Таныг аз жаргалд хөтлөх 10 арга

Зэн буддизмын арга нь Монголоор бол Даяан, хятад хэлээр Чань хэмээгддэг боловч Зэн хэмээх япон дуудлагаараа дэлхий дахинд алдаршжээ. Зэнг хамгийн товчоор тайлбарлавал, ямар нэгэн бурхан шашны судар номыг дагалгүй, агшин зуур гэгээрэлд хүрэх тухай номлол хэмээн ойлгож болно. Мөн зөвхөн одоо үедээ амьдарч, бүх зүйлийн жинхэнэ мөн чанарыг танин, айдасгүй амьдрах урлаг билээ. Аливаа зүйлсийг бодитоор хүлээн авч сурвал таны амьдрал гайхалтай өөрчлөгдөх болно. Ингээд доорх аргыг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй!

Таныг аз жаргалд хөтлөх 10 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  1. Яг одоо амьдарч эхэл. Ирээдүйдээ зориулан бэлдэх хэрэггүй. 
  2. Аль болох их алдаа хий. Гэхдээ нэг алдаагаа ахин давтаж болохгүй.Тэгвэл та өсөж дэвжинэ.
  3. Жинхэнэ амьдралын мэдрэхийг хүсвэл бусдыг болон өөрийгөө байгаагаар нь хүлээн авч сур. 
  4. Хэрэв хүнд дурлавал түүнийхээ хувийн амьдралд бүү оролц. Дотоод ертөнцийн хил хязгаарыг нь тайван байлгаж, бүү зөрч.
  5. Хэрхэн хайрлуулах талаар бодохоо больж, өөрөө бусдыг хайрлаж эхэл. Хайрыг зөвхөн өгч байж л авдаг юм шүү.  
  6. Чи амьдрах хэрэгтэй гэдгээ мартаж, амьдралдаа огт хамаагүй зүйлсээр хөөцөлдсөнөөс болж хорвоогийн бүх зовлон ирдэг.
  7. Эрх чөлөө хамгийн үнэтэй зүйл. Хэрвээ танд эрх чөлөө өгөхгүй байвал тэр чинь хайр биш.
  8. Хүнийг өөр хэн нэгэн шиг байхыг номлодог. Энэ номлолыг бус өөрийн хүслийг дагаж амьдар. 
  9. Хэрвээ та баян бол энэ тухайгаа бодох эсвэл бардах хэрэггүй. Хэрвээ та ядуу бол үүндээ эмзэглээд хэрэггүй.
  10. Хэрвээ чамаас асуудлууд салдаггүй бол зүгээр л тэдгээрийг ойлгож, хүлээн авах гээд үз, тэгвэл бүх асуудал чинь алга болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()