Орон дотор тань олон сая хачиг үржиж байдгийг мэдэх үү? Тэгвэл үүнээс хэрхэн салах вэ?

Бүтэн өдөр ядарсны дараа орондоо орж амрах нь хамгийн сайхан амралт байдаг билээ. Тэгвэл таны оронд  түм буман бидний нүдэнд үл үзэгдэх маш жижигхэн хачиг байдаг гээд бодохоор л аймшигтай байгаа биз.  Хачиг нь нүдэнд харагддаггүй бөгөөд 6 долоо хоногийн турш амьдардаг хэдий ч гэрлийн хурдаар үрждэг байна. Ялангуяа 60%-ийн чийгшилтэй, дулаан газар ихээр үрждэг аж. Тэгвэл бид та бүхэндээ өнөөдөр энэхүү хачигтай хэрхэн тэмцэх талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Орон дотор тань олон сая хачиг үржиж байдгийг мэдэх үү? Тэгвэл үүнээс хэрхэн салах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрвээ ор дэрний даавуу болон хувцсаа ойр ойрхон угааж цэвэрлэхгүй бол хачиг үүсэх таатай нөхцөл бүрддэг байна.  Хэдийгээр аль хэдийн үхсэн ч тэд хортой хэвээрээ байдаг бөгөөд  харшил үүсгэх магадлалтай юм.

Хачигнаас ангижрах цорын ганц найдвартай арга бол их цэвэрлэгээ юм шүү.  Хачиг нь зөөлхөн, дулаан газарт дуртай. Тэд үс болон арьсны бичил элемэнтүүдээр хооллодог учир ор, дэр нь тэдний хувьд амьдрах, үржих нэн таатай нөхцөл болдог байна.

Гудсанд 2 сая орчим хачиг агуулагдах магадлалтай.

Орноос гадна хөшиг, буйдан, сандал, зөөлөн тавилга, тоглоом болон хивс, хивсэнцэр зэрэгт ихээр үрждэг аж. Тоос агуулдаг бүх л зүйл хачигны хувьд амьдрах таатай нөхцөл нь болдог байна.

 

1 Харшил үүсэх

Харшлын 44% нь хачигнаас үүсдэг гэдэгт та лав итгэхгүй дээ. Хэрвээ та тоосны харшилтай бол тоосон дээр нэмэгдээд хачиг маш их харшлыг үүсгэдэг гэнэ шүү.  Хачиг нь амьсгалын зам, арьс болон нүдний өвчин үүсэх гол шалтгаан болдог.

Хачигны хор уршгийн шинж тэмдэг бүтэн жилийн турш үргэлжилдэг бөгөөд ялангуяа намар, хаврын цагт харшилтай хүмүүст ихээр мэдрэгддэг байна.

Та хичнээн гудсаа сольсон ч гурван сарын дараа таны гудсан дээр дахин хачиг хуримтлагдах болно. Үүнээс гадна дэрэн дээр маш их хачиг хуримтлагддаг бөгөөд шинэ дэр авсан ч удалгүй 2 жилийн дараа таны дэрний жингийн 10% нь хачиг байна гэж бодохоор үнэхээр аймшигтай байгаа биз.

Хачиг нь амьдрахад таатай нөхцөл рүүгээ  шилжин нүүх чадвартай юм.

 

Нэг грамм тоосонд 2000 орчим хачиг байдаг гэвэл та итгэх үү?

2мг хачиг нь харшил үүсгэх шалтгаан болдог бол 10мг хачиг нь уушгины багтраа өвчин буюу бидний хэлж заншсанаар астма үүсгэдэг байна. Хачигнаас үүдэлтэй харшлын шинж тэмдгүүд нь:

- ойр ойрхон найтаах

- хамар битүүрэх

- хамар болон буйл загатнах

- үнэрлэх мэдрэмжээ алдах

- нүдний салст болон бүрхэвчний харшил

 

Эдгээр шинж тэмдгүүд илэрснээр сэтгэл зүйд ч мөн сөргөөр нөлөөлдөг ажээ. Жишээлбэл:

- нойрны асуудал \хурхирах\

- ядаргаа

- нойр хүрэх

- сэтгэл санаа огцом өөрчлөгдөх

- анхаарал сулрах

- толгой өвдөх

- найтаах, арьс үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.

Харшил үүсэх

2 Хүнсний сода

Хүнсний содын уусмал нь хачигтай тэмцэхэд гайхалтай аж. Хүнсний содыг хуурайгаар нь эсвэл усанд найруулж хачигтай тэмцэхэд илүү үр дүнтэй болох нь лабораторийн судалгаагаар 2001 онд батлагдсан байна. 20гр хүнсний сода нь 1м.кв газрыг 2 цагийн дотор хачигнаас салахад туслах болно.

Эрүүл мэндэд хоргүй.  Хүнсний сода нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд үүнийг ашигласнаар та амьсгалын замын гаж  нөлөөгүйгээр хачигнаас салж чадна.

Хачигны гадна талд байрлах хитин нь хүнсний содатай урвалд орж хор нь сулардаг байна. 

Хөгзрөлтийн эсрэг үйлчилгээтэй.  Хүнсний сода нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй учир хөгзрөлт үүсэхээс хамгаална. Мөөгөнцөр нь хачиг үүсэх таатай нөхцөл болдог учир хүнсний содыг ашигласнаар нэг сумаар хоёр туулайг буудахтай адил юм.

Хүнсний сода

3 Хэрхэн устгах вэ?

Ор болон гудсанд зориулж:  Ор болон гудсан дээрээ нэгэн жигд хүнсний сода цацах хэрэгтэй. 1мкв-т 20мг сода байхаар цацах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Энэ нь нэг хоолны халбага эсвэл 4 цайны халбагатай тэнцэнэ.

Нэг хүний оронд 35гр, хоёр хүний орон дээр 55гр хүнсний сода цацах шаардлагатай.

Хүнсний сода цацсаны дараа 2 цагийн турш боломжтой бол түүнээс ч их 4-8 цагийн турш байлгах хэрэгтэй. Илүү үр дүнтэй болгохын тулд ор болон гудсаа дээрээс нь бүтээх хучих шаардлагатай. Хэдий чинээ чанартай сода байна төдий чинээ үр дүн сайтай байдаг юм шүү.

Хэрхэн устгах вэ?

Хувцас угаахад: Хүнсний содыг усанд найруулж хэрэглэх нь үр дүн сайтай байдаг.  Ингэхийн тулд бүлээн усанд угаалгын нунтаг болон сода нэмж хийгээд сайтар уусгасаны дараа угаах зүйлсээ хийж дэвтээгээрэй. Ингээд хэсэг хугацааны дараа нь угаалгын машинаар эсвэл гараараа угаагаарай.

Тоос сорогч цэвэрлэх: Тоос сорогч нь хачигны үүр болдог.  Хивс, гудсаа хүнсний содаар цэвэрлэсний дараа үлдэгдлийг соруулж авах нь тоос сорогчин доторх хачигийг давхар устах болно.

Хэдийгээр хачгийг бүр мөсөн арилгаж чадахгүй ч та эдгээр аргуудаар амьдарч буй орчин болон хайртай гэр бүлээ аюулт амьтнаас хамгаалах боломжтой юм.

Хачигтай тэмцэх зөвлөгөө:

Өрөөгөө үргэлж цэвэр байлгах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

  1. Өрөөндөө өглөөгүүр 15 минут салхи оруулах
  2. Өрөөний чийгшил 50%-иас багагүй байх ёстой. Хэрвээ цонх цантаж байвал өрөө тань чийгшил сайтай байна гэсэн үг.
  3. Өрөөний болон шүүгээний хаалгаа хаах хэрэгтэй.
  4. Ор дэрнийхээ даавууг ойр ойрхон 60 градусын халуунд угаах шаардлагатай. Сард нэг удаа дэрээ угааж занших хэрэгтэй.
  5. Аль болох синтетик материалтай зүйлсийг сонгож хэрэглэ.
  6. Ор дэрнийхээ даавууг угаахдаа өрөөндөө сэгсрэх хэрэггүй бөгөөд шууд угаалгын машиндаа угаа.
  7. Гэртээ хивсээ гөвж болохгүй. 

Ийнхүү хялбар болон эрүүл аргыг ашиглаж хачигнаас салаарай. Мөн энэхүү аргыг бусадтайгаа хуваалцахаа мартуузай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()