Хайч, чулуу, даавуудахад хожих нууц

Та өмнө нь хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар хайч, чулуу, даавуудаж л байсан биз дээ? Харин хожиж байсан уу, эсвэл хожигдож байсан уу? Хүн бүрийн хамгийн сайн мэдэх хөгжилтэй тоглоом дээр ямар ч нөхцөлд таныг хожуулах сонирхолтой аргыг бид хүргэхээр бэлтгэлээ. 

Хайч, чулуу, даавуудахад хожих нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дандаа ялах боломжтой гэж үү?

Манай урд хөрш болох БНХАУ-ын "Zhejiang"-ийн их сургуулийн багш нар уг тоглоомны талаар нэгэн сонирхолтой судалгааг хийсэн бөгөөд ямар ч нөхцөлд өрсөлдөгчөө ялах боломжийг олж тогтоохыг зорьсон байна. Ингэхийн тулд тэд сургуулийнхаа олон мянган оюутнуудыг судалгаандаа оролцуулж, хэдэн өдрийн турш хайч, чулуу, даавуудуулжээ. Харин тэд эцэст нь сонирхолтой үр дүнд хүрч, илүү их хожих магадлалыг тодорхойлж чадсан байна.

Дандаа ялах боломжтой гэж үү?

2 Хэрхэн ялах вэ?

  • Хэрвээ хожигдсон бол, дараагийн удаа тоглохдоо өрсөлдөгчийнхөө хамгийн сүүлд таныг ялахдаа гаргасан зүйлийг гаргах хэрэгтэй. Жишээлбэл өрсөлдөгч тань чулуу гаргаж, өмнө нь таныг ялсан бол дараагийн удаа тоглохдоо та чулуу гаргана гэсэн үг юм.
  • Хэрвээ хожсон бол, танд хожигдсон хүний хамгийн сүүлд гаргасан зүйлийг гаргаарай.

Дараах зүйлсийг мөн анхаараарай. Үүнд:

  • Мөн эрэгтэй хүмүүс хоорондоо тоглохдоо хамгийн эхэлж чулуу гаргадаг.
  • Гэнэн цайлган хүмүүс хамгийн эхэлж тоглохдоо даавуу гаргадаг.
  • Өрсөлдөгч чинь 2 удаа дараалж чулуу гаргавал 3 дахь удаагаа хайч гаргах магадлал илүү өндөр байдаг байна. 
  • Өрсөлдөгчийнхөө хурууг сайтар ажиглаарай. Хуруунуудаа чангалсан байвал чулуу, сул байвал даавуу, зөвхөн 2 хуруугаа чангалсан бол хайч гаргадаг аж.
  • Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс харахад хүмүүсийн 29,6% нь даавуу, 35% нь хайч, 35.4% нь чулуу гаргадаг болох нь тогтоогджээ.

Хэрхэн ялах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()