Нидерланд залуу байшин доороосоо тамлан зовоодог өрөө олжээ

Нидерландын цагдаа нар Роттердамын өмнөд хэсэгт байрлах байшинд нэгжлэг хийж яваад нууц тамлах өрөөг олжээ. Тус өрөөнд шүдний эмнэлгийн сандал, гав болон хүн тамлах хэрэгслүүд олдсон байна. Энэхүү өрөө нь Европ даяар 800 гаруй гишүүнтэй ЭнкроЧат гэх гэмт хэргийн сүлжээнийхэнд харьяалагддаг байсан аж. Цагдаа нарыг энэхүү ажиллагаа 2 сарын турш үргэлжилсэн бөгөөд хэдэн зуун аллага, хүн хулгайлсан гэмт хэргийг амжилттайгаар таслан зогсоосон байна.

Нидерланд залуу байшин доороосоо тамлан зовоодог өрөө олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тухайн өрөө дуу тусгаарлагчтай байсан бөгөөд өрөөний голд шүдний эмнэлгийн сандал болон бахь, мэс заслын хутга гэх мэт хэрэгслүүд байсан байна.

Өвсний хайч, хөрөө зэрэг хохирогчийг тамлаж болох хэрэгслүүд өрөөнөөс олдсон бөгөөд шал болон ханыг нь гаднаас камераар харагдахаас сэргийлэн цайраар бүрсэн байжээ. 

Гав болон дөнгө өрөөний шал болон таазанд холбоотой.

Мөрдлөгийн үеэр бүрсгэр дүрстэй камер олсон ба Францын цагдаа нар гэмт хэрэгтнүүдээс хурааж авсан утаснаасаа уг камерны тухай мэдээллийг олж авсан байна.

Цагдаа нар маш том хэмжээтэй гэмт хэргийн сүлжээг илрүүлж чаджээ. Ажиллагааны үеэр 54 сая поунд (200 триллион гаруй төгрөг) бэлэн мөнгө, 77 галт зэвсэг, 2 тонн хар тамхи хураан авчээ.

Барилгад байсан 6 өрөөг шорон маягаар ашигладаг байсан бол нэг нь тамлах зориулалттай гэнэ.

Хууль цагдаагийн хүчнийхэн хурааж авсан утаснаасаа олж авсан мэдээллийнхээ ачаар 200 гаруй сэжигтнүүдийг баривчлаад байгаа аж.

Ажиллагаа 2 сарын турш үргэлжилж олон тооны цагдаагийн хүчнийхэн оролцсон бөгөөд үүний ачаар 200 гаруй хүний хулгай болон аллагын хэргийг таслан зогсоож чаджээ. Мөрдөн байцаалт одоогоор үргэлжилсээр байгаа юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()