Хятадын хууль бус уурхай дахь төсөөлөлд буумгүй хүнд амьдралыг харуулсан зургууд

Гэрэл зурагчин Куан Хюмин (Kuang Huimin) хятадын уурхайчдын бодит амьдралыг гэрэл зургийн хальснаа баримтжуулан үлдээхэд карьерийнхаа бараг хорин жилийг зарцуулжээ. Олон хот, суурингуудын ойролцоох бичил уурхайнуудад ажилладаг хүмүүс ихэвчлэн төвөөс алслагдсан, уулархаг нутгаас ирсэн ядуу тариачид байдаг аж. Тэдэнд аюулгүй ажиллагааны баталгаа байхгүй хэдий ч ар гэрээ тэжээхийн тулд ийнхүү амь нас, эрүүл мэндээ золионд гарган ажилладаг байна. 

Хятадын хууль бус уурхай дахь төсөөлөлд буумгүй хүнд амьдралыг харуулсан зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Куан Хюмин эдгээр зургуудынхаа дийлэнхийг нь Хунань мужийн хуучин уурхайд авчээ. Гар аргаар олборлогчид ихэвчлэн Сычуань, Гуйжоу, Хубэй зэрэг уулархаг хөдөө нутгаас амьдралаа сайжруулахаар Хунанийг зорин ирсэн байдаг гэнэ. Гэвч замбараагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болоод Хятадын бичил уурхайнуудад осол аваар бараг өдөр бүр тохиолддог аж.

Хюмин өөрийн гэрэл зургуудаа олон нийтэд түгээж, хөдөлмөрийн хүнд орчинд ажиллаж буй уурхайчдын нөхцөл байдлыг эрх баригчдад харуулж,  бичил уурхайчдад бага ч болов тус нэмэр болохыг хүссэн  гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()