Арал дээр амьдардаг гэр бүл

2013-03-19, 17:54
29,244
Хувьдаа аралтай хүн гэхээр таны бодолд ямар хүн орж ирж байна? Миний хувьд их мөнгөтэй, өөрийн арал дээрээ амран цагийг зугаатай өнгөрүүлж буй баян хүний дүр л буух болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ баян хүн бүр аралтай байдаггүй бололтой. Энгийн нэгэн иргэн арал эзэмшдэг тухай энэ нийтлэлд гарах болно. Ингээд арлын эзэнтэй танилцацгаая.
Арал дээр амьдардаг гэр бүл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Николсоны гэр бүл. Энэ гэр бүл "Шиантс" арлын эзэмшигчид бөгөөд 1920 оны үед зохиолч Комптон Макензийн арал байсан байна.



Тэгвэл энэхүү арлын цогцолборт юу багатаж байгаа бол? Энд ямар ч ой мод, завьны зогсоол, гол, элс байхгүй бөгөөд энэхүү газрыг диваажин гэж хэлбэл хэцүү л байх болов уу.



Голыг гатлах гарц байхгүй учир танд заавал завь хэрэг болно. Цорын ганц бодит зүйл бол тэдний амьдарч буй байшин нь юм байна. Тэд энэхүү байшинд амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг аж.



Байшин ердөө хоёр өрөөтэй бөгөөд хамгийн анх 1870 онд малчдад зориулан барьж байжээ. Бараг л зуун жил энэ байшин байсаар л байна.



Хэдийгээр дээврээр нь бага зэрэг салхи ордог ч төдийлөн тав тухад нөлөөлдөггүй аж. Тэд энэ байраа зуслангийн байшин мэт хэрэглэдэг бөгөөд амралтын өдрөөрөө, зуны урин дулаан цагт ирж байрладаг байна. Нэг хавар Адам байрандаа иртэл өвлийн хуй салхинд байшингийн хаалга нээгдэж байшин дотор эмх замбараагүй байдал үүссэн байсан гэнэ. Тэд жил бүр бага багаар байрандаа засвар хийдэг аж.



Хэрвээ та интернэт, телевизгүй байж чадахгүй бол энэ арал танд тохирох газар биш. Үүнээс гадна цэвэр усны хоолой гэж байдаггүй ч булгийн ус байдаг байна.



Адамын хэлж байгаагаар энэ газар орчин үеийн шаардлагад огт нийцэхгүй. Гэхдээ тайван амрах боломж бий гэжээ.



Бие засахын тулд бүгд “тэнгисийн түлхэлтийн төвийн бүсэд” очдог бөгөөд бохир бүхнийг ширүүн, догшин Атлантын далайн ус аваад явчихдаг байна.



Арал дээр тулгарч буй хамгийн гол асуудал нь Хархнууд юм байна. Их хархтай болсон шалтгаан нь цөөнгүй хэмжээний завь сүйрсэнтэй холбоотой аж.

Эдгээр амьтдаас хамгаалахын тулд харанхуй болсон үед хаалгаа онгорхой үйлдээлгүй хааж, хоол хүнсээ бүгдийг нь далд нуух шаардлага гардаг байна. Гэхдээ шөнийн цагаар хархны гүйлдэж буй чимээ дуулддаг байна. Нэг өдөр Адамыг сэртэл түүнрүү 18 см-ийн урттай харх хараад сууж байсан гэнэ.



Энэхүү арал 1937 оноос эхлэн Адамын ээмшил болсон бөгөөд тэр үед Адамын эцэг энэ арлыг 1400 доллараар худалдан авч байсан байна. "Хэдийгээр сул тал ихтэй ч хотын хөл хөдөлгөөн ихтэй амьдралыг бодвол энэ арал үнэхээр диваажин мэт санагддаг" -хэмээн Адам хэлжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()