1
Толгойдоо орж ирсэн бүгдийг бичих
Хэрвээ та стресстэж, уур бухимдлаа дарж чадахгүй байвал, цаас бал авч хүссэн бүхнээ бичээрэй. Толгойдоо орж ирсэн бодол бүрийг бичиж, юу таныг хамгийн ихээр бухимдуулж байгааг ч мөн тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр таны асуудлууд замхран алга болж, тайвшрах аж. Мөн толгойд байсан бүх сөрөг бодлууд үргэж, одоо л нэг тайван амьсгалах боломж бүрдэнэ.
2
Амттай хоол идэх
Стрессээс салахад туслах бас нэг арга бол амттай хоол идэх юм. Та уур бухимдал төрүүлж байгаа бүхнийг мартахын тулд амттай хоол идэж, өөрийгөө баярлуулаарай. Үүний дараа та илүү тайвширч, бухимдал чинь арилах болно.
3
Булчингаа чангалах
Та булчингаа чангалж, 10 секунд болоод суллаж, 20 секунд байлгана. Энэхүү аргаар нийтдээ10-20 удаа булчингаа чангалж суллахад уур бухимдал арилж, тайвширдаг байна.
4
Аливааг хүндээр хүлээж авахгүй байх
Та хэдийгээр стресст орох нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч, өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж чадна. Хэчнээн бухимдал төрүүлэм үйл явдал болсон ч, үүнийг эерэгээр хүлээж авах хэрэгтэй. Ингэснээр та өөрийгөө стрессээс сэргийлж чадна. Уурлаж бухимдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүйг санаарай.
5
Бодолд дарахаа болих
Хоёр алгаа хавсарч, "Би энэ тухай бодохгүй" гэж өөртөө хэлж, бодол санаагаа удирдаарай. Мөн нэг гартаа резин зүүж, үүгээрээ өөрийгөө чавхдаж, бодлоо удирдах боломжтой. Хэрэв та сөрөг зүйлсийн тухай бодох гээд байвал, резинээр өөрийгөө чавхдах бөгөөд энэ үед таны тархин дахь бодлууд замхарч, стрессээс салгана.
6
Өөрийнхөө дуртай зүйлсийг хий
Бухимдаж, элдвийг бодож суухын оронд будаг цаас нийлүүлж зураг зурж яагаад болохгүй гэж? Эсвэл та зурагт үзэж, хөгжим сонсох гэхчлэн өөрийн хамгийн дуртай зүйлсээ хийж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Ингэснээр та хэзээ бухимдаж, уурлаж байснаа ч мартаж, харин ч аз жаргалтай болсон байх болно.
7
Мэдрэлийн эсээ сэргээх
Та долоовор хуруугаараа уруулаа зөөлөн илбэж, таалаарай. Энэ нь таны мэдрэлийн эсийг сэргээж, стрессээс салахад туслана.
8
Бухимдахад хүргэсэн зүйлсээ цаасан дээр бичээд хая
Та бухимдахад хүргэсэн зүйлсээ цаасан дээр бүгдийг нь бичиж, эргэцүүлж үзээрэй. Тус асуудлаас гарах арга байгаа эсэхийг ч сайтар бодож, таниас ч хэцүү асуудалтай нүүр тулсан олон хүн тэр хэцүү бэрхийг даван гарсан гэдгийг санах хэрэгтэй. Одоо харин асуудлаа бичсэн цаасаа сайтар базаж, хогийн саванд хийгээрэй. Ингэснээр таны бухимдал багасч, нуруун дээрээс тань хүнд ачаа авсан мэт санагдана.