Тао Порчон-Линч – 92 настай ер бусын эмэгтэй

Тао Порчон – Линч шиг хүмүүс биеэрээ ч тэр, сэтгэлээрээ ч тэр хэзээ ч хөгширдөггүй, гарцаагүй ирэх үхлээс ч Айдаггүй, амьдралын агшин хором бүрийн гоо сайхныг бусдаас илүү мэдэрдэг байх. Сүүлчийн 70 жилийн турш йогоор тасралтгүй хичээллэж байгаа энэ эмэгтэйг хүмүүс хэзээ ч 92 настай гэж хардаггүй гэж хэлжээ. Тао нь йогоор үнэхээр сэтгэл зүрхээрээ хичээллэдэг бөгөөд Энэтхэг, Франц болон АНУ- зэрэг орнуудын оюутнуудад 45 жилийн турш йогийн хичээл зааж байгаа юм байна. Түүнчлэн энэ эмэгтэй 87 настайгаасаа эхлэн цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө чөлөөт цагаараа бүжиглэх дуртай болжээ. Ингээд нэгэн ер бусын эмэгтэйн фото агшнуудаар танд гэрэл гэгээ нэмж байна. Хүн цаг хугацааны өмнө өтөллөө ч гэсэн өөрөө хичээн хөдөлмөрлөж, зөвөөр замнавал хүүхэд ахуй цаг шигээ гэрэл гэгээтэй, эерэг эрч хүчийг бусдад хэдэн насандаа ч бэлэглэж болдогийн нэгэн урам сэргээсэн жишээ бол Тао Порчон-Линч авхай юм.

Тао Порчон-Линч – 92 настай ер бусын эмэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (14 фото)
Хэдийгээр Тао –гийн хөдөлгөөн бүр нь хөнгөн шингэн харагдаж байгаа ч тэрээр бусад нас дээр гарсан хүмүүсийн адил асуудалтай тулгарч байжээ. Тэрээр 87 настайдаа хүнсний дэлгүүрээс гарч явахдаа унаж, түнхээ хугалсан байна. Тэрээр бусдын адил хиймэл түнх суулгах мэс засалд оржээ. Энэ төрлийн хагалгааны дараа ихэнхи хүмүүс үлдсэн насаа орноосоо босолгүй өнгөрүүлдэг гэдгийг бид мэднэ. Гэвч Тао эмчийн зөвлөгөөг эсэргүүцэж, бие нь дээрдэж эхэлмэгц, буюу хагалгаанд орсноосоо хойш нэгхэн сарын дараа бүжгийн танхимд очин, тэр өдрөөсөө эхлэн бүжгээр хичээллэх болжээ.


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)

Тэрээр түнхийг нь эмчилж өгсөн эмчид өөрийнхөө лянхуа суултаар суугаад, биеийн жингээ гар дээрээ өргөж  байгаа зургийг явуулаад, доор нь: “Та намайг яаж ч хориод нэмэргүй гэдгийг л би танд хэлэх гэсэн юм”- гэж бичээд илгээжээ.


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)

Өнөөдөр 92 настай Тао Нью-Жерси, Нью-Йорк, Пуэрто Рико – д зохиогддог бүжгийн тэмцээнүүдэд 23 настай партнёртойгоо оролцдог. Түүнийхээ хажуугаар тэрээр долоо хоногт 12 удаа йогийн хичээл заадаг байна.


www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)
Тао нь ажил амьдралын гараагаа Францид жүжигчний мэргэжлээр эхлүүлсэн. Тэрээр баримтат киноны зохиол бичдэг байжээ. Одоо Тао Нью-Йорк-т суурин амьдардаг бөгөөд дэлхий даяар аялж, шинэ залуу үеийнхэнд бие болон сэтгэлийн ариуслыг йогоор дамжуулан зааж сургах үйлсэд хүчин зүтгэж байна.


www.caak.mn (14 фото)

www.caak.mn (14 фото)


www.caak.mn (14 фото)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()