Секс жуулчлалаараа алдартай 10 улс орон

Хүн бүр л хачирхалтай хоолны соёл, өвөрмөц бүтээлүүд, байгалийн үзэсгэлэн зэргийг нь харах, бишрэх гэж дэлхийн улс орнуудыг тойрон аялах  хүсэлтэй байдаг. Гэтэл зарим хүмүүс зөвхөн секс аялал хийж, улс орнуудын халуухан бүсгүйчүүд, залуусыг амтлахыг хүсэн дэлхийг тойрон аялдаг байх юм. Тус аяллыг голдуу эрчүүд хийдэг бөгөөд зарим тохиолдолд эмэгтэйчүүд нь хийх нь хачирхалтай. Ингээд та бүхэндээ секс аяллаараа алдартай 10 улсыг танилцуулъя.

Секс жуулчлалаараа алдартай 10 улс орон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Доминикан

Тус улсад биеэ үнэлэх явдлыг хуулиндаа зөвшөөрсөн байдаг бөгөөд секс аялал эрчээ авсан аж. Ихэвчлэн АНУ болон Европын орнуудын иргэд тус улсаар секс аялал хийдэг гэнэ. 60,000-100,000 охид, бүсгүйчүүд биеэ үнэлдэг байна.

Доминикан

9 Камбож

Биеэ үнэлэхийг маш хатуу эсэргүүцэж, хуулиндаа хориглож заасан байдаг боловч секс аялал оршин тогтносоор байгаа юм. Ялангуяа хүүхдийн секс аялал маш түгээмэл байна. Онгон охидын бие маш өндөр үнэд хүрдэг тул ядуу эцэг эхчүүд хүүхдээ хүчээр бэлгийн харьцаанд оруулан, мөнгө олдог аж. Одоогоор энэ нь тус улсад хар сүүдэр нөмөргөж, хамгийн том тулгамдаад байгаа асуудал боловч дорвитой арга хэмжээ авч чадаагүй л байгаа юм.

Камбож

8 Нидерланд

Нидерланд улсын нийслэл Амстердам хот нь секс жуулчлалын дэлхийн төв гэгдэхээр газар юм. “Улаан дэнлүүний гудамж” хэмээх биеэ үнэлэгчдийн гудамж нь олон улсын жуулчдын заавал нэг ороод гардаг, бас ч болоогүй "хүссэн зүйлээ аваад буцдаг" газар гэнэ. Тус газарт нь олон төрлийн секс хэрэгслийн дэлгүүр байдаг аж. Мөн биеэ үнэлэхийг Амстердам хотод хуулиар хүлээн зөвшөөрдөг төдийгүй хамгийн гол нь аюулгүй секс хийхийг зөвлөдөг байна. Харин биеэ үнэлэгчдийн хоногийн үнэ нь нас, бие хаа зэргээс нь хамаараад 40-120 доллар байдаг аж.

Нидерланд

7 Кени

Тус улсад нүүрлэсэн ядуурлаас болж, биеэ үнэлэх явдал, секс аялал эрчээ авсан юм. Сургуульд сурч боловсрох насан дээрээ байгаа 12 настай охид биеэ үнэлж мөнгө олж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Бэлгийн боловсролын талаар мэдлэг багатай бяцхан охидын ердөө 60% нь л бэлгэвч хэрэглэдэг бөгөөд ДОХ болон бэлгийн замын халдварт өвчин маш ихээр дэлгэрсэн байдаг аж. Гэвч үүнийг үл харгалзан секс аялал хийхээр тус улсыг зорих хүмүүс их байдаг гэнэ.

Кени

6 Филиппин

Хэдийгээр хуулиндаа биеэ үнэлэх явдлыг хориглож, хүндээр шийтгэдэг боловч секс аялал нь өргөжин тэлсээр байгаа аж. 500,000 биеэ үнэлэгчтэй бөгөөд тус улсыг зорьж ирсэн хүмүүсийн 40-60% нь секс аялал хийх зорилготой байдаг юм. Мөн л ядуу зүдүү болон боловсрол нимгэн байдлаас болж охид бүсгүйчүүд нь биеэ үнэлж мөнгө олдог байна.

Филиппин

5 Колумб

Өмнөд Америкийн Колумб улс нь үзэсгэлэнт бүсгүйчүүдээрээ алдартай боловч секс аялал хөгжсөн гэдгээр нь хүмүүс бишгүй  мэднэ. Тус улсын биеэ үнэлэгч бүсгүйчүүд нь үзэсгэлэнтэй атлаа үнийн хувьд арай бага байдаг тул секс аялал хийгчид маш ихээр зорин ирдэг юм.

Колумб

4 Индонез

Насанд хүрээгүй хүүхдүүд секс хөдөлмөр эрхэлж байгаа нь Индонез улсад тулгараад буй томоохон асуудал аж. Биеэ үнэлэхийг хуулиндаа хатуу хориглосон боловч төдийлөн үр дүнгээ өгөөгүй байгаа билээ. Интернэтээр дамжуулан биеэ үнэлэгчдийг зуучилдаг бөгөөд үүгээрээ дэлхийн маш олон секс аялагчдийг улс руугаа татан авчирдаг байна.

Индонез

3 Испани

Европын улс орнуудын хамгийн их секс аялал хөгжсөн орон бол яалтчгүй Испани юм. Аялагчдын анхаарлыг ихээр татдаг зүйл бол биеэ үнэлэгчдийн гудамж аж. Тэнд халуухан бүсгүйчүүд үйлчлүүлэгчдээ хайн зогсох бөгөөд хаа саагүй секс хэрэгслийн дэлгүүр, буудлууд байрлана. Тус улсын үндсэн хуулинд ч мөн үүнийг хүлээн зөвшөөрдөг нь ийнхүү секс аялал хөгжих гол сэдэл нь болж өгсөн байна.

Испани

2 Бразил

Хараа булаам онгон дагшин байгаль, элдэв баяр наадам, өвөрмөц хоолны соёл, үзэсгэлэнт бүсгүйчүүдээрээ гайхагдан, олон олон жуулчдыг өөртөө татдаг тус улс нь секс аяллаараа ч мөн алдартай. Бразилд зөвхөн эрэгтэй секс аялагчид бус эмэгтэй аялагчид ч тоймгүй ихээр ирдэг. Хамгийн халуухан залуусын өлгий нутаг учир арга ч үгүй биз ээ.

Бразил

1 Тайланд

Тайланд улсыг секс аялал хамгийн ихээр хөгжсөн улс гэхэд гайхах зүйлгүй. Биеэ үнэлэх явдал хамгийн ихээр газар авсан улс юм. Эр, эм хэмээн ялгалгүй бүгд биеэ үнэлдэг бөгөөд үнийн хувьд хямд, биеэ үнэлэгчид маш их байдаг тул тус улсыг зорих секс аялагчид хэдэн мянга хол давна. Ойролцоогоор 3 сая гаруй хүмүүс биеэ үнэлдэг төдийгүй үүнд нь насанд хүрээгүй хүүхдүүд ихээр багтдаг нь харамсалтай.

Тайланд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()