Түүхийн хичээл дээр заахгүй хөгжилтэй баримтууд

Түүх гэхээр зөвхөн тоос шороонд дарагдсан, он цаг, баатарлаг ялалтуудаар дүүрэн сурвалж бичиг биш аж. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмэх түүхэн хөгжилтэй баримтуудаас хүргэж байна.

Түүхийн хичээл дээр заахгүй хөгжилтэй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

16 Үхтлээ инээсэн нь

Грекийн философич Криссипус өөрийн илжгээ согтоосон бөгөөд согтуу илжиг нь инжрийн жимс идэх гэж оролдохыг хараад татаж унатлаа инээж, улмаар хорвоог орхисон аж.

Үхтлээ инээсэн нь

15 Дайралтыг март, зүгээр дун түүе

Өөрийн их цэргийн хамт Галл нутгийг явганаар удаан хугацаанд туулсны дараа Ромын эзэн хаан Калигула цэргүүддээ төлөвлөгөөний дагуу Британи руу довтлохыг тушаахын оронд "далайн эргээс дун түү" гэж тушаажээ. 

Дайралтыг март, зүгээр дун түүе

14 Хангалттай юу?

1976 онд АНУ-ын арми "Пол Бунян" ажиллагаанд зориулж танк, нисдэг тэрэг, B-52 бөмбөгдөгч, тусгай хүчнийхэн, гранат харвагч, таэквондогийн аварга цэргүүд бүхий арми бэлджээ. Энэхүү операц ажиллагаа нь Хойд Солонгосын нутгийг тагнахад тэдний үзэгдэх орчныг халхлаад байсан ганц модыг тайрах байсан. Энэ тулаанд мод ялагдсан байдаг. 

Хангалттай юу?

13 Зэрлэг туулай

АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер Жиоржиа мужид загасчилж яваад аварга том туулайн халдлагад өртсөн байдаг. Картер туулайг хөөн зайлуулсан ч барьсан загасанд нь юу тохиолдсон тухай ямар ч тэмдэглэл байдаггүй.

Зэрлэг туулай

12 Хараалч тоть

АНУ-ын "эцэг" ерөнхийлөгчдийн нэг Эндрю Жэксоны оршуулгын үеэр түүний тоть нь маш чангаар хараалын үг урсгаж байсан нь оршуулганд ирсэн хүмүүсийг цочирдуулсан тул тотийг тэндээс гаргахаас өөр аргагүй болсон байдаг. Гэхдээ хамгийн гол асуулт нь юу гэхээр хэн түүнийг ийм баялаг үгийн сантай болгосон бэ гэдэг байна. 

Хараалч тоть

11 Хувингийн дайн

14-р зуунд Италийн Моденын хот улсын хэсэг залуучууд Болоньягаас хувин хулгайлжээ. Хорссон Болоньячууд хувингаа буцаан авахаар дайн зарласан ба 2,000 жирийн иргэд оролцсон энэхүү дайн нь дундад зууны үед хамгийн их цус урсгасан тулааны нэгд тооцогддог. Энэ тулаан нь “Хувингийн дайн” гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Болоньячууд хувингаа буцааж авч чадаагүй. 

Хувингийн дайн

10 Эрхэм хөл

Мексикийн ерөнхийлөгч Антонио Лопез де Санта Анна тулааны үеэр алдсан хөлөндөө оршуулах ёслол хийж байжээ. Гэхдээ энэ нь уг өндрөөр өргөмжлөгдсөн хөлний аяллын төгсгөл биш ажээ. Иллиной мужийн цэргүүд дараа нь оршуулгын газрыг олж, дайны олз болгож хөлийг нутагтаа авчирсан. Энэ нь одоо Иллиной мужийн музейд байдаг бөгөөд Мексикийн Засгийн газраас эх орондоо эргүүлэн авах хүсэлтээ илэрхийлсэн олон зүйлсийн нэгт багтдаг байна. 

Эрхэм хөл

9 Байлдагч Жаки

Өмнөд Африкийн армид Жаки нэрт сармагчин цэрэг байсан ба Пасшендэлийн тулаанд оролцож байжээ. Түүний сонсгол маш сайн байсан тул дайснууд ойртоход бусаддаа дохио өгдөг байсан. Тэрээр цэргийн батальонд харьяалагдаж, жагсаалд зогсон ёсолж цалин авдаг байсан ажээ. 

Байлдагч Жаки

8 "Бид нар зүгээр малгайг чинь л авах гэсэн юм…"

Алдарт далайн дээрэмчин Бэнжамин Хорниголд болон түүний орлогч байсан Эдвард Тийч (хожим нь Хар сахалт нэрээр танигдсан) нар зөвхөн хөлгийн багийнхны малгайг авахаар хөлөг онгоц дээрэмдэж байсан. Учир нь түүний хөлгийнхөн өчигдөр нь согтуудаа бүгдээрээ малгайгаа далай руу шидсэн байжээ. 

"Бид нар зүгээр малгайг чинь л авах гэсэн юм…"

7 "Мхн, болж байна"

Уэльсийн нэгэн бяцхан тосгоны эрчүүд нэгэн эм бүтээж, туршиж үзэж байсан бөгөөд улмаар эрдэмтэд нэгэн том нээлт хийсэн. Энэ эм нь хоолойны ангиныг эдгээгүй ч эрчүүдэд өөр нэгэн нөлөөг үзүүлж байсан. Ингэж анх Виагра үүсчээ. 

"Мхн, болж байна"

6 Хайрын захиа

Сенатын нэгэн удаагийн нэлээн маргаантай хуралдааны үед Юлий Цезарт нэгэн захидал иржээ. Өрсөлдөгч Като нь түүнийг бусад сенаторуудад захиагаа чангаар уншиж танилцуулахыг шаарджээ. Харин уг захидлыг уншихад Катогийн эмэгтэй дүүгээс ирүүлсэн хайрын захиа байж таарчээ. 

Хайрын захиа

5 Алуурчин туулайнуудын халдлага

Наполеон нэгэн удаа алуурчин туулайнуудын халдлагад өртөж байжээ. Зуу зуун галзуу туулайнууд хөөрхий эзлэгчийг ан хийх үеэр бүчин авч түүний хөл, хонгоноос нь хазсан гэдэг. 

Алуурчин туулайнуудын халдлага

4 Жорлонгоосоо болж живжээ

Германы шумбагч онгоц U-1206 өөрийн жорлонгоосоо болж живжээ. Жорлонгийн усыг нь тусгай ажилтан л татдаг байсан бол нэгэн удаа хөлгийн багийн нэг гишүүн өөрөө татсанаар жорлонгоор нь ус халин орж ирж шумбагчийг шууд далайн гадаргуу дээр гаргаж ирмэгцээ эргээд живүүлсэн байна. 

Жорлонгоосоо болж живжээ

3 Арай дээр олз

Америкийн иргэний дайны үед Эвслийн морин цэргийн командлагч Жеймс Стюарт Холбоотны цэргүүдийн луусыг хулгайлсныхаа дараа Холбоотны генерал Монтгомери Мейст тэр лууснуудын ямар муу болох тухай цахилгаан илгээж байжээ. Тэрээр цахилгаандаа “Генерал Мейс, дараагийн удаа цэргүүдээ сайн чанарын луусаар хангаарай, саяны хэд чинь яахав дээ л юм байна” гэжээ. 

Арай дээр олз

2 Бурмын цунами

1919 онд Бостонд 8.7 сая литр багтаамжтай бал бурмын агуулах дэлбэрч, тус хотын гудамжаар бурман гол урсгажээ. Бурмын эхний давалгаа нь бүр 12м хүрч байсан гэж зарим эх сурвалжид дурдсан байдаг. 

Бурмын цунами

1 Дайнаа мартсан нь

Наполеоны эсрэг Англи, Испани, Португал хүчээ нэгтгэн тулалдсан Пиренейн дайны үеэр буюу 1809 онд Испаний Уэскар муж Францын холбоотон Дани улсын эсрэг дайн зарлажээ. Гэвч сөргөлдөгч хоёрын хооронд юу ч болоогүй бөгөөд бүр 1981 онд түүхчид Уэскарын архиваас тус дайныг зарласан тунхагийг олж байжээ.

Дайнаа мартсан нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()