"Хеликобактери" гэж юу вэ? Эмчлэх энгийн аргуудыг хуваалцая!

Энэ бактерийг "Helicobacter pilory" (H. pylori)- гэдэг бөгөөд маш тархмал бактериудын нэг юм. Сэнс шиг хэлбэртэй, гурван урт сахалтай, нисдэг тэргийг англиар "Helicopter" гэдэг бөгөөд яг нисдэг тэрэг шиг сэнстэй учир ингэж нэрлэжээ. Ходоод нь хүчиллэг ихтэй ч уг бактери нь сэнсээрээ ходоодны ханыг өрөмдөж ходоодны гүнд ордог тул устдаггүй байна. Уг бактери нь ходоодонд үржиж, салстанд нуугдаж байдаг учир дархлааны систем түүнийг устгаж чаддаггүй тул ходоодны салстыг гэмтээж байдаг юм.

"Хеликобактери" гэж юу вэ? Эмчлэх энгийн аргуудыг хуваалцая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үүнээс болоод ходоодны салст улайж, хүндэрхээрээ шарх үүсгэдэг. Дэлхийд нийт хүн амын 50%-д нь энэ бактери агуулагддаг бөгөөд зарим нэг нь өөрийгөө бактеритай гэдгээ мэдэхгүй байх тохиолдол их байдаг байна. Үржихийн тулд тэд бидний биен дэхь тэжээллэг бодисуудыг хэрэглээд оронд нь хорт бодисоо гадагшлуудаг гэнэ. Үүнээс болоод бидний бие организм хэт ядаргаанд орох, үрэвслийн шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн олон улсын судалгааны байгууллагаас хеликобактерийг хавдар үүсгэх магадлалтай хэмээн тогтоожээ.

 

Шинж тэмдгүүд:

Шинжилгээ өгөхгүй л бол та өөрийгөө хеликобактертай гэж бараг л мэдэх боломжгүй юм. Тиймээс дараах шинж тэмдэг илэрвэл эсвэл урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ өгөхөд илүүдэхгүй л болов уу. Илрэх шинж тэмдгүүд:

- Суулгалт

- Хүчилтөрөгчийн дутагдал

- Дотор муухайрах

- Цус багадалт

- Цадахгүй байх

- Үрэвсэл

- Ядаргаа

- Ойр ойрхон хэхрэх

- Гэдэс хийгээр дүүрэх

- Гэдэс өвдөх

- Ходоодны шарх

- Ходоодны үрэвсэл

- Амнаас эвгүй үнэр гарах

- Амьсгал боогдох

- Батга гарах гэх мэт...

 

Шинж тэмдгүүд:

Хэрхэн эмчлэх

Хеликобактерийн энгийн эмчилгээ:

Бактерийг устгахын тулд ихэнхидээ антибиотикийн эмчилгээ хийдэг бөгөөд энэ нь хоёроос гурван долоо хоногийн турш үргэлжилдэг байна. Хеликобактери нь нян тул заавал антибиотик эмчилгээ хийх шаардлагатай. Зарим тохиолдолд антибиотик хэрэглээд үр дүнд хүрдэггүй учир илүү хүчтэй эмийг санал болгодог байна. Хеликобактертай болсон хүмүүсийн 20%-д нь энэхүү бактери дахин халдварладаг гэнэ. Учир нь төгс эмчлэгдэнэ гэхэд хэцүү байдаг ажээ.

Хеликобактерийн уламжлалт эмчилгээ

  • Нэгдүгээр алхам: Ходоод гэдэс цэвэрлэх

Юуны түрүүнд ходоод гэдсээ цэвэрлэх хэрэгтэй. Учир нь хеликобактери нь салстаар хамгаалагдсан байдаг. Ходоод гэдсийг цэвэрлэхэд их хэмжээний хүчилтэй ундааг уудаг бөгөөд энэ арга замаар тухайн бактерийг гаргах боломжтой.

  • Хоёрдугаар алхам: Шимэгч бодисыг цэвэрлэх

Ингээд ходоод гэдсийг цэвэрлэсний дараа шимэгч бодис болон бусад бактери, мөөгөнцөр зэргийг утсгах хэрэгтэй. 

Хэрхэн эмчлэх

Хеликобактертай хэрхэн тэмцэх вэ?

Та дараах бүтээгдэхүүнээс хэрэглэх боломжтой.

- Брокколиний нахиа: үржлийг зогсоодог бөгөөд ходоодны үрэвсэл үүсэхээс хамгаалдаг. Өдөрт 70гр-ыг хоёр долоо хоногийн турш хэрэглэнэ.

- Ногоон байцаа: Маш хүчтэй бактерийн эсрэг үйлчилгээтэй.

- Кокосын тос: Энэхүү тосны эслэг нь бактери үржихээс хамгаална.

- Зөгийн бал: 250 гаруй нэр төрлийн бактерийг устгадаг.

-  Оливийн тос гэх мэтийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байх.

Ихэвчлэн стресс, уур бухимдал, сэтгэл санаа ихээхэн нөлөөлдөг учраас хүн төрөлхтөн ходоод, гэдэсний өвчлөлд өртөх нь элбэг байдаг байна. Иймээс та аль болох стресс, ядаргаанаас хол байж спортоор хичээллэж заншаарай.

Хеликобактертай хэрхэн тэмцэх вэ?

Танд илүү их мэдээлэл байвал бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()