Гавьяа нь эмчид, гэм нь сувилагч нарт...

Бидний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд цаг наргүй хүчин зүтгэдэг сувилагч нарын ганц зовлон нь аливаа үйл явдал, хэн нэгний хэцүү зан авирыг тэсэх тэвчих гэнэ шүү. Эмнэлгийн байгууллагын хамаг ажлыг нугалдаг хэрнээ урмын үг, магтаал сайшаалыг ховорхон сонсдог тэдэндээ зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

Гавьяа нь эмчид, гэм нь сувилагч нарт...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэдний хувьд тушаах дуртай эмч, ааш муутай өвчтөний амнаас гарсан сайхан муухай бүхий л төрлийн үг хэллэгийг сонссоор бүр дөжирчихсөн байдаг гэлтэй. Гэсэн ч сувилагч нарыг чухам ямар үгс хамгийн ихээр бухимдуулдаг болохыг эрдэмтэд судалсан бөгөөд энэ удаагийнхаа нийтлэлээр тус судалгааны үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдэж авцгаая. 

 

1 Сайн байна уу? Сувилагч аа

Сувилагч нар хүүхэлдэйн кино, уран сайхны кинон дээр гардаг шиг эрчүүдийн нүдийг унагасан том хөхтэй, тачаангуй хүүхнүүд биш учраас тэдэн рүү шалиг харц шидэж яриа өдөхөд тэд дургүй байдаг. Угтаа бол сувилагч бусдын амь насыг аврахын тулд л энд  байгаа шүү дээ.

Сайн байна уу? Сувилагч аа

2 Та нар зөвхөн эмчтэй л болздог уу?

Байнга дарамттай, завгүй ажилладаг сувилагч нар яаж биеэ тоосон эмч нартайгаа болзох болж байна аа? Өдрийн 12 цагийг хамтдаа өнгөрүүлэх нь хүмүүсийн хоорондын харилцааг батжуулдаг ч хайрын оч үсрэхэд арай л хангалтгүй болов уу. 

Та нар зөвхөн эмчтэй л болздог уу?

3 Сувилагчийн ажлыг эмнэлгийн шоу  нэвтрүүлгээр төсөөлж явдаг

Сувилагчийн өдөр тутам хийдэг ажлыг эмнэлгийн шоу нэвтрүүлэгтэй адилхан амархан мэтээр төсөөлж явдаг  хүмүүс тэдэнд таалагддаггүй байна. Бодит байдал дээр эрүүл мэндийн системийн хамгийн тулгуур суурь нь сувилагч нар байдаг шүү дээ. Тэд эмч нарын үлдээсэн бүхнийг цэвэрлэж, эмхэлж цэгцлэн, өвчтөнгүүдийг харж асарч байдаг тул үргэлж л завгүй байдаг билээ. 

Сувилагчийн ажлыг эмнэлгийн шоу  нэвтрүүлгээр төсөөлж явдаг

4 Сувилагч нар эмч нарын тушаалаар ажилладаг

Сувилагч нар сувилагчтайгаа л ажилладаг. Эмч нар өвчтөнгүүдэд онош тавьж, харин сувилагч нар эмч нарын тавьсан оношийн дагуу тэдний биеийн байдлыг сайжруулж, амь насыг нь аврахын тулд олон цагаар ажиллаж байдаг. Сувилагчийн хийсэн үйлдэлд бусад сувилагч нар л хариуцлага хүлээдэг байна. 

Сувилагч нар эмч нарын тушаалаар ажилладаг

5 Сувилагч хааччихдаг байна аа?

Урьдчилан таамаглахын аргагүй осол, онц аюултай нөхцөл байдал гээд л олон янзын хэрэг явдалд сувилагч нар зайлшгүй оролцох ёстой учраас тэд заримдаа тасгийнхаа өвчтөнүүдийг орхиж явахаас өөр аргагүй болдог. Тийм учраас гэдэс базалсны төлөө сувилагчийг алга байна хэмээн бухимдах нь үнэн хэрэгтээ жаахан утгагүй юм. 

Сувилагч хааччихдаг байна аа?

6 Надад эм авчраад өгч чадна тийм ээ?

Бид сувилагч нарыг шууд л эмийн агуулах руу ороод хүссэн эмээ аваад гараад ирдэг гэж боддог. Ар гэрийнхэн, найз нөхөд нь түүнийг өөрийнхөө сувилагчийн лицензийг алдах эрсдэлтэй гэдгийг нь ч мэдэлгүйгээр хүссэн эмээ түүнээс авахыг л урьтал болгодог байна. Ихэнх сувилагч нар эм авч чадаж магадгүй ч заримынх нь хувьд энэ бол үнэхээр ноцтой асуудал байдаг гэдгийг ухамсарлах нь чухал юм. 

Надад эм авчраад өгч чадна тийм ээ?

7 Сувилагч ер нь юу хийдэг юм бэ?

Сувилагч нарт хийдэггүй зүйл гэж байхгүй ээ. Тэд өвчтөнүүдийг асарч, бүртгэл хөтлөн, эмчийн өгсөн эмчилгээг цээжлэн өвчтөн бүрт тохирсон эмчилгээг хийж, асаргааны төлөвлөгөө боловсруулан, чиг үүргийн дагуу ажиллаж, онцгой нөхцөл байдалд арга хэмжээ авч, бусдыг тайвшруулж, эмчийн хийх дургүй байгаа "бохир ажил"-ыг дуусгадаг байна. 

Сувилагч ер нь юу хийдэг юм бэ?

8 Би чинь ердөө л нэг сувилагч

Би чинь зүгээр л нэг сувилагч шүү дээ гэж бодох нь буруу юм. Өөрийгөө битгий ингэж доогуур үнэл. Эрүүл мэндийн системийн ганхашгүй бат суурь нь сувилагч бүсгүй та юм шүү дээ. Өөрөөрөө үргэлж бахархаж байгаарай. 

Би чинь ердөө л нэг сувилагч

9 Хэн ч сувилагч болж чадна

Хүн бүр 20 өвчтөнтэй ажиллаж, тэдний эмчилгээг цаг хугацаанд нь хийж, тэмдэглэл алдаагүй хөтөлж, яаралтай үед ухаалаг арга хэмжээ авах сүйхээтэй байдаггүй. Сувилагчийн ажлыг зөвхөн барьц алддаггүй, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй хүмүүс л хийж гүйцэтгэж чаддаг билээ. 

Хэн ч сувилагч болж чадна

10 Чи яагаад эмч болоогүй юм бэ?

"Чи яагаад эмч болоогүй юм бэ?", "Чи эмч болохыг хүсдэггүй юу?", "Анагаахын сургууль их хүнд байсан уу?" гэх зэргээр олон янзаар асууж үл хүндэтгэсэн өнгө аясыг мэдрүүлдэг нь сувилагч нарт огтхон ч таалагддаггүй байна. Хэрэв та эмчийг сувилагчаас илүү гэж бодож байгаа бол эндүүрч байна шүү. Сайн эмчийн ард илүү чадварлаг сувилагч ямагт бат зогсож байдаг гэдгийг бүү мартаарай. 

Чи яагаад эмч болоогүй юм бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()