийн илүүдэлтэй байсан хэдий ч нэмж таргалсан хүмүүсийн хувьд тогтмол бага зэргийн жингийн илүүдэлтэй байдаг хүмүүсээс илүү их эрсдэлтэй гэнэ.

АНУ-ын хүн амын 40-өөс дээш хувь нь жингийн илүүдэлтэй байгаа бөгөөд энэ судалгааны дараа нийтээрээ эрүүл мэндийн байдалдаа анхаарч, аль болох залуу насандаа турж, эрүүлжих хэрэгтэй гэж судалгааны багийнхан зөвлөж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()