1
Эсрэг цэнэгүүд таталцдаг
Бид олон жилийн турш эсрэг төрлийн хүмүүс нэгнээ нөхөж, хамгийн төгс тохирдог хэмээн итгэсээр ирсэн билээ. Гэхдээ энэ нь ор үндэсгүй худал зүйл аж. Харин ч эсрэг төрлийн хүмүүс нь ойлголцож чадахгүй хөндийрөх нь элбэг байдаг бол ижил зан араншинтай хүмүүс илүү сайн ойлголцож, хамт байж чаддаг гэнэ.
2
Би бүхнийг өөрчилж чадна
Хэрвээ та одоог хүртэл хайртай хүнээ өөрчилж чадна гэж итгэж байгаа бол харамсалтай байна. Ялангуяа хүний зуршил, хүсэл сонирхлыг өөрчилнө гэдэг бүтэшгүй зүйл. Таны хэзээ ч өөрчилж чадахгүй зүйл бол тухайн хүний: хандлага, үнэ цэнэ, ааш зан, хүсэл сонирхол, хобби зэрэг юм.
3
Гэрлэхээсээ өмнө хамт амьдрах нь нэгнээ таних боломж үүсгэдэг
Бие биедээ хайртай болсон хосууд аль болох хурдан хамт амьдрахыг хүсдэг. Тиймдээ ч хурим болохоос өмнө нэг дор орж, бие биенээ илүү таних боломж хэмээн үүнийгээ тайлбарладаг. Гэхдээ нэгнийгээ таних гэж хамт амьдрах нь тийм ч зөв арга биш аж. Хамт амьдарч эхэлснээр, тэд хурим хийх нь тийм ч чухал биш гэж бодож эхлэх төдийгүй албан ёсны эхнэр нөхөр болоогүй тул хамт байгаа нь утгагүй санагдах, аав ээж нь үүнийг ойлгохгүй байх гэхчлэн олон асуудал урган гардаг. Цаашлаад нэгэнт л хамт амьдраад эхэлчихсэн хүмүүс хүчээр хурим гэгч зүйлд баригдсан мэт санагдаж, ямар ч хувийн амьдралгүй болж эхэлнэ. Тиймээс хосууд хэн хэн нь бэлэн болж, шийдвэр гаргасан цагтаа л хуримаа хийх тухай бодолцож, нухацтай авч үзэх хэрэгтэй.
4
Өөрт төгс тохирох нэгнийг хайх
Бид хэзээ ч өөрсдийнхөө санаанд 100 хувь нийцэх нэгнийг олж чадахгүй. Харин хайрлаж дурласан хүмүүс нэг нэгэндээ уусч, бүхнийг адилхан сэтгэж эхэлдэг байна. Тиймээс төгс нэгнийг гарч ирнэ хэмээн хүлээж, ганц бие явахын оронд, өөр хэн нэгэнтэй уулзаад үзээрэй.
5
Хайранд дуусах хугацаа гэж байдаг
Ихэнх хүмүүс хайр дурлалыг хэдхэн жилийн дараа үгүй болж, энэ нь зүгээр л үгнээс хэтрэхгүй гэж боддог. Тэгвэл Нью Йорк хотын нэгэн их сургуульд хийгдсэн судалгаанаас үзэхэд хайр дурлал 10-29 жилийн турш үргэлжилдэг хэмээжээ.
Үүрд мөнхийн хайр гэж байхгүй хэмээдэг ч, хосууд нэгнээ насан туршдаа хүндэлж, асуудлаа хуваалцан, бүхий л зүйлсээ ярилцаж байхыг "хайр" гэж нэрлэхгүй гээд яах билээ.
6
Анхны харцаар дурлах
Анхны харцаар дурлана гэдэг нь ердөө л цуурхал төдий зүйл юм. Тухайн хүнийг харах төдийд хайр ялгарах ямар ч боломжгүй бөгөөд дор хаяж 40 секунд шаардагдана. Эмэгтэйчүүд царайлаг залууг хараад, 40 секунд болсны дараа түүнд дурлах эсэхээ шийддэг байна шүү.