Таны шампунь дотор юу агуулагддаг вэ?

Шампунь дээрх шошгыг харж, сонголтоо хийх гэдэг тийм ч зөв сонголт биш гэдгийг хэлэх нь зүйтэй бөгөөд найрлаганд нь таны үсэнд тустай бүтээгдэхүүн байхгүй байхаас гадна харшил үүсгэгч бодис байх магадлалтай. Тиймээс маркетингийн ажилчдын заль мэхэнд хууртахгүйн тулд савалгаан дээрх “найрлага”-ыг уншиж ялгаж сурах хэрэгтэй. Ингээд энэ нууцаас бид танд хүргэе.

Таны шампунь дотор юу агуулагддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ус

Шампунийн найрлагад төдийгүй бусад гоо сайхны бүтээгдэхүүний үндсэн найрлагад ус багтах нь энгийн үзэгдэл. Ус нь аливаа бодисыг тэнцвэржүүлж, бусад бодистой нэгдүүлж, шаардлагатайг тунг гаргаж авахад тустай.

Ус

2 Лауретсульфат

Ихэнх шампуний найрлагад ордог бөгөөд гол хөөсрүүлэгч, тослог болон хирийг арилгагч бодис юм. Хямдхан үнэтэй учир үйлдвэрлэгчид уг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрмэлздэг.

Өндөр концентрацитай сульфат удаан хугацааны туршид арьстай урвалд орсноор арьс хуурайшиж, үрэвсэх магадлалтай. Гэхдээ шампунийг удаан хугацааны турш үсэн дээрээ байлгадаггүй учир шампуний найрлагад сульфат байвал битгий санаа зовоорой.

Лауретсульфат

3 Парабен

“Парабен” гэх нэршил ихэнхдээ аюултай зүйл гэх сэтгэгдлийг төрүүлдэг. Удаан хугацааны туршид энэхүү бодисыг хавдрын эх үүсвэр гэж үзэж байсан ч эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдах парабен болон хавдар үүсгэдэггүй болохыг батласан байна. Тиймээс “парабен” агуулаагүй шампунь хайх гэсний хэрэггүй.  Аливаа бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд парабен нэмж хийдэг.

Парабен

4 Силикон

Гадны сөрөг нөлөөллөөс үсийг хамгаалж, илүү гялалзсан, торгомсог болоход тусална. Гэхдээ силикон хүн бүрт тохирдоггүй. Хэрвээ шампунь хэрэглэсний дараа таны толгой хуурайшиж, загатнаж байвал шампунийхаа найрлагыг нэг уншаад үзээрэй. Силикон нь харшил үүсгэх магадлал өндөртэй байдаг.

Силикон

5 Жимсний хүчил

Тослог ялгарах үйл явцыг тэнцвэржүүлж, үсийг удаан хугацааны турш цэвэр байхад тусална. Үүнээс гадна тослогийг тэнцвэржүүлдэг учир хагны эсрэг үйлчилгээтэй.  Гэхдээ силиконтой адил болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд хэт мэдрэг арьстай хүмүүст харшлах магадлалтай.

Жимсний хүчил

6 Спирт

Арьсыг хатааж, ариутгах үйлчилгээтэй. Гэхдээ тослог ялгарахад нөлөөлөхгүй учир хэт их спирт агуулсан шампунь хэрэглэх гэсний хэрэггүй бөгөөд зарим тохиолдолд хэт тослог арьсыг ч хатаах магадлалтай. Этанол, метанол, этилийн эсвэл метилийн спирт шампуньд агуулагдаж байвал худалдаж авах эсэхээ сайн гэгч нь бодоорой.

Спирт

7 Кетоконазол/климбазол/хус модны шүүс

Энэ нь хагны эсрэг үйлчилгээтэй бөгөөд хаг үүсгэхэд нөлөөлдөг мөөгөнцрийг арилгадаг юм. Хагны эсрэг эмчилгээ хийх гэж буй тохиолдолд дээрх бодисуудын аль нэгийг агуулсан шампунийг сонгох хэрэгтэй. Тиймээс үсэндээ зориулсан ямар нэг эмчилгээ хийх гэж байгаа бол трихологичид хандаж зөвлөгөө авсан нь зүгээр.

Кетоконазол/климбазол/хус модны шүүс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()