Сансрын нисгэгчдийн тухай сонирхолтой баримтууд

2015-11-27, 01:29
20,324
Хүн бүр л багадаа сансарт нисч, од руу аялахыг хүсдэг. Ихэнхи хүмүүсийн хувьд энэ нь мөрөөдөл хэвээр үлдсэн ч сансар огторгуйн талаарх сонирхол нь ор мөргүй алга болдоггүй билээ. Та бүхний сониуч занг бага болов ч дарах үүднээс сансрын хөлгийн бүхээг дэх амьдралын сонин хачин, нууцын талаарх сансрын нисэгчдийн яриаг орчуулан хүргэж байна. Канадын Крис Хэдфилд, Америкийн иргэн Жерри Линенжер, Боб Кербим, Скотт Паразински, Өмнөд Солонгосын анхны сансарын нисгэгч Ли Со Ён нар сансарт ниссэн туршлагаасаа хуваалцаж байна.
Сансрын нисгэгчдийн тухай сонирхолтой баримтууд


1. Сансарт хүн бүрийн дотор муухайрдаг
Хэдфилдийн ярьснаар сансарын нисэгч бүрийн дотор муухайрдаг, энэ байдаг л зүйл бөгөөд сансарт нисэхийн төлөө ийм зэргийн зүйлийг тэвчих хэрэгтэй. Тэр өөрөө ч НАСА-гаас гаргасан бөөлжисний уутны улаан фен, ийм уутанд тусгайлан том алчуур уясан байх тул бөөлжсөний дараа нүүрээ арчин буцаагаад уутанд нь хийдэг гэнэ.



2. Сансрын хөлгөөс өмхий ханхалдаг
Хэдфилд мөн сансрын хөлөг дотор чухам яагаад өмхий ханхалдаг талаар ийн өгүүлэв. "Бие засах өрөө хөлгийн яг төв хэсэгт байрладаг. Хөлгийн доторх зай маш жижигхэний зэрэгцээ долоо хүртэлх хүн байх хэрэгтэй болдог. Долоон хүн зогсч, гадагш гарах боломжгүй, дотроо бие засах өрөөтэй гэр-машинаар хоёр долоо хоногийн турш аялна гээд төсөөл дөө.



3. Олон улсын сансрын станц огт үнэргүй
“Олон улсын сансрын станц дээр өнгөрүүлсэн таван сарын хугацаанд нэг ч  удаа  бусад хүмүүсийн байгааг мэдрээгүй” хэмээн Хэдфилд яриад үүний шалтгааныг агааржуулах систем сайтай, хөлгийн багийнхны тоо цөөнтэй холбоотой хэмээн үзсэн байна.



4. Тойрог замын “Мир” станц яг л булш шиг үнэртдэг
Сансрын нисгэгч Линенжер тойрог замын “Мир” станц дээр өнгөрүүлсэн өдрүүдийнхээ талаарх сэтгэгдлээ “Яг л эмээгийн булшин дотор орчихсон мэт мэдрэмж төрсөн. Чийглэг, эхүүн үнэртэй бас харанхуй.. ”



5. Бассейн дэх сургуулилт сансрын орчинтой огтхон ч хамааралгүй
Усан дор удаан тогтох сургуулилт хийх нь сансарт үйлчлэх жингүйдэх мэдрэмжинд дасахад тусладаг ёстой. Гэвч Керибын ярьснаар, жинхнээсээ жингүйдэх мэдрэмж нь үүнээс огт өөр гэнэ. “Сансарт хүний хөдөлгөөн илүү хөнгөн, амар болдог. Гэхдээ хөдөлгөөнөө удирдахад хэцүү” хэмээн тэрээр ярьжээ.



6. Анх жингүйдэж байгаа шинэ нисгэгчдийг “хөлд орж байгаа заанууд” гэдэг
“Тэд хамаг хүчээрээ юм мөргөх, толгойгоо цохих, цахилгаан, холболтын утсанд орооцолдох гэх мэт олон хөгжилтэй үйлдэл гаргадаг”  хэмээн сансрын нисэгч Паразински өгүүлэв.



7. Сансрын нисэгч алдаагаа мартах “эрхгүй”
Сансрын нисэгчид бие биенээ цаашлуулах, шоглохдоо тун гаргуун улс ажээ.  “Хүн бүр л нэг нэгнээ гоочлох өчүүхэн төдий сэжүүрийг өлгөн авах болно” хэмээн Кербим, Паразински нар баталлаа.



8. Хамгийн их бүтэлгүйтэл бассейны сургуулилтын үеэр тохиодог
Паразинскийн ярьснаар хэн нэг нь бассейн дэх сургуулилтынхаа үеэр дуулганыхаа холболтыг эвдсэн бол даваа гарагийн өглөөний хурал зөвлөгөөнөөр цуурсан дуулгыг бүгдэд харуулан бөөн шүүмж дэгдээдэг аж.



9. Тэд сансарт гэр бүлийнхнийхээ илгээсэн хөгжмийг сонсдог
Сансрын нисэгчдэд дэлхийгээс, гэр бүлийнхнийх нь илгээсэн хөгжмийг үргэлж сонсгодог. Кербимын охин л гэхэд аавдаа “Queen” хамтлагын дууг сонгосон бол Паразинскийн хүү аавынхаа сүүлийн нислэгийн үеэрх задгай сансар дахь аялалд нь зориулж “Оддын дайн”-ыг захиалжээ. Миний хүү Люк ... харин би Скайуокер хэмээн тэрээр хошигносон юм.



10. Сансрын нисэгчид бие биенээ хочоор нь дууддаг
Кербимыг хамт олон нь “Бимер” гэж хочилдог бөгөөд тэр ч энэ нэрэндээ дуртай. Харин Паразински “Дуги Хаузер эмч” гэдэг хочтой. “Тэгэхэд би дөнгөж анагаахын сургуулиа төгссөн, 12 настай хүү шиг харагддаг байв. Ингэж дуудуулах дургүй байсныг ч хэлэх үү ихэд уурладаг байлаа. Чухам тиймээс л энэ хоч насан туршид минь үлдсэн байх” хэмээн Паразински ярилаа.



11. Тэд үргэлж айдастай ажилладаг
Крис Хэдфилд сансарт харсан хамгийн аймаар зүйлээ од харвах гэв. “Дэлхий дээр байхдаа мэдэрдэг байсан шиг тэнгэрт гялалзсан, гайхалтай, үнэгүй салют биш. Энэ бол бултах аргагүй, чамайг хөнөөж мэдэх, хэзээ ч хамаагүй хөлгийг чинь мөргөж сөнөөх зүйл” хэмээлээ.



12. ОУСС дээр буухиа тэмцээн зохиогддог
Ли Со Ён нэг удаа Олон улсын Сансрын станц дээр зохиогдсон буухиа тэмцээнд оролцсон ажээ. Хөлгийн багийнхан хоёр хэсэгт хуваагдан бие биедээ дарцаг дамжуулан ийш тийш “нисэлдсэн” гэнэ.



13. Жингүйдэлд чимээ гаргахгүйгээр дөхөж очиж, нэгнээ айлгах амархан
Линенжер хүнд мэдэгдэлгүйгээр, сэмээрхэн ард нь очоод юм асуух дуртай нэгэн. Ингэхэд цаад хүн нь өөрөөс нь хумсын төдий ч айгаагүй мэт царай гаргах боловч нүд нь айдастай харагддаг хэмээн сайрхаад “Би юу ч болоогүй мэт царай гаргаж тайван гэгч нь холдоод, бахаа ханатал инээдэг” гэв.



14. Бие организм дэлхийн таталцалд дасахад хугацаа хэрэгтэй
Хэдфилд “Богино хугацааны нислэгийн дараа “толгой бага зэрэг эргэх”, булчин сулбайх гэх мэт тааламжгүй байдал илрэх ч бие бүхэлдээ хэвийн байх болно”



15. Сансарт удаан хугацааг өнгөрүүлсэн бол дэлхийдээ дасахад маш хүнд
Сансарт хагас жилийг өнгөрүүлсэн бол асуудал огт өөрөөр яригдах гэнэ. Хэдфилдийн ярьснаар сансарт хамгийн удаан хугацаагаар нисэх үедээ байнгын дасгал сургуулилт хийж байсны хүчинд л дэлхийдээ буцаж ирээд хэвийн амьдрахад нь тусалсан гэнэ. Учир нь удаан хугацаанд сансарт байсан нисэгчид дэлхийд буцаж ирэх үедээ тэнцвэрээ олох чадвараа бүрмөсөн алдсан байдаг аж. “Газардах үед ганцхан хүсэл төрнө. Энэ бол гуйвахгүй байх” гэж тэр хэллээ



16. Сансарт гарсан хүн өндөр болдог ч үр дагавар нь муу
Ли Со Ён сансарт гараад гуравхан цагийн дотор 2,5 см-ээр өсчээ. Харин дэлхий дээр буцаж ирээд мөн гурван цагийн дотор хэвэндээ орсон байна. “Тэр үед нуруу маш аймшигтай өвдөж байсан” хэмээн тэрээр дурссан юм.



17. Сансрын нисэгчдийн сэтгэл санаа тогтворгүйтдэг
Хэдийгээр Хэдфилдэд ийм зүйл тохиолдоогүй ч зарим сансрын нисэгчдэд хүмүүсийн шуугиан дасах болон анхаарлаа төвлөрүүлэхэд маш хүнд байдаг байна.  Өмнөд Солонгосын Ли Со Ёны хувьд анхны сансрын нисэгч гэсэн алдар хүндээ хүлээн зөвшөөрөх, дасан зохицоход маш хүнд байжээ. “Намайг сансарт анх нисэх хүртэл хэн ч таньдаггүй байсан. Харин дараа нь хаа ч явсан бүгд таних болсон” хэмээн тэрээр ярьжээ.



18. Сансарт нисэх нь ертөнцийг үзэх үзлийг орвонгоор нь өөрчилдөг
Линенжер дэлхий дээр эргэж ирээд ногоон өнгөнд дурлажээ. “Ногоон өнгө маш гоё бөгөөд тайвшруулах шидтэй. Би гэрийнхээ арын цэцэрлэгт навчис нь салхинд сэрчигнэх моддыг хараад сууж байхдаа үнэхээр аз жаргалтай болсон. Сансрын станцад өнгөрүүлсэн “хаалттай” экосистемтэй амьдрал нь түүнд манай дэлхий хичнээн эмзэг болохыг эргэцүүлэхэд хүргэжээ. “Сансраас дэлхий рүү харахад бас л нэг хаалттай экосистемийг олж харна. Ингэж шинэ өнцгөөс харах нь сансарт байхдаа олж авсан хамгийн шилдэг бэлэг юм” хэмээн тэрээр ярьсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()