Африкийн мисс бүсгүй Швейцарийн гоо сайхны компанийг шүүхэд өгчээ

Швейцарийн гоо сайхны бүтээгдэхүүнийг дэлхий нийтээр хамгийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнд тооцдог билээ. Гэвч Гвинейн өнгөт арьст гоо бүсгүй өөрийн нүүр царай, карьерыг сүйтгэсэн гэх шалтгаанаар тус улсын гоо сайхны компанийн эсрэг гомдол гаргасан байна. Тодруулбал, Makari De Suisse-ийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа Мариама Диалло (Mariama Diallo)-ийн арьсанд харшил үзүүлж, нүүрэн дээр нь аймшигтай батга шавжээ. Одоо тэр ихэнх цагаа гэртээ сууж өнгөрүүлэх болсон гэнэ. Африк эмэгтэй энэ компанийг шүүхэд өгсөн бөгөөд шүүхэд ялалт байгуулна гэж найдаж байна.

Африкийн мисс бүсгүй Швейцарийн гоо сайхны компанийг шүүхэд өгчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мариама Диалло бол Гвинейн мисс, Африкийн мисс зэрэг гоо бүсгүйн хэд хэдэн тэмцээний ялагч бөгөөд дэлхийн миссийн тэмцээний оролцогч байв. Тэрээр 2018 оны 1-р сараас Швейцарийн "Makari De Suisse" брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлснээс хойш түүний нүүрэн дээр тууралт гарч, гэрээсээ ч цухуйх аргагүй болгож орхижээ. 

Гвинейн уугуул 25 настай залуу эмэгтэй тэрээр одоо АНУ-ын Манхэттэнд амьдардаг. Учирсан энэ хохирол нь зөвхөн түүний гоо үзэсгэлэнд төдийгүй карьерт нь хор уршиг авчирсан тул тэрээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээ явуулдаг уг компанийг шүүхэд өгчээ. Загвар өмсөгчийн ажлын онцлогоос шалтгаалж гадаад төрх нэн чухал үүрэгтэй учир ийм нүүртэй болсон тэрээр 3 жилийн хугацаанд ажилгүй суусан гэв. 

Мариамагийн нүүрэн дээр тууралт гарч эхэлсний дараа тэрээр гомдол гаргаж, дээрх компанид хандсан байна. Үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд үйлдвэрлэгчид түүнд шинэ бүтээгдэхүүнүүд илгээсэн боловч арьс нь бүр ч дорджээ. Үүнээс болж загвар өмсөгч бүр мөсөн тэвчээр алдаж, заргалдахаар шийдсэн аж. 

Африк гоо бүсгүй Nike, Calvin Klein зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг байсан ч үзэшгүй муухай арьстай болсон тэрээр гэртээ суух болжээ. Шүүхэд хандахдаа Мариама арьсны асуудал нь ажилгүй болоход хүргэсэн болохыг дурдсан байлаа. Үүнээс гадна тэрээр сэтгэлийн хямралд орж, гэр бүл, найз нөхөд гээд гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаад байгаа юм.

Мариама дерматологич дээр байнга очдог болсон бөгөөд арьсныхаа өмнөх төрхийг нь бүрэн сэргээж чадаагүй ч багахан хэмжээгээр дээрдүүлж чаджээ. Гэхдээ арьсны өнгийг нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхэд өндөр зардал хэрэгтэй тул тэрээр буруутай компанийн зүгээс эмчилгээний зардлыг нөхөн төлж, ажилгүй болоход хүргэсэн хохирлыг ч мөн барагдуулахыг шаардаж байна. 

Тэрээр мөн Makari De Suisse компанийн чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүнээс болж хохирол амссан бүсгүйчүүдийг өөртэйгөө хамтрахыг уриалж байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()