Хүний биеийн хорт бичил биетийг устгагч 400 гаруй төрлийн бодис агуулсан жор!

2018-03-25, 16:50
4,163

Зөгий балт ургамалаас ялгарах амтат шүүсийг цуглуулж сархиагтаа боловсруулан хадгалсан бүтээгдхүүнийг ЗӨГИЙН БАЛ гэнэ. Зөгийн баланд 18 хувийн ус, 80 хувийн глюкоз, фруктоз байдгаас гадна цардуул, уураг А, В, С витамин, янз бүрийн хорт бичил биетийг устгагч нийтдээ 400 гаруй төрлийн бодис агуулагдсан байдаг. Тиймээс зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн эсэргүүцэл сайжируулах, тайвшруулах болон түлэнхий шарх зэрэг олон төрлийн өвчин анагаахад хэрэглэдэг байна.

Хүний биеийн хорт бичил биетийг устгагч 400 гаруй төрлийн бодис агуулсан жор!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Найрлагаараа хүний цусны плазмтай ойролцоо тул бие махбодид 98 хувь шингэдэг. Цэвэр зөгийн балыг хүнс, биологийн идэвхит чанартай гэж үздэг ба хүнсэнд хэрэглэснээр эрүүл мэнд сайжирч, нөхөн сэргэлт явагдаж бидний бие махбодийг анагаадаг байна.

 

1 Эрч хүч нэмэгдүүлнэ

Зөгийн бал нь дасгал сургуулилтын өмнө болон дараа хэрэглэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Учир нь зөгийн бал нь бусад нүүрс усны адил цусан дахь сахарын хэмжээг гэнэт бууруулдаггүй бөгөөд хүч чадал, хурд, тэвчээрийг нэмдэг гэнэ. Иймээс сахартай газтай ундаа ууж байхын оронд нэг халбага зөгийн балыг талхтай холиод идээд үзээрэй. 

Эрч хүч нэмэгдүүлнэ

2 Өөх шатаах

Эрч хүч нэмэгдүүлээд зогсохгүйгээр барахгүй илүүдэл өөхөө шатаахад тань зөгийн бал тус болно.  "Hibernation Diet" дэглэмийг санаачлагч Майк МкИннес (Mike McInnes)-ийн зөвлөснөөр унтхын өмнө 1 амны халбага зөгийн бал идсэнээр өөхөө шатаах боломжтой байна. Үүний учир нь зөгийн бал нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, стрессийн гормоныг багасгадагт оршдог. 

Өөх шатаах

3 Шарх, түлэгдэлт эмчлэх

Манука болон далдуу зөгийн бал нь шарх сорви, түлэгдэлт эдгээхэд хамгийн тохиромжтой ажээ. Найрлагандаа антибиотик ихээр агуулсан байдаг учраас үрэвсэл үүсэхээс сэргийлдэг. Шархан дээрээ цэвэр зөгийн балыг шууд түрхээрэй. 

Шарх, түлэгдэлт эмчлэх

4 Ханиад намдаах

Орондоо орохоосоо 30 минутын өмнө 2 амны халбага зөгийн бал идэх нь шөнө ханиалгахаас сэргийлнэ. Энэхүү арга нь 1-ээс дээш настай бүх хүүхэд болон том хүнд тохиромжтой, ямар нэг сөрөг нөлөөгүй арга юм. 

Ханиад намдаах

5 Дотор муухайрах

Зөгийн балыг лимонтой хольж хэрэглэн дотор муухайралтыг намдаах боломжтой. Жирэмсний хордлогын үед мэдэж байх аргуудын нэг бол яах аргагүй энэ. Шинжлэх ухааны талаасаа бол лимоны астриген нь ходоодон дахь хорт бодисыг ялгаруулдаг. Харин зөгийн бал нь ялгарсан хорт бодисыг биеэс гаргах үүрэгтэй байна. 

Дотор муухайрах

6 Цусны даралтыг бууруулах

Олигосахарид хэмээх онцгой төрлийн нүүрс ус зөгийн баланд их хэмжээгээр агуулагддаг. Уг нүүрс ус нь мөн антиоксидант хэлбэрээр цусны даралтыг бууруулахад онцгой нөлөөтэй. Хэрвээ таны даралт ихэддэг бол өдөр тутам ууж буй цайндаа нэг амны халбага зөгийн бал хутгаж хэрэглэхийг зөвлөж байна.

Цусны даралтыг бууруулах

7 Хаг арилгах

Хаг, үс уналт, халзралт зэрэгт хамгийн тохиромжтой, үр дүнтэй эм бол зөгийн бал. Зөгийн балны халдварын эсрэг антиоксидантуур их хэмжээтэй байдаг. Халуун бүлээн усанд зөгийн бал хутгаад үсэндээ болон хуйхандаа түрхэнэ. 3 цаг байлгаж байгаад бүлээн усаар зайлж угаана. Хагаа арилтал өдөр бүр уг эмчилгээг хийж болно. Харин хуйхаа эрүүл байлгахыг хүсвэл 7 хоногт нэг удаа зөгийн бал хуйхандаа түрхээрэй. 

Хаг арилгах

8 Унтаж амрах

Зөгийн баланд бага зэргийн магни агуулсан давс хийгээд идэхэд маш бөх бат унтдаг байна. Магнитай давс нь стрессийн гормоны ялгаралтыг багасгадаг бол зөгийн бал нь элэгний үйл ажиллагааг дэмждэг. 5 амны халбага зөгийн балыг 1 амны халбага давстай хутгаад шилэн саванд хийж хадгална. Орой бүр үүнээсээ 1 амны халбагыг хэлэн дороо тавьж иднэ. 

Унтаж амрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()